Сурталчилгаа (15)
Хаах

Ноён долларын тухай сонирхолтой баримтууд

Хоёр долларын дэвсгэрт байдаг гэж та дуулсан уу? Америк долларын дэвсгэртүүд дээр хэн хэний хөргийг мөнхөлсөн байдгийг мэдэх үү? Дэлхийд түгэн тархсан доллар болон төгрөгийн харьцаа хэд байгааг эрхэм уншигчид маань андахгүй мэдэх биз ээ. Улсын мөнгөн тэмдэгт арилжааны хэрэгсэл болдгоос гадна үндэсний аюулгүй байдал, өв соёл, түүхтэй салшгүй холбоотой оршдог. Тэгвэл та бидний бэлдсэн энэхүү мэдээг уншсанаар долларын тухай хэн хүний мэддэггүй хамгийн сонирхолтой 15 баримтыг мэдэж авах юм. 

Ноён долларын тухай сонирхолтой баримтууд

1 Зоосон мөнгөний хэрэглээ

Үндсэн хууль нь АНУ-ын улс төрийн үнэт өв юм. Анх бичигдсэнээсээ хойшхи хэдэн зууны явцад нийгмийн асуудлуудад хандсан хэд хэдэн өөрчлөлт гаргасны зэрэгцээ улс даяар хүчинтэй байх мөнгөн тэмдэгтийг зааж өгсөн байдаг аж. Тухайн үед цаасан мөнгө хэрэглээнд нэвтэрсэн байсан ч, хуурамчаар их үйлддэг байв. Харин зоосон мөнгийг дуурайлган хийх амаргүй тул АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд зоосон мөнгө хэрэглэх ёстой гэж заасан байдаг. 

Зоосон мөнгөний хэрэглээ

2 Мөнгө хэвлэдэг банк

Банк иргэдийн мөнгийг хадгалах, зээл олгох гэсэн хоёр гол үүрэгтэй бөгөөд улсын эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй тул засгийн газрын хяналтан дор байдаг билээ. Гэхдээ АНУ-ын түүхэнд банк хүмүүст мөнгө зээлдүүлж, хадгалдаг байснаар зогсохгүй иргэний дайны үед мөнгө хэвлэн гаргадаг байжээ. Харин дайн дуусахад засгийн газар мөнгөний нэгжиндээ өөрсдөө хяналт тавихыг хүссэн тул холбооны засгийн газар л АНУ-ын мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэдэг болжээ. 

Мөнгө хэвлэдэг банк

3 Мөнгөн дэвсгэрт

Улс орон болгон өөрийн мөнгөн тэмдэгттэй байдаг ёсоор АНУ ч мөн америк доллар гэсэн үндсэн мөнгөн тэмдэгттэй бөгөөд хэд хэдэн нэгж бүхий дэвсгэрттэй билээ. 1946 оноос хойш АНУ 1,2,5,10,20,50,100 ам долларын дэвсгэртийг ашиглаж байгаа ч, ерөнхийлөгч Уиллиам МакКинли (William Mc Kinley)-гийн зурагтай 500, Гровер Клийвланд (Grover Cleveland)-ын зурагтай 1000, ерөнхийлөгч Жэймс Мэдисон (James Madison)-ы зурагтай 5000 ам долларын дэвгэрт гаргаж байсан түүхтэй. Гэхдээ тус мөнгөн дэвсгэрт нь ердөө 60 жилийн турш хэрэглээнд байжээ. 

Мөнгөн дэвсгэрт

4 Гадаадын зоосон мөнгө

Өөр улсад очсон хүн заавал тухайн улсынхаа мөнгөн дэвсгэртийг хэрэглэх ёстой болдог. Учир нь ихэнх улсад өөр улсын мөнгийг ашиглах хуулиар хориотой байдаг билээ. Одоогийн АНУ-д гадаадын зоосон мөнгийг ашиглах хориотой ч, 1857 он хүртэл зөвшөөрөгддөг байсан аж. Гэвч удалгүй АНУ зоосон мөнгө хийх металлгүй болсны улмаас Испани долларын зоосон мөнгийг ашиглахыг зөвшөөрсөн байна. Ингэснээр тэд Испани зоосны төмрийг хайлуулан өөрсдийн зоосыг хийх боломжтой болжээ. Дараа нь АНУ зоос хийхэд хангалттай хэмжээний металлын уурхайтай болмогцоо гадаад мөнгөний хэрэглээг дахин хориглосон түүхтэй. 

Гадаадын зоосон мөнгө

5 Өндөр дүнтэй дэвсгэрт

Хэтэвч нь зузаан хүнийг их мөнгө авч яваа гэж дээрэмчид боддог. Тиймээс АНУ-ын засгийн газар эл асуудлыг шийдэх үүднээс 10000 ам долларын дэвсгэрт хэрэглээнд нэвтрүүлж байжээ. Тус дэвсгэртэн дээр 1863 онд Үндэсний банкны ерөнхийлөгч байсан Салмон П. Чейз (Salmon P, Chase)-ийн хөрөг байсан юм. Гэхдээ АНУ-ын засгийн газар 10000 ам долларын дэвсгэрт илүү амархан хулгайлагдана гэдгийг ойлгож, 1934 онд тус дэвсгэртийг хэвлэхээ зогсоожээ. 

Өндөр дүнтэй дэвсгэрт

6 Хоёр доллар

Амьтай ч бай, амьгүй ч бай зарим нэг зүйл өртгөөсөө илүү үнэ цэнэтэй байдаг бол зарим зүйлийн үнэ цэнэ өртөгтөө хүрэхгүй байх нь бий. Харин өртгийнхөө үнэд хүрэхгүй зүйлсийн нэг бол хоёр долларын дэвсгэрт юм. Үнэндээ АНУ-д хоёр янзын хоёр доллар байдаг бөгөөд эхнийх нь 1862-1966 оны хооронд, сүүлийнх нь 1976 оноос хойш хэвлэгдэж байгаа юм. Нийтдээ 2 тэрбум доллартай дүйцэхүйц дэвсгэртүүд байдаг хэдий ч, олон нийтийн дунд түгэн дэлгэрээгүй, цөөн хэдэн хүмүүст байдаг аж. Харин хүмүүс тус дэвсгэртийг олж авбал ховор нандин гэж үзээд, хоёр доллараас илүү үнэ цэнэтэй гэж бодож болох ч, үнэндээ яг хоёр долларын өртгөөр бүтсэн эд гэнэ шүү.

Хоёр доллар

7 Нэг цент

Хүний гараар бүтээгдсэн олон зүйл цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хэргээ алдаж, хэрэгцээнээс шахагдан гардаг. Орчин үед төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийдэг болсон тул мөнгөн дэвсгэртийн хэрэглээ өдрөөс өдөрт багасч байгаагийн дээр нэг центийн зоосыг хэрэггүй гэж үзэх хүн олон болжээ. Нэг центийг 1793 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн ба 1909 оноос хойш Авраам Линкольн (Abraham Lincoln)-ий хөрөгтэйгээр хийж эхэлсэн юм. Хамгийн хөгжилтэй нь нэг центийн зоосыг үйлдвэрлэхэд нэг центээс илүү зардал гардгийн зэрэгцээ Австрали, Финлянд, Швед, Канад зэрэг улсууд тус зоосыг үйлдвэрлэхээ больсон байна. Харин АНУ хэд хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийж байсан юм. Хүмүүс нэг центийн зоосыг үйлдвэрлэхгүй байх нь улсынхаа түүх соёлыг уландаа гишгэсэн явдал гэж үздэгээр зогсохгүй аж ахуй эрхлэгчид компьютерийнхээ системийг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй болох ажээ. Гэхдээ АНУ удахгүй нэг центийн зоос үйлдвэрлэхээ болих биз ээ. 

Нэг цент

8 Хуурамч мөнгө

Анх мөнгөн дэвсгэрт бий болсон цагаас эхлэн амьдралаа хөнгөвчлөх гэсэн олон хүн хуурамч мөнгө үйлдвэрлэхийг оролддог болсон билээ. Бид хэдийгээр цахим төлбөрийн эринд амьдарч буй боловч мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ бүрэн шахагдчихаагүй тул 100 болон 20 ам долларыг хуурамчаар үйлдвэрлэх явдал хамгийн түгээмэл байсаар байгаа юм. Одоо АНУ-д хуурамч мөнгө үйлдвэрлэсэн хэргээр баригдвал 20 жил хүртэл шоронд хоригдох ял хүлээдэг ч, анх мөнгөн дэвсгэртийг хэвлэж эхэлсэн Бенжамин Франклин (Benjamin Framklin) мөнгөн дээр "хуурамчаар үйлдвэл үхэх ялтай" гэж бичсэн байдаг тул тухайн үед хуурамч мөнгө үйлдсэн этгээд цаазаар авахуулдаг байжээ. 

Хуурамч мөнгө

9 Ерөнхийлөгчид

АНУ хэдийгээр залуу улс боловч арван жил тутамд их, бага хэмжээгээр дайнд оролцож байжээ. Гэхдээ эдгээр дотроос хамгийн их цус урсгасан дайн бол 1861-1865 оны хооронд үргэлжилсэн иргэний дайн юм. Боолын нийгмийг халснаар АНУ-ын 11 муж салан тусгаарлаж, өөрсдийгөө "Холбоотнууд" гэж нэрлэсэн түүхтэй. Бусад бүхий л дайнд оролцогсдын адилаар "Холбоотнууд"-д мөнгө хэрэгтэй болсон тул өөрсдийн 2 тэрбум долларыг хэвлэсэн юм. Энэ нь одоогийнхоор бол 53 тэрбум доллар гэсэн үг. Тэд тусдаа улс байгуулахыг хүсдэг байсан ч байж мэднэ. Гэхдээ түүхээ хүндэтгэн 50 болон 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгч Жорж Вашингтон (George Washington), 1000 долларын дэвсгэрт дээр Эндрю Жэксоны (Andrew Jackson)-ий хөргийг тус тус мөнхөлжээ. Учир нь энэ хоёр ерөнхийлөгчид нь боолын эзэд байсан билээ. 

Ерөнхийлөгчид

10 Хамгийн өндөр дүнтэй дэвсгэрт

АНУ-ын түүхэнд олон янзын мөнгөн дүнтэй дэвсгэрт хэрэглэж байсан ч, хамгийн өндөр дүнтэй нь 100,000 ам долларын дэвсгэрт юм. 1934 онд АНУ 100,000 долларын үнэ бүхий алтны эрхийн бичиг гаргаж байсан ч, нэг сарын дараа эрсдэлийг тооцоолон дахин үйлдвэрлээгүй билээ. Тус дэвсгэртэн дээр ерөнхийлөгч Вудроу Уилсон (Woodrow Wilson)-ий хөрөг байсан бөгөөд энгийн иргэд авч явахад хэтэрхий аюултай гэж үзээд зөвхөн банк хоорондын гүйлгээнд ашиглаж байжээ. 

Хамгийн өндөр дүнтэй дэвсгэрт

11 Цаасан мөнгө

Мөнх настай зүйл гэж үгүй. Мөнгөн  дэвсгэрт ч мөн адил үнийн дүн болон хэр олон хүний гар дамжсанаасаа хамааран элэгдэж мууддаг. Энэ ч утгаараа 10 долларын дэвсгэрт 3.6 жил, 1 долларын дэсгэрт 4.8 жил, 100 долларын дэвсгэрт хамгийн удаан буюу 18 жилийн настай байдаг ажээ. 

Цаасан мөнгө

12 Хөрөг

АНУ нь Их Британи улсаас тусгаар болж эрх чөлөөгөө тунхагласны дараа нэг хүний хаанчлалд хэзээ ч орохгүй гэдгээ тов тодорхой дэлхий дахинд зарласан бөгөөд үүнийгээ цаг ямагт тодотгож байдаг. АНУ-ын мөнгөн дэвсгэртэн дээр бусад улсынхтай адил хүний хөрөг байдаг хэдий ч, олон улс орнууд тухайн цаг үеийнхээ хаан, хатны хөргийг мөнгөн дэвсгэрт дээрээ залдаг бол АНУ-ын хувьд мөнгөн дээр амьд хүний хөрөг байж болдоггүй ажээ. Америкийн хувьсгалаас хойш нэг хүний захиргаанд байдаг хаант улс шиг харагдахгүйн тулд АНУ  эл дүрмээ баримталсаар ирсэн ч, ганцхан удаа буюу 1926 онд тусгаар тогтнолынхоо 150 жилийн ойн баярыг тэмдэглэх үүднээс ерөнхийлөгч Калвин Кулидж (Calvin Coolidge)-ийн хөргийг зоосон дээр хэвлэсэн юм. 

Хөрөг

13 Эмэгтэй хүний хөрөг

АНУ-ын мөнгөн дэвсгэртэн дээрх хүмүүс бүгд ерөнхийлөгч юм уу, эсвэл улс орны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан  хүмүүс байдаг. Мөн бусад орнуудын л адил тус хүндэт гавъяаг хүртэх эрхтэй олон хүчирхэг эмэгтэйчүүдтэй байсан тул өнгөрсөн 4-р сард Иргэний дайны үеэр 70 гаруй боолыг гэр бүлийнх нь хамтаар аварсан Харриэт Тубман (Harriet Tubman) гэгч эмэгтэйн хөргийг Эндрю Жэксоны оронд  20 долларын дэвсгэрт дээр залах ёстой гэсэн маргаан гарсан билээ. Маргаан Харриэт Тубманы талд шийдэгдлээ ч, тэрбээр мөнгөн дэвсгэрт дээр хөргөө залсан анхны эмэгтэй болохгүй юм. Учир нь АНУ-ын хамгийн анхны тэргүүн хатагтай болох Марта Вашингтон (Martha Washington)-ы хөргийг XIX зууны сүүлчээр 1 долларын мөнгөн зоосон дээр хэвлэж байжээ. 

Эмэгтэй хүний хөрөг

14 Нууц албаны үндсэн үүрэг

АНУ-ын ерөнхийлөгч дэлхийн хүчирхэг хүмүүсийн нэгний тоонд  зүй ёсоор багтдаг ч, хүн болгон дуртай байдаггүйн улмаас үе үеийн ерөнхийлөгчдийн аминд халдах оролдлого гарч байсан билээ. Тиймдээ ч ерөнхийлөгчийг хаа явсан газар нууц албаныхан эрүүл саруул, аюулгүй байдлыг нь хангах үүднээс дагаж явдаг. Гэхдээ 2003 онд үндэсний аюулгүй байдлын газар харъяалагдахаасаа өмнө 1865 онд үүсгэн байгуулагдсан нууц албаныхан үндэсний банкны мэдэлд байсан юм. Тэд санхүүгийн гэмт хэргүүд, түүн дотроо мөнгө хуурамчаар үйлдвэрлэгдэхээс сэргийлж, улсын  хөрөнгийг хамгаалах зорилготой байгуулагдсан ч, ерөнхийлөгч Линкольны аминд халдсан хэргээс хойш ерөнхийлөгчийн бие хамгаалагчид болсон ажээ. 

Нууц албаны үндсэн үүрэг

15 Хар тамхитай мөнгө

АНУ хэдэн арван жилийн турш хар тамхитай тэмцэж байгаа бөгөөд нийтдээ сая сая доллараар хэмжигддэг. Марихуан олдоц сайтай, хямд бол геройн дэндүү хүчтэй. Гэхдээ мөнгөтэй хамгийн их хамааралтай нь кокайн юм. 1970-80 оны үед кокайн АНУ-ыг тэр чигт нь хэрэн сүлжсэн бөгөөд кино, шоун дээрээс кокайн татахдаа мөнгөн дэвсгэрт ашигладаг болохыг та бүхэн олонтаа харж байсан биз ээ. Үүнээс улбаалан 2009 онд хийсэн нэгэн судалгаагаар АНУ дахь мөнгөн дэвсгэртийн 90 орчим хувьд нь ямар нэг хэмжээгээр кокайн шингэсэн байсан гэсэн дүн гарсан билээ. 

Хар тамхитай мөнгө

16 Доллар хийх явц

Долларыг хийх арга ухаан нь маш нарийн төдийгүй энэ нь өндөр нууцлал дор явагддаг аж. Та доллар хийх үйл явцыг ЭНД дарж үзээрэй. 

Доллар хийх явц

Нэгтийн доллар мөнгө дууддаг гэлцдэг. Таны түрийвчинд доллар байдаг уу? 

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл