Сурталчилгаа (15)
Хаах

Эгч дүү Хадидын хамгийн халуухан зургууд

Алдарт "Victoria's Secrets"-ийн сахиусан тэнгэрүүд болох эгч дүү Хадидыг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Эгч Жижи Хадид (Gigi Hadid) 1995.04.23-нд төрсөн бол, дүү Белла Хадид (Bella Hadid) 1996.10.09-ний өдөр хорвоод мэндэлжээ. Дур булаам, халуухан төрхөөрөө олон залуусын харааг булааж яваа тэд яахын аргагүй энэ цаг үеийн загварын ертөнцийн гол нүүр царайгаар нэрлэгдэж байгаа билээ. Ингээд хамтдаа гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүд болсон эгч, дүү Хадидын зургийн цомгоор аялцгаая.

Эгч дүү Хадидын хамгийн халуухан зургууд

1 Нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй

Магадгүй хүмүүс тэднийг нэг салбарт ажиллаж, хөдөлмөрлөдөг болохоор хоорондроо нууцхан өрсөлдөөнийг үзүүлдэг хэмээн боддог байж болох юм. Гэвч бодит байдал дээр тэд харин ч эсрэгээрээ нэг нэгнээ гэсэн халуун, дулаан сэтгэлтэй байдаг байж, зовлон жаргалаа юу ч болж байсан хамтдаа хуваалцаж, асуудлыг даван туулдаг байна. Энэ нь тэдний олон нийтийн газар биеэ авч явж буй байдал болон хамтдаа дотночилж авахуулсан зургуудаас ойлгомжтой харагдах аж.

Нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй

2 Өөртөө итгэлтэй зан чанар

Өсвөр насны охид байхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан тэдний хувьд тайзан дээр алхаж, хувцас амилуулах ур чадварыг үнэхээр сайн эзэмшиж чадсантай маргах хүн гарахгүй биз ээ. Түүгээр зогсохгүй бас нэг чухал чадварыг өөрсдийн болгосон нь өөртөө итгэлтэй байх зан чанар юм. Тэд бусад олны танил хүмүүс шиг папарацичдын дуранд өртөхөөс эмээж, ямар нэгэн зүйлийн араар орж, нуугддаггүй. "Байдаг л зүйл" гэсэн шиг хоорондоо инээлдэн, элдвийг ярилцсаар папарацичдаас хөнгөхөн гэгч нь мултарч дөнгөдөг. Хамгийн гайхалтай нь эгч, дүү Хадид хаана ч, ямар ч газар биеэ үнэхээр сайхан авч явдаг бөгөөд энэ нь тэдний өөртөө итгэлтэй байдаг, бардам зан чанартай нь салшгүй холбоотой биз ээ.

Өөртөө итгэлтэй зан чанар

3 Загварын ертөнцийн шинэ нүүр царайнууд

Жижигийн хувьд дүү Беллагаасаа арай түрүүнд энэ салбарт хөл тавьсан бөгөөд түүний араас төд удалгүй дүү нь загвар өмсөгч, фото модель болохоор шийдсэн юм. Тэдний сонголт ч зөв байсан бөгөөд эгч дүүсийн карьер хэний ч төсөөлж байгаагүйр маш богино хугацаанд гэрэлтэж эхэлжээ. Үүний хамгийн тод жишээ нь тэд алдарт "Balmain" брэндийн нүүр царайгаар тодорч, загварын ертөнцөд шинэ цус сэлбэгдэх цаг ирснийг дэлхийн сонорт дуулгасан юм. Үүнийг сонссон гэлтэй алдарт "Vogue" сэтгүүл эгч дүүсийг нүүрэндээ хүртэл залаад амжсан билээ.

Загварын ертөнцийн шинэ нүүр царайнууд

4 Үзэсгэлэнтэй, дээрээс нь сайхан биетэй

Дэлхийн алдартай сэтгүүлүүд, загварын шоунууд, телевизийн нэвтрүүлгүүд чухам яагаад тэднийг ингэтлээ онцолж, урьж залаад байгаагийн учир шалтгаан маш энгийн. Яагаад гэвэл тэд гоолиг, сайхан биетэйгээс гадна үзэсгэлэнтэй, залуухан, халуухан бүсгүйчүүд болохоор тэр. Тийм ч учраас тэдний өмссөн хувцас, сурталчилсан гоо энгэсгийг нь олон сая бүсгүйчүүд худалдан авч, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа юм. 

Үзэсгэлэнтэй, дээрээс нь сайхан биетэй

5 Нийтэч

Энэ дайны амжилт, алдар нэрэнд хүрсэн залуухан бүсгүйчүүд бусдын адил хамраа сөхөж болохоор байхад тэд энэ замыг сонгохыг хүсэхгүй байгаа гэлтэй бусад хүмүүстэй, тэр тусмаа нэг салбарт өрсөлдөж байгаа загвар өмсөгчидтэй эелдэг дотно харилцаж, найз нөхдийн дотно харилцаатай байдаг байна. Тэдний энэ эрхэм нандин чанарыг төрөл бүрийн шоу, арга хэмжээний тайзны ард бусадтай харилцаж буй харилцаанаас харахад л илт мэдрэгддэг гэнэ.

Нийтэч

6 Үлгэр жишээ

Тэд олон зүйлээр бусдад зөв үлгэрлэж чаддаг. Эгч дүүс амь нэгтэй байж, зовлон жаргалаа хуваалцаж, нэг нэгнээ түшиж, амьдрах ёстой гээд тэднээс сурч авах зүйл их байдаг. Олон нийтийн газар, хэвлэл мэдээллийнхний өмнө Жижи юу ч бодож саналгүй дүүгийнхээ хацар дээр байнга үнсдэг нь тэд бие биедээ ямар их хайртайг баталж буй гэмээр хүмүүст санагддаг нь нууц биш юм. Тэр ч бүү хэл Жижи нэг удаа томоохон шоунд өөрийг нь оролцооч гэсэн хүсэлт ирэхэд дүүг маань урихгүй бол би таталзах болно гэж хариу илгээж байсан гэдэг.

Үлгэр жишээ

7 Мөнгө үйлдвэрлэгчид

Тэдэн шиг хангалттай их мөнгө олж байгаа загвар өмсөгчид тоотой хэд л байгаа байх. Тэр ч үүднээсээ эгч, дүүс оролцсон шоу, арга хэмжээ болгоноосоо асар их мөнгийг халаасалж, хэтэвчээ түнтийлгээд авдаг байна. Түүгээр барахгүй бусад реклам, зар сурталчилгаа болон цахим хуудсуудаа ашиглан олж буй ашиг орлогыг нь нэмэх юм бол тоолж барагдахгүй их мөнгө болох нь дамжиггүй юм.

Мөнгө үйлдвэрлэгчид

8 Хувцас сонголтон дээр үнэхээр мэдрэмжтэй

Эмэгтэйчүүдийн хувьд хувцаслалт, гоё, чамин байдал юу юунаас илүү чухал байдаг билээ. Тэр ч үүднээсээ хувцсаа зөв тохируулан өмсөх нь хамгийн чухал байдаг. Тэгвэл эгч, дүү Хадид энэ тал дээр үнэхээр төгс мэдрэмжтэй гэж хэлж болно. Тэдний сонгосон хувцаснууд залуухан бүсгүйчүүдэд үнэхээр гайхалтай зохихоос гадна дур булаам, халуухан харагдуулдаг. 

Хувцас сонголтон дээр үнэхээр мэдрэмжтэй

9 Дур булаам, тачаангуй

Эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэнтэй, дур булаам харагдуулдаг гол зүйл юу вэ? Мэдээж хэрэг хүн бүр царай төрх, бие хаа гэж хэлэх нь дамжиггүй юм. Энэ нь ч үнэн бөгөөд эдгээр шинжүүд эгч дүү Хадидад цөм бүрдсэн гэлтэй. Урт сайхан хөл, гоолиг бие, үзэсгэлэнтэй царай төрх гээд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн чимэг болсон бүх л зүйлс сахиусан тэнгэрүүдэд бүрдсэнийг олон сая залуучууд хүртэл дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй юм.

Дур булаам, тачаангуй

10 Цагийг зөв боловсон өнгөрөөдөг

Мэдээж залуу хүмүүс болсон хойно чөлөөт цагаараа зугаацаж, цэнгэлгүй яахав. Гэвч тэд бусад шиг юм л бол баар, саваар хэсч, шөнийн клубт амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг хүмүүс биш юм. Хувцас, загварын шоунууд, сэтгүүлийн зураг авалтууд гээд зав зай муутай байдаг тэдний хувьд чөлөөт цагаараа ихэвчлэн наран шарлагийн газар юм уу, эсвэл байгалийн сайханд цэвэр агаарт амарч, алжаал ядаргаагаа тайлахыг чухалчилдаг байна. 

Цагийг зөв боловсон өнгөрөөдөг

11 Зорилгодоо хүрч чаддаг

Загварын ертөнцөд хөл тавьж, амжилтанд хүрсэн цөөн хэдхэн эгч дүүсийн нэг болох Жижи болон Белла Хадид нарын эртнээс хүсч, мөрөөдөж байсан нэг зүйл нь загварын тайзнаа хамтдаа мөр зэрэгцэн алхах байсан юм. 2015 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон загварын шоуны үеэр тэдэнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан боломж гарч ирсэн бөгөөд эгч, дүүс уг боломжийг алдалгүй ашигласан юм. Түүнээс гадна саяхан болж өнгөрсөн "Victoria's Secrets" шоунд хоёул хамтдаа оролцож, олон сая хүний нүдийг хужирласан билээ.

Зорилгодоо хүрч чаддаг

12 Этгээд төрхийг бүрдүүлдэг

Тэдний бусад мэргэжил нэгтнүүдээсээ ялгардаг хамгийн том давуу тал гэж хэлж болох зүйл бол этгээд, өвөрмөц төрхийг бүрдүүлж чаддагт байгаа юм. Үүнийг ч гэсэн томоохон хувцасны дизайнерууд, загварын акулууд олж харсан бөгөөд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрцгөөдөг аж. Та ч гэсэн доорх зурагнуудаас тэдний ямар гайхалтай өвөрмөц төрхийг бүрдүүлж чадсаныг харж байгаа биз ээ.

Этгээд төрхийг бүрдүүлдэг

Төрсөн эгч, дүүс ижил хүсэл мөрөөдөлтэйгөөр нэг салбарт хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь үнэхээр бахархмаар санагдлаа. 

80
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл