Сурталчилгаа (15)
Хаах

Цахим ертөнцөд шуугиан тарьж буй өнгөт арьст бүсгүй

Олон зуун жилийн турш хүмүүс арьс өнгөөр ялгаварлах үзлийг хэт дэврүүлж, өнгөт арьст хүмүүсийг нэг ёсондоо хавчин, дээрэлхдэг байв. Харин ардчилал, эрх чөлөөний ачаар энэ байдал харьцангуй багассан боловч загварын салбарт энэхүү үзэл өнөөг хүртэл оршин байгаа аж. Иймд нэгэн өнгөт арьст загвар өмсөгч бүсгүй олныг гайхшруулах үйлдэл хийж, цахим ертөнцийг шуугиулаад байна. 

Цахим ертөнцөд шуугиан тарьж буй өнгөт арьст бүсгүй

1

Түүнийг Дедде Ховард (Deddeh Howard) гэдэг бөгөөд 27 настай, анагаахын сургуулийн оюутан, загвар өмсөгч юм байна. Тэрээр одоогоор Лос Анжелес хотод амьдардаг боловч Өмнөд Африкт төрж өссөн аж.

2

Бүсгүй үргэлж арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэж, тэмцэж ирсэн бөгөөд Раффаел Дикрейтер (Raffael Dickreuter) гэх зурагчинтай хамтарч, цагаан арьст загвар өмсөгчдийн зурагтай яг адил зургаа авахуулахаар шийдсэн байна. Уг төсөлдөө "Black Mirror" гэж нэр өгчээ. 

3

Тэрээр хэлэхдээ "Алдартай том брэндүүд өнгөт арьстай бүсгүйг нүүр царайгаа болгох, моделио болгох их дургүй байдаг. Энэ чинь биднийг арьс өнгөөр ялгаварлаж байна гэсэн үг. Үнэн хэрэгтээ хүнийг арьс өнгө, үзэл бодол, шашин шүтлэг, хүйсээр бус авьяас, чадвараар нь дүгнэх ёстой гэж би боддог. Тиймдээ ч энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон юм." хэмээжээ. 

4

Эдгээр зургуудыг авахуулахын тулд бүтэн 3 сарыг зарцуулсан төдийгүй олон хүний хөдөлмөр шингэсэн гэнэ.

5

Зураг бүртэй адил болж хувирах тийм ч амар байгаагүй аж. Яг адилхан хувцас, зүүлт эдлэл олж авахын тулд маш их цаг зав, хөрөнгө мөнгийг зарцуулсан байна. 

6

Жишээлбэл загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid)-ийн унасантай адил мотоцикл олж авахын тулд 2 сар хайсан аж. 

7

"Мэдээж Викториа Сектерийн халуухан сахиусан тэнгэрийг дуурайж зургаа авахуулах маш хэцүү байсан" хэмээн бүсгүй яриандаа дурджээ. 

8

Бүсгүй бусдыг дуурайж зураг авахуулах бүртээ тэр чухам юу бодож, төсөөлж ийм царай гаргасан юм бол гэж эргэцүүлж, гадаад төрх төдийгүй дотоод сэтгэлийг нь мөн дуурайхыг хичээдэг байв. 

9

Бүх зүйлсийг 100 хувь адилхан байлгахыг хүссэн боловч цүнхний өнгө нь бага зэрэг зөрөх асуудал гарсан аж. 

10

Харин эцсийн эцэст нөр их хөдөлмөрийн үр дүнд бүх зүйлс амжилттай болж өндөрлөжээ. 

11

Удахгүй охид бүсгүйчүүдийг арьс өнгөөр ялгаварлаж дүгнэх биш авьяас чадвараар нь дүгнэх цаг ирэх байх хэмээн өнгөт арьст загвар өмсөгч бүсгүй итгэж байгаа бөгөөд түүний эдгээр зургуудыг үзсэн хүмүүс түүний гоо үзэсгэлэн, ялдам төрхийг биширч, хэд хэдэн газрууд эхнээсээ хамтарч ажиллах санал ирүүлээд байгаа ажээ. 

180
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл