Сурталчилгаа (15)
Хаах

Хүмүүс зурган дээр яагаад улаан нүдтэй гардаг вэ?

Техник технологи өндөр хөгжсөн энэ үед төрөл бүрийн зургийн аппаратууд үйлдвэрлэгдэн гарч, хүмүүсийн хэрэгцээг хангах болсон билээ. Тэр ч үүднээсээ элдэв баяр ёслол, уулзалт, арга хэмжээнүүд дээр хүрэлцэн ирсэн хүмүүс баярт мөчөө гэрэл зургийн хальснаа үлдээх зорилгоор зургаа авахуулах нь бий. Гэвч энэ үед тулгардаг нэг асуудал байдаг нь тухайн зурган дээр улаан нүдтэй гарах бөгөөд энэ асуудалтай хүн бүрийг нүүр тулгарч байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл бид та бүхэндээ уг асуудлыг шийдвэрлэх хялбархан аргыг хүргэхээр бэлтгэсэн юм.

Хүмүүс зурган дээр яагаад улаан нүдтэй гардаг вэ?

1

Гэрэл багатай, бүдэг орчинд хүний нүд зургийн аппаратны хурц гэрлийн өөдөөс харах үед нүдний хүүхэн хараа томордог бөгөөд энэ нь судасны хана тэлдэгтэй холбоотой гэнэ. Улмаар зурган дээр таны нүд цус сорогчийнх шиг улаан өнгөтэй гардаг байна. 

2

Харин үүнээс сэргийлэхийн тулд зургаа авахуулынхаа өмнө хурц өнгийн ямар нэгэн зүйл рүү харах хэрэгтэй бөгөөд энэ нь таны нүдний хүүхэн харааг нарийсгадаг ач тустай гэнэ. Ингэснээр дахин зурган дээр асуудалтай гарна гэж айлтгүй ажээ.

3

Харин ихэнх амьтдын хувьд шөнийн цагаар гэрэл зургийн хальсанд буухдаа нүд нь шар өнгөтэй болсон байдаг. Үүний шалтгаан нь "Tapetum Lucidum" гэх нэртэй амьтдын нүдэнд орших давхаргатай холбоотой бөгөөд тэд шөнийн цагт эргэн тойрон дахь зүйлсийг уг давхарганы тусламжтайгаар олж хардаг гэнэ.

28
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл