Сурталчилгаа (15)
Хаах

Пуэрто Рикогийн гоо бүсгүй “Дэлхийн Мисс”-ээр тодорлоо

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийт 117 улсын гоо бүсгүйчүүд оролцож, гоо үзэсгэлэн, хурд хүч, авхаалж самбаа, авъяас чадвар, эрдэм мэдлэгээ сорьж, өрсөлдсөн бөгөөд Пуэрто Рикогийн мисс Стефани дел Валле (Stephanie del Valle) ялагчаар тодорч, "Дэлхийн Мисс"-ийн титмийн эзэн болсон юм. Түүнээс гадна Монгол улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг маань "Шилдэг 11" миссийн нэгээр тодорч монгол түмнээ баярлуулсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Пуэрто Рикогийн гоо бүсгүй “Дэлхийн Мисс”-ээр тодорлоо

1 Стефани дел Валле (Stephanie del Valle) - Пуэрто Рико

Нас: 19

Биеийн өндөр: 178 см

Тэрээр үзэгчдийн таамгийг эвдэж, ийнхүү 66 дахь удаагийн "Дэлхийн Мисс"-ээр тодорч, өнгөрсөн жилийн ялагч болох Испаний гоо бүсгүй Мирэйяа Лалагуна (Mireia Lalaguna)-аас миссийн титмийг бахархалтайгаар гардан авсан юм.

Стефани дел Валле (Stephanie del Valle) - Пуэрто Рико

2 Яритца Рейес (Yaritza Reyes) - Доминикан

Нас: 23

Биеийн өндөр: 177 см

Түүний хувьд загвар өмсөгчөөс гадна өөрийн улсдаа багагүй нэр хүндтэй мэргэжлийн дуучин гэнэ. Америк тивд орших Доминикан улсын гоо бүсгүйг ийм өндөр амжилт үзүүлнэ хэмээн таамаглаж байсан хүмүүс тийм ч олон байгаагүй болов уу.

Яритца Рейес (Yaritza Reyes) - Доминикан

3 Наташа Мануэлла (Natasha Manuella) - Индонез

Нас: 22

Биеийн өндөр: 173 см

Ази тивийн Индонез улсыг төлөөлөн "Дэлхийн Мисс"-т оролцсон гоо бүсгүйн хувьд улсынхаа томоохон их сургуульд суралцаж буй оюутан бөгөөд чөлөөт цагаараа баллетаар хичээллэх дуртай гэнэ.

Наташа Мануэлла (Natasha Manuella) - Индонез

4 Эвелин Тунгу (Evelyn Thungu) - Кени

Нас: 22

Биеийн өндөр: 178 см

Түүнийг "Шилдэг 5" гоо бүсгүйн нэгээр шалгарч чадсанд дан ганц Кени улс гэлтгүй, Африк тивийн бүх л улс орнууд баярлаж, Африк тивийн бахархал хэмээн өргөмжлөөд байгаа юм.

Эвелин Тунгу (Evelyn Thungu) - Кени

5 Катриона Грей (Catriona Grey) - Филиппин

Нас: 22

Биеийн өндөр: 180 см

Филиппин улсын томоохон ТВ-д сэтгүүлчээр ажилладаг тэрээр шаггүй дуучин гэнэ шүү. 

Катриона Грей (Catriona Grey) - Филиппин

6 Ленти Франс (Lenty Frans) - Бельги

Нас: 22

Биеийн өндөр: 168 см

Мэдээж хэрэг "Дэлхийн Мисс"-ийн тэмцээнийг Европ тивийн төлөөлөл болсон гоо бүсгүйчээдээр төсөлөөхийн аргагүй юм. Тэгвэл Белгийн загвар өмсөгч Ленти Франс "Шилдэг 10"-т шалгарч чаджээ.

Ленти Франс (Lenty Frans) - Бельги

7 Битриз Фонтура (Beatrice Fontoura) - Бразил

Нас: 26

Биеийн өндөр: 179 см

Хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, бизнесийн салбарт багагүй амжилт олоод буй Бразилын гоо бүсгүйгийн энэ удаагийн тэмцээнд оролцож буй хамгийн ахмад оролцогчдийн нэг ажээ.

Битриз Фонтура (Beatrice Fontoura) - Бразил

8 Жин Кон (Jing Kong) - БНХАУ

Нас: 21

Биеийн өндөр: 180 см

Манай урд хөрш болох БНХАУ-ын 2016 оны гоо бүсгүйгээр тодорч, "Дэлхийн Мисс"-т оролцох эрхээ авсан түүний хувьд энэ удаагийн тэмцээний "Top Model"-оор шалгарсан юм. 

Жин Кон (Jing Kong) - БНХАУ

9 Хьюн Ван (Hyung Wang) - Өмнөд Солонгос

Нас: 21

Биеийн өндөр: 177 см

Солонгос улсын гоо бүсгүйн хувьд эрдэм мэдлэг, боловсролыг юу юунаас илүү чухалчилдаг нэгэн бөгөөд чөлөөт цагаараа ном зохиол унших дуртай гэнэ.

Хьюн Ван (Hyung Wang) - Өмнөд Солонгос

10 Аудра Мари (Audra Mari) - АНУ

Нас: 22

Биеийн өндөр: 177 см

Эрх чөлөөний эх орон болох АНУ-аас энэ жилийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд оролцсон тэрээр ямар ч байсан "Шилдэг 10"-т шалгарч чадсан байна. 

Аудра Мари (Audra Mari) - АНУ

11 Алтангэрэлийн Баярцэцэг - Монгол

Нас: 25

Биеийн өндөр: 175 см

Жилээс жилд Монголчуудын "Дэлхийн Мисс" тэмцээнд улс, эх орноо төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдээсээ хүлээх хүлээлт их байх болсон билээ. Тэгвэл энэ жилийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Баярцэцэг маань итгэмээргүй өндөр амжилтыг үзүүлж, 117 орны гоо бүсгүйчүүдээс "Шилдэг 11"-т шалгарч, "Talent" буюу "Авъяас" номинацийн эзнээр тодорсон юм. Бусадтай харилцах чадвар, хэлний мэдлэг, боловсролын түвшин, авъяас чадвар гээд түүний хувьд үнэхээр өөлөх зүйлгүй байсныг дурьдах хэрэгтэй болов уу. 

Алтангэрэлийн Баярцэцэг - Монгол

2016 оны "Дэлхийн Мисс"-ийг тодруулж буй торгон агшин

78
таалагдаж байна

33
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл