Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй “Plus-Size” моделиуд

Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байдгийн адилаар өдгөө загварын тайз болоод сэтгүүлийн нүүрийг гоолиг, туранхай бус махлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд илүүтэй чимэх болжээ. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, урам зориг хайрлан, хүнд зорилго байгаад түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал юунд хүрч болдгийг харуулж чадсан хамгийн алдартай "Plus-Size" моделиудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй “Plus-Size” моделиуд

1 Фелисити Хейворд (Felicity Hayward)

Англи гаралтай халуухан бүсгүйг цэнхэр нүд, зузаан уруул, гайхалтай инээмсэглэл нь илүүтэй чимдэг аж. Тэрээр анх 2012 онд дэлхийн алдарт "Vogue", "Glamour" зэрэг сэтгүүлд зургаа авахуулж, тайзнаа алхах болсон юм. Бүсгүйн тайзан дээр алхаж байгаа, зургаа авхуулж байгаа зэрэг нь хүмүүсийн нүдэнд тусч, түүнийг хайрлаж, шүтэн бишрэх болжээ. Тэрээр зүгээр ч нэг загвар өмсөгч биш төдийгүй "ASOS" цахим дэлгүүрийн нүүр царай, гол төлөөлөгч юм. 

Фелисити Хейворд (Felicity Hayward)

2 Фливей Ласерда (Fluvia Lacerda)

Загварын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн Бразилийн үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй нь өдрөөс өдөрт алдаршиж байна. Тэрээр цахим ертөнцөд маш алдартай, эрэлттэй байдаг төдийгүй охид бүсгүйчүүдийн шүтээн, залуусын мөрөөдөл болсон нэгэн юм. Нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрийг чимж, биеийн онцлогоо гайхуулсан ирсэн түүнийг цаашдаа ямар амжилт гаргаж, хэрхэн мандахыг зөвхөн цаг хугацаа харуулна. 

Фливей Ласерда (Fluvia Lacerda)

3 Кристина Мендес (Christina Mendez)

Доминикан гаралтай боловч Нью Йорк хотод өсч торнисон тэрээр бага байхаасаа л загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан ч түүний махлаг бие бүх хүслийг нь унтрааж байв. Харин бүсгүй энэ бүхнийг үл тоож өөртөө итгэлтэй зүтгэснээр өнөөдрийн өндөрлөгт гарч чаджээ. Түүний махлаг бие нь харин ч бүсгүйн давуу тал болж, загварын ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон юм. Кристина анх 2008 онд "Model Search" телевизийн шоунд оролцож өөрийгөө бусдад таниулж байжээ. 

Кристина Мендес (Christina Mendez)

4 Робин Лоли (Robyn Lawley)

186 см өндөртэй, 27 настай Австралийн үзэсгэлэнтэй шаргал үст бүсгүй нь дэлхийн хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн Австралийн хамгийн анхны "Plus size" модель билээ. Тэрээр "Sports Illustrated" сэтгүүлийн зураг авалтанд оролцож, өөрийн сайхан биеэ гайхуулж байсан удаатай төдийгүй 2013 оноос эхэлж өөрийн нэрийн усны хувцасны коллекц гаргах болсон юм. 

Робин Лоли (Robyn Lawley)

5 Витни Томпсон (Whitney Thompson)

2008 онд зохиогдсон алдарт "America’s Next Top Model" шоуны ялагчаар тодорч байсан Витни нь алдар нэрийн оргилд гарч чадсан юм. Учир нь анх удаа тус шоунд "Plus Size" модель түрүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж, бүсгүйг алдаршуулжээ. Тэрээр олон сэтгүүлийн нүүрийг чимж, өөрийн гоо сайхнаа гайхуулж яваа төдийгүй тайзан дээр гарч очир эрдэнэ шиг гялалзаж чаддаг аж. 

Витни Томпсон (Whitney Thompson)

6 Превүйс Ли (Precious Lee)

"Sports Illustrated" сэтгүүлд усны хувцастай хэвлүүлсэн хамгийн анхны Африк Америк гаралтай "Plus size" модель билээ. Тэрээр одоогоор "Lane Bryant" хувцас загварын компанид харъялагдаж байгаа бөгөөд хэрхэн халуухан зураг авахуулах, тайзан дээр алхахыг сайн мэддэг түүнийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. 

Превүйс Ли (Precious Lee)

7 Эшли Грэм (Ashley Graham)

"Plus-size" модель гэхээр л хүн бүхний толгойд түүний нэр бууж ирдэг. Түүнийг өдгөө дэлхийн хамгийн алдартай, амжилттай яваа махлаг загвар өмсөгч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 2000 оноос загварын салбарт хүч үзсэн түүний оргил үе нь яг одоо тохиож байгаа төдийгүй цаашдаа ямар амжилт гаргаж, хэрхэн дэвшихийг таашгүй юм. Сүүлийн үед тэрээр нилээдгүй жин хаясан бөгөөд стандарт галбиртай моделиос дутахааргүй харагдаж байгаа билээ. 

Эшли Грэм (Ashley Graham)

8 Надя Эбулхосн (Nadia Abulhousn)

Надя бол загвар өмсөгч төдийгүй загвар зохион бүтээгч бүсгүй юм. Тэрээр “BooHoo”, “Addition Elle” болон “Lord & Taylor” зэрэг компаниудтай хамтран, махлаг бүсгүйчүүдэд зориулсан хувцас зохион бүтээж, худалдаалдаг аж. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би өөртөө бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг шүү. Турахсан, гоолиг болохсон гэж бодохын оронд эрүүл л байхыг эрхэмлэдэг. Бусдыг жингээр нь ялгаварлана гэдэг маш бүдүүлэг хэрэг гэж би хувьдаа боддог” хэмээжээ. Сонирхуулахад тэрээр дотуур өмд өмсөх үнэхээр дургүй гэнэ шүү.

Надя Эбулхосн (Nadia Abulhousn)

9 Клементина Дессүйх (Clémentine Desseaux)

Хараа булааж, биеэр халуу дүйгүүлэм үзэсгэлэнтэй Франц бүсгүй нь загвар өмсөгч төдийгүй зохиолч юм. Түүний зузаан уруул, өтгөн хөмсөг, гайхалтай төрх, төгс бие галбир нь хүн бүрт таалагддаг аж. Загварын ертөнцөд нэгэнт өөрийн байр суурийг олсон тэрээр блог хөтөлж, хүмүүстэй үзэл бодлоо солилцох их дуртай аж.  

Клементина Дессүйх (Clémentine Desseaux)

10 Филомена Квао (Philomena Kwao)

26 настай, өнгөт арьст бүсгүй нь Америкийн загварын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн билээ. Тэрээр маш олон хувцас загварын компанитай хамтарч ажилладаг бөгөөд өөртөө итгэлтэй байдал, өнгөт арьс, халуухан биеэрээ гайхагддаг юм. 

Филомена Квао (Philomena Kwao)

11 Тара Линн (Tara Lynn)

Анх  Францын “Elle” сэтгүүлийн нүүрийг чимэн гарч ирсэн тэрээр хуучинсаг уламжлалыг эвдэн, тэсрэлт хийсэн нь махлаг бүсгүйчүүдийн эрин үе ирж буйг илтгэсэн хэрэг болсон юм. Мөн “V Magazine", "Glamour" болон "H&M" зэрэг сэтгүүлүүдэд зургаа авахуулж байжээ.

Тара Линн (Tara Lynn)

12 Кэндис Хаффин (Candice Huffine)

Хэдий түүнд 90:60:90 биеийн харьцаа байхгүй ч, бүсгүй хүн бүрийн хүсдэг “S” биеийн галбир бий. Харин өдгөө загвар өмсөгч бүсгүй “United Airlines NYC” агентлагтай гэрээ байгуулж, амжилттай ажиллаж яваа билээ.

Кэндис Хаффин (Candice Huffine)

13 Луиза О' Рейли (Louise O’Reilly)

Ирланд гаралтай бүсгүйг намисран шаргал үс, бор нүд нь улам бүр халуухан болгох аж. Тэрээр дэлхий даяар 8 өөр загварын агентлагтай хамтарч ажилладаг төдийгүй "Teen Vogue", "Cosmopolitan", "Look Magazine", "Madison Plus USA", "Style Has No Size" зэрэг сэтгүүлүүдэд зургаа авахуулж байжээ.  

Луиза О' Рейли (Louise O’Reilly)

14 Маркюта Принг (Marquita Pring)

Хувцас загварын салбарт 8 жилийн турш тасралтгүй зүтгэсээр өдгөө чамгүй амжилтын эзэн болоод байгаа чадварлаг, эрч хүчтэй тэрээр өдгөө “IMG” загварын агентлагт харьяалагдан, энэ жилийн "New York Fashion Week"-т анх удаа оролцож, өөрийн нэрээ тамгалсан билээ. Түүнийг хамгийн халуухан махлаг моделиудын нэгт зүй ёсоор оруулдаг.

Маркюта Принг (Marquita Pring)

15 Лиззи Миллер (Lizzie Miller)

Махлаг бүсгүйчүүдийн эрин үеийн нэгээхэн төлөөлөл Лиззи, “Glamour” сэтгүүлд зургаа авахуулснаас хойш олны анхаарлыг соронзон мэт татах болсон юм. Тэрээр бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урам зориг хайрлаж, эрчүүдийн харцыг ч мөн булааж, нэг ёсондоо загварын ертөнцөд хувьсгал хийсэн билээ.

Лиззи Миллер (Lizzie Miller)

140
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл