Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн харгис алуурчид

2016-12-21, 12:08
48,979

Санаандгүй тохиолдлоор эсвэл биеэ хамгаалах зорилгоор хүний амь хөнөөсөн хүн байхад энэ аймшигтай зүйлд донтсон цуврал алуурчид хүртэл байдаг гэнэ. Тэд ихэвчлэн сул дорой, биеэ хамгаалах чадваргүй нэгнийг хохирогчдоороо сонгодог ажээ. Тийм ч учраас бид та бүхэндээ энэхүү мэдээллийг аймшигт явдлаас сэргийлж, сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэсэн бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд уншихгүй байхыг анхааруулж байна.

Дэлхийн хамгийн харгис алуурчид

15 Тиерри Паулин (Thierry Paulin)

1980 онд 17 настайдаа Паулин цэрэгт явсан боловч өнгөт арьстан дээрээс нь ижил хүйстнээ сонирхдог байсан тул хүмүүст огт таалагдаагүй юм. Хоёр жилийн дараа тэр байнга үйлчлүүлдэг мухлагийнхаа эзэгтэйг хутгаар сүрдүүлэн дээрэмдсэн ч, удалгүй баригдаж хоёр жилийн ял хүлээсэн боловч хойшлогджээ. Харин 1984 онд тэрбээр шөнийн клубт ажилд орж, хар тамхинд донтсон байна. Архи дарс, хар тамхиа авах мөнгө байнга хэрэг болдог байсан тул тэр хамгийн сул дорой гэсэн хүмүүсийг ангуучилж эхэлжээ. Настай эмэгтэйчүүдийг боомилж, үхтэл нь зодож, муу ус уулгаж, мөнгийг нь дээрэмдэнэ. Тэр ДОХ-тэй гэдгээ мэдсэнээсээ хойш улам болгоомжгүй загнах болсон байна. Харин нэг удаа хохирогч нь золоор амьд гарснаар Паулиныг цагдаад барьж өгсөн юм. Тэрбээр нийт 21 аллага үйлдсэний есөд нь найз залуу нь оролцсон гэж үзээд бүх насаар нь хорих ял оноосон бол Паулин ялаа сонсохоосоо өмнө тархины хавдраар нас баржээ. 

Тиерри Паулин (Thierry Paulin)

14 Тегераны цус сорогч

Холамреза Хошроу Куран Кордиэ (Gholamreza Khoshrou Kouran Kordieh) дөрвөн сарын дотор 10-47 насны 9 эмэгтэйг хулгайлж, хүчирхийлж, хороожээ. Шөнийн цагаар хөлсний тэрэгний жолоочийн дүрээр явдаг байсан түүнд "Тегераны цус сорогч" гэсэн хоч өгсөн юм. Тусламж эрэлхийлсэн сул дорой нэгнийг тэрбээр гудамжнаас сонгож аваад машиндаа суулган хотоос холдож байгаад хүчирхийлж, удаа дарааллан хутгалж хөнөөгөөд бензин асгаж шатаадаг байжээ. Харин нэг хохирогч нь амь тэмцэн эсэргүүцсэний хүчинд зугтааж чадсан бөгөөд удалгүй Кордиэ их дэлгүүрийн ойролцооноос баригдсан юм. Хохирогчдын ар гэрийнхэн олны нүдэн дээр чулуу шидэж алах ял оноохыг хүссэн ч, засгийн газар бүх нийтийн өмнө цаазлан хороох ял тогтоож, үүнээс нь өмнө хохирогчдын гэр бүлийн эрчүүд нь тэлээгээрээ ороолгохыг зөвшөөрсөн байна. Кордиэг 214 удаа ороолгуулсны дараа хүзүүгээр нь олс уяад кранаар өргөж, боож алсан ажээ.

Тегераны цус сорогч

13 Тэд Банди (Ted Bundy)

Гурван настайгаасаа авахуулаад хутга мэсэнд дуртай байсан Тэд Бандиг 36 аллага үйлдсэн гэж ял оноосон ч, 100 орчим аллагад сэжиглэгддэг аж. Их сургуульд байхдаа хайртдаа хаягдсанаас хойш тэрбээр өөртөө итгэлтэй нэгэн болж, хүмүүсийн хайрыг татаж, хуулийн сургуульд элсэн орох засгийн газрын урилга хүртэл авч чаджээ. Гэхдээ л тэр хуучин хайрттайгаа төстэй урт бараан үстэй бүсгүйчүүдийг гэмтэж бэртсэн дүр үзүүлэн машиндаа урхидаж оруулаад хүлж, хүчирхийлж, үхтэл нь зоддог байсан аж. Бандигийн эл үйлдэл нэлээд удаан хугацаанд нууц байсан ч, нэг өдөр замын цагдаа машиныг нь нэгжих үед олс, гав, баг, царил олдсон тул анх сэжигтнээр татсан байна. Түүнийг Флорида мужид цахилгаан сандалд суулгасан юм. 

Тэд Банди (Ted Bundy)

12 Роналд Доминик (Ronald Domonique)

"Голын алуурчин" нэрээр алдаршсан Доминик ижил хүйстэн бөгөөд ижил хүйстнүүдийн клуб орж, найз залуутай болохын оронд энгийн эрчүүдийг хүчирхийлдэг байжээ. Тэр эрчүүдийг машиндаа суулгаж, сайхан бүсгүйтэй секс хийхийг санал болгоно. Урхиндаа оруулж чадвал Доминик эрчүүдийг хүлдэг байв. Эрэгтэй татгалзвал амь мултарна. Харин хүлүүлэхээ зөвшөөрвөл Доминик тэднийг хүчирхийлж, боож алаад цогцсыг нь зэгсэнд аваачиж хаядаг байжээ. Нэг удаа хүлүүлэхээс татгалзсан хүн цагдаад очиж секс саналынх нь тухай ярьснаар Доминик баригдаж, 23 хүний аминд хүрснээ хүлээжээ. Гайхалтай нь тэр цаазын ял авах ёстой байсан ч, жирийн дэглэмтэй хорих газар 8 жил хоригдох ял авсан билээ. 

Роналд Доминик (Ronald Domonique)

11 Роберт Хансен (Robert Hansen)

Бага залуу байхдаа бүсгүйчүүдэд тоогддоггүй байсан Роберт Хансен Аляскийнх бөгөөд хохирогчдоо жинхэнэ утгаар нь агнадаг байжээ. Эхнэр хүүхдүүдээсээ нууцаар тэрбээр тайчигч, биеэ үнэлэгч нарыг онилж, хулгайлаад, хүчирхийлж, Аляскийн байгальд хаяж орхиод ангийн буугаар агнадаг байв. Нэлээд удаан хугацаанд сэжиг төрүүлэлгүй явсан нь хачирхалтай ч, хөөрхий биеэ үнэлэгч, тайчигчдын араас хэн ч эрэл сурал болдоггүй байсанд учир байсан аж. Түүнийг 17 бүсгүйн үхэл, олон хүчирхийлэлд сэжиглэсэн ч, 12 бүсгүйн цогцсыг олсон байна. Тэр шоронд үхжээ. 

Роберт Хансен (Robert Hansen)

10 Педро Лопез (Pedro Lopez)

Лопез гэр оронгүй өссөний зэрэгцээ төрсөн нутаг Колумбад бэлгийн болон бусад хүчирхийлэл дор амьдарч байжээ. Бага залуудаа үйлдсэн гэмт хэргээсээ болж шоронд сууж гарч ирснийхээ дараа тэрбээр Колумб, Перу, Эквадор улсуудад аллагын найраа эхэлж, нийт 300 гаруй хүн алсныхаа дараа 9 настай охиныг хулгайлах гэж байхдаа цагдаад баригдсан байна. Тухайн овгийн хуулиар түүнийг амьдаар нь булах ёстой байсан ч, барууны шашны номлогчийн зөвлөснөөр 110 аллага үйлдсэн газар болох Эквадор улсад тушаасан аж. Гэвч Эквадор улс тухайн үеийнхээ хамгийн чанга ял буюу 16 жил хорих ялыг түүнд оноосон юм. Биеэ зөв зохистой авч явсан гэсэн шалтгаанаар тэр 2 жилийн өмнө суллагдаж, Колумбын эмнэлэгт шилжин хэвтсэн ч, 1 жилийн дараа ор сураггүй болсон билээ. 

Педро Лопез (Pedro Lopez)

9 Моисэ Ситхол (Moses Sithole)

38 аллага, 40 хүчингийн хэрэг үйлдсэн Моисэ Өмнөд Африкийн хамгийн зартай алуурчин байж мэднэ. Тэрбээр хохирогчиддоо ажил санал болгох нэрийдлээр урхиддаг байсан бөгөөд нэгэн "ярилцлагын" үеэрээ цагдаад баригдсан байна. Тэрбээр эмэгтэй хүнийг үзэн яддаг, хүн биш гэж боддог байсны дээр хохирогчдынх нь дунд 2 настай охин хүртэл байсан билээ. Хохирогчдын дотуур хувцсыг орноос нь олсон тул түүнд огтхон ч эргэлзээгүйгээр 930 жилийн хорих ял оноосны зэрэгцээ тэр ДОХ өвчтэй байсан болохоор удаан амьдрахгүй нь ойлгомжтой байсан юм.

Моисэ Ситхол (Moses Sithole)

8 Хуана Барраза (Juana Barraza)

"Настай эмэгтэйчүүдийн алуурчин" урьд нь бөх барилддаг байсан бөгөөд 759 жилийн хорих ял аваад Мексикийн шоронд хоригдож байгаа юм. Барразаг бага байхад нь ээж нь шар айрагны төлөө түүний биеийг үнэлүүлж, бусдаар хүчиндүүлдэг байснаас болоод тэрбээр ээждээ өширхсөн сэтгэлээ жараас дээш насны эмэгтэйчүүдэд гаргадаг болжээ. Базарра настай эмэгтэйчүүдийн барьсан юмыг нь зөөж, цэвэрлэгээ хийж өгөх нэрийдлээр итгэлийг нь олох юм уу, нийгмийн халамжийн ажилтан, сувилагчийн дүр эсгэж гэрт нь ороод бороохойгоор нүдэж алдаг байсан аж. Тэр дээрэм хийдэг байсан ч, хүн алах нь хамгийн нэгдүгээр зорилго байсан юм. 40 аллагад сэжиглэгдсэн ч, тэр ердөө л нэгийг нь хүлээсэн бөгөөд түүнийг 16 аллага, дээрмийн хэрэг, өөр бусад 11 аллагад буруутган ял оноосон билээ. 

Хуана Барраза (Juana Barraza)

7 Жефри Дамер (Jeffrey Dahmer)

18 настайдаа архинд донтсон байсан Жефри Дамер цэрэгт элсэж, Герман явахынхаа өмнө анхны аллагаа үйлджээ. Германд байхдаа аллагад сэжиглэгдэж байсан ч, нотолж чадаагүй байна. Гэхдээ л архинаас болж 2 жилийн дараа цэргээс халагдсан юм. Хэдэн жилийн дараа тэрбээр зочид буудлынхаа өрөө рүү нэг эртэй цуг орсон бөгөөд өглөө нь нөгөө эр үхсэн байсан ч, согтуу байснаасаа болоод юу ч санахгүй байжээ. Юу ч санахгүй байсан ч, тэр цогцосны хажууд гар хангалга хийгээд дараагийн 13 жилийн турш зогсолтгүй аллага үйлдсэн юм. Тэр баригдахгүйн тулд нийгмийн хамгийн доод давхаргаас хохирогчдоо сонгодог байсан бөгөөд тэднийг хүчиндэж, хөнөөж, бүр заримыг нь иддэг байжээ. Маргааш нь юу хийснээ санахгүй байх тохиолдол өчнөөн байсан тул тэрбээр дурсгал болгон хохирогчдынхоо цогцосноос авдаг байсан бөгөөд түүнийг 16 аллагад буруутгасан юм. Эцэст нь Дамерийн яриаг сонсохыг хүсээгүй нэгэн хоригдолд алуулснаар түүний амьдрал төгссөн түүхтэй. 

Жефри Дамер (Jeffrey Dahmer)

6 Ногоон голын алуурчин

"Ногоон голын алуурчин" хочтой Гари Рижвэй (Gary Ridgway) цагаан арьст бус биеэ үнэлэгчдийг хүчиндэж, хөнөөгөөд "Ногоон гол"-ын ойролцоо хаядаг байжээ. Тэрбээр нэг ажлаа 30 жил тогтвор суурьшилтай хийсэн, эхнэртэй хүн байсан ч, сексийн төлөө мөнгө төлөхийг буруу гэж боддог байсан тул биеэ үнэлэгчдийг үзэн яддаг байсан бөгөөд хорвоо ертөнцийг цэвэрлэж байна гэж боддог байсан аж. Дээрээс нь биеэ үнэлэгчдийг хэн ч эрж хайдаггүй нь ч нөлөөлсөн байж таараа. 48 аллагад буруутгагдаж тэрбээр бүх насаараа хоригдох ял авсан ч, толгой дээгүүр байсны зэрэгцээ ажилдаа дуртай байсан гэж мэдэгджээ. Нийт 75-80 хүн хүчиндэж, алсан гэж өөрөө мэдүүлсэн бөгөөд хохирогчид нь бүгд 15 орчим настай залуу охид байсан гэнэ. 

Ногоон голын алуурчин

5 Колин Айрланд (Colin Ireland)

"Ижил хүйстэн хөнөөгч" хочтой Колин Айрланд өсвөр наснаасаа авахуулаад хулгай, дээрэм хийж, айлган сүрдүүлж, гэмт хэрэг үйлддэг байжээ. Гэрлэж, салж, хувийн амьдралын хувьд тогтворгүй байсан тэрбээр ижил хүйстэн садомазохистуудад анхаарлаа хандуулж, 5 ижил хүйстнийг гэрт нь юм уу, зочид буудалд аваачиж боомилж хөнөөгөөд хэргийн газраа цэвэрлэж, цогцосных нь хажууд чихмэл баавгай орхидог болсон байна. Англи улс садомазохист сексийг хориглох хуультай байсан тул хохирогчид нь амьд үлдлээ ч тусламж эрэлхийлэх аргагүй байсан юм. Эцэст нь тэрбээр өөрөө хэргээ хүлээж, 5 хүн амины хэрэгт ял сонссон бөгөөд шоронд байхдаа хүүхдийн алуурчинг хөнөөж байжээ. 

Колин Айрланд (Colin Ireland)

4 "Craigslist"-ийн алуурчин

"Craigslist" бол ажилд зуучилдаг цахим хуудас юм. Ричард Бийзли (Richard Beasley) гэгч эр 688 акр газар эзэмшдэг бөгөөд хохирогчдоо тус газраа авчирч хөнөөдөг байжээ. Охиноосоо тус цахим хуудсыг ашиглах аргыг нь заалгаж аваад тэрбээр боломжийн ажил санаж болгож эхэлсэн байна. Сонгож авсан хохирогчид нь бүгд ганц бие, дунд насны эрчүүд байсан бөгөөд эзэмшил газар руугаа эрчүүдийг авч очоод машинаа зогсоон, дагзанд нь буудаж хөнөөдөг байсан аж. Нийт 3 хүн хөнөөсөн ч, зугаацахаас өөр чухам ямар шалтгаанаар хүн алах болсныг нь хэн ч мэдээгүй юм. Харин 4 дэх хохирогч зугтааж, тэр цагдаад баригдсан ч, хэргээ огт хүлээгээгүй билээ. 

"Craigslist"-ийн алуурчин

3 "Х.Т.А" алуурчин

Деннис Рэйдер (Dennis Rader) гэгч эр "Хүл.Тамла.Ал" гэсэн хочтой. Хүүхэд байхын нохой, муур тамлан зовоох дуртай байжээ. Дохиолол хамгаалалт байрлуулах ажил хийдэг байсныгаа далимдуулан тэрбээр хохирогчдоо дураараа сонгож, шөнөөр гэрт нь шургалж ороод нэг нэгээр нь хүлж, боомилж хөнөөгөөд, хохирогчдын оронд байгаа мэтээр зураг авч, бичлэг хийдэг байв. Скаутын удирдагч, сүмийн хүндэт гишүүн, сайн нөхөр, сайн эцэг Рэйдер хэвлэл мэдээллийнхэнд дарамталсан захиа бичдэг байсны зэрэгцээ цагдаа нарт тус бичлэгээ илгээж орхисныг нь цагдаагийн газар мөрдөж барьсан аж. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ үүнээс хойш огт уулзаагүй бөгөөд 9-60 насны 10 хүний үхэлд буруутгагдаж, насаараа хоригдох ял авчээ.

"Х.Т.А" алуурчин

2 Антони Соуэл (Anthony Sowell)

"Кливлэндийн боомилогч" хочтой Антони Соуэл 85 аллага, хүчин, хүний хулгайн хэрэгт ял сонсчээ. Өмхийрсөн гэрт нь 11 эмэгтэйн мөчилсөн цогцос олдсон байна. Тэрбээр цахим хуудсанд гэрийн үйлчлэгч авах зар тавьж, нийгмийн доод бүлгийн Африк-Америк эмэгтэйчүүдийг урхиддаг байсан бөгөөд тэднийг хүлж, хүчиндэж, цогцсыг нь элдэвлэж, хэсэглэн хуваадаг байсан ба эцэст нь зоориндоо юм уу, арын хашаандаа булж орхидог байжээ. Түүний хамгийн сүүлийн хохирогч зэрлэгээр хүчиндүүлснийхээ дараа ухаан ороход Соуэл эзгүй байсан тул цагдаад мэдэгдэж чадсан байна. Цагдаа нар гэрт нь байсан 11 цогцсыг олж, хоёр хоногийн дараа өөрийг нь баривчилсан юм. Түүнд цаазаар авах ял оноожээ. 

Антони Соуэл (Anthony Sowell)

1 "Нулимс дагуулсан хурдны зам"

"Highway Of Tears" бол Канадын 725 км үргэлжилсэн хурдны зам юм. Ойр орчимд нь үйлдэгдсэн  нийт 40 аллага бүртгэгдсэн байдаг бөгөөд 18 эмэгтэйн цогцсыг олсон юм. Бобби Жэк Фаулер (Bobby Jack Fowler) гэгч эрийг эдгээр аллагуудад олонтаа сэжиглэж байсан ч, түүнийг Орегоны шоронд үхэх хүртэл ямар ч нотлох баримт олдоогүйн улмаас хэргүүд шийдэгдээгүй үлдсэн аж. Тус аллагуудыг нэг хүн үйлдсэн үгүй нь, нийт хичнээн аллага болсон нь тодорхойгүй ч, Канадад өнгөрсөн 30 жилийн турш 1200 гаруй эмэгтэй сураггүй болсон тооцоо байдаг билээ. 

"Нулимс дагуулсан хурдны зам"

31
таалагдаж байна

76
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл