Сурталчилгаа (15)
Хаах

Та бидний анзаараагүй кинон дээрх алдаанууд

Кинонд дургүй, тэр байтугай нэг ч удаа кино үзэж байгаагүй хүн гэж бараг үгүй биз ээ. Учир нь урлагийн хамгийн том салбар болох кино ертөнцөөс хүмүүс олон зүйлийг сурч мэдэж, ойлгож авах боломжтой байдгаас гадна түрхэн зуур ч гэсэн алжаал ядаргаагаа тайлж, кайф мэдрэхэд хүргэдэг. Тэгвэл бидний шимтэн үзэж буй кинонууд дээр ямар алдаанууд байдаг юм бол? Та өмнө нь кино үзэж байхдаа ямар нэгэн алдаа олж харж байсан уу? Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншсаныхаа дараа та олон кинонуудыг анзаараггүй үзэж байсан гэдгээ ойлгох болно.

Та бидний анзаараагүй кинон дээрх алдаанууд

1 "The Hobbit and The Lord of the Rings"

"The Hobbit" дээр Леголас (Legolas) цэнхэр нүдтэй байдаг бол, "Lord of the Rings" кинон дээр хар нүдтэй байдаг байна. 

"The Hobbit and The Lord of the Rings"

"The Lord of the Rings: The Return of the King" кинон дээр гол дүрүүдийн нэг болох Фродо (Frodo) аварга том аалзтай нүүр тулгардаг хэсэг дээр агуйд шат гарч байснаа гэнэт алга болсныг та анзаарч байсан уу?

2 "Harry Potter"

Та уг лаануудыг үнэхээр ид шидийн хүчээр агаар дээр тогтоосон гэж бодож байна уу? Тэгвэл том эндүүрэл юм. Учир нь сайн ажиглаж харвал лаануудыг бүдэгхэн хар утсаар тогтоосон нь харагдах болно.

"Harry Potter"

"Harry Potter and the Chamber of Secrets" кинон дээрээс та кино зураг авалтын ажилтныг харж байсан уу? 

"Harry Potter and the Order of the Phoenix" кинон дээр Харри Поттер унтаад сэрсний дараа түүний өмссөн байсан цамц нь солигдчихсон байна гэж хэн мэдэх билээ.

Харри Поттер ээжийнхээ талаар ногоон нүдтэй эмэгтэй байсан гэж ярьдаг хэдий ч, "Harry Potter and the Deathly Hallows" кинон дээр түүний ээж нь бор нүдтэй байдаг. 

3 "Spider-Man"

Киноны энэ хэсэг дээр Мэри Жэйн (Mary Jane) шалан дээр жүүс асгадаг. Гэвч удалгүй шалан дээр ямар ч жүүс асгараагүй юм шиг, шал цэв цэвэрхэн харагддаг. Автомат цэвэрлэгчтэй шал байсан юм болов уу ?

"Spider-Man"

4 "Star Trek"

Ахмад Робау (Robau)-ийн өмссөн хувцсан дээр "Starfleet"-ийн тэмдэг байдаг боловч, дараагийн хэсэг дээр түүний хувцас ямар ч тэмдэггүй байдаг.

"Star Trek"

5 "Twilight"

Зураглаачийн камер автомашины цонхонд харагдаж байгаа биз? 

"Twilight"

Түүнээс гадна Белла (Bella)-ийн өмдөн дотор микрофоны утас байгааг ч бас харж болно.

6 "Sleepy Hollow"

Тэр аймшигтай харагдах гэж хиймэл шүд зүүсэн нь ойлгомжтой. Гэхдээ өөрийнхөө шүдийг сайн халхлахаа мартсан бололтой.

"Sleepy Hollow"

7 "Pulp Fiction"

Киноны хамгийн оргил хэсгийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэвч буудалцаан болохоос өмнө хананд яагаад сумны нүх гарсан байдаг билээ? 

"Pulp Fiction"

8 "Men in Black II"

Агент Кэйгийн яаж тогтсоныг харж байгаа биз дээ? Гайхаад байдаг байсан ийм учиртай байжээ.

"Men in Black II"

9 "Pirates of the Caribbean"

Бас нэгэн зураг авалтын багийн гишүүн дэлгэцэнд дүрээ мөнхлөөд авчээ.

"Pirates of the Caribbean"

"Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl" кинон дээр ахмад Эктор Барбосса (Hector Barbossa)-ийн шүд ердөө 1 минутын дотор яаж ингэтлээ бохирдов?

10 "Gladiator"

Хорт утааны хий тэртээх Ромын Эзэнт Гүрний үед юу хийгээд явж байдаг билээ?

"Gladiator"

11 "Avengers"

Бодвол Төмөр хүний хувцас шархийг ч гэсэн эдгээдэг бололтойдог шүү.

"Avengers"

Бас Ахмад Америкийн хувцас ч гэсэн...

12 "Pretty Woman"

Энэ хэсэг дээр жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) эхлээд гурилан бүтээгдэхүүн идэж байгаа харагддаг бол, богино хугацааны дараа жигнэмэг идээд сууж байгаагаар гардаг.

"Pretty Woman"

13 "Hunger Games"

Ингэж харвадаг хүн гэж бас байдаг аа?

"Hunger Games"

14 "The Revenant"

Жүжигчин Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)-д удаан хүлээсний эцэст анхных нь Оскарыг авчирсан уг кинонд мөстсөн хүйтэн голын усанд Леонардо унадаг ч, үхэлгүй эсэн мэнд үлддэг. Гэвч бодит байдал дээр ийм тохиолдолд "Hypothermia" буюу биеийн дулаанаа алдаж үхэх байсан гэжээ.

"The Revenant"

Нээрээ л бид кино үзэхдээ өөрийн мэдэлгүй дотор нь орчихдог шүү дээ. Тэгээд ямар нэгэн алдаа байгаа эсэхийг ч анзаарах сөхөөгүй дараа дараагийн үйл явдлыг сэтгэл догдлон хүлээж суудаг. Харин энэ мэдээллийг бэлтгэснийхээ дараа өөрийгөө ямар анзаараггүй болохыг мэдэж авлаа. Та ч гэсэн надтай адилхан л бодолтой байгаа биз дээ?

58
таалагдаж байна

33
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл