Сурталчилгаа (15)
Хаах

Араар тавихаасаа өмнө заавал үзэх ёстой 15 кино

2017-01-06, 18:05
27,133

Хайр сэтгэлийг үгүй хийдэг хамгийн том хүчин зүйл бол араар тавилт, хууран мэхлэлт гэдэгтэй маргах хүн тун цөөхөн биз ээ. Хүмүүсийн хайртай нэгнээ араар тавьж буй шалтгаанууд олон янз байдаг бөгөөд тэдний ихэнх нь нэг насны жаргалаа нэг шөнийн жаргалаар сольж байгаа гэдгээ ухамсарлаж, ойлгодоггүй нь харамсалтай. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ араар тавилтын хор уршгийг харуулсан 15 киног танилцуулж байна. Та эдгээр кинонуудыг үзсэнээр их зүйлийг ойлгож авах биз ээ.

Араар тавихаасаа өмнө заавал үзэх ёстой 15 кино

1 "Fatal Attraction"

Найруулагч: Адриан Лайн (Adrian Lyne)

Гол дүрд: Майкль Дуглас (Michael Douglas), Гленн Клоуз (Glenn Close)

Нийт өртөг: 14 сая доллар

Нээлт: 1987.09.18

Үхаарах зүйл: Эмэгтэй хүн бүр харилцан адилгүй байдаг. Тэдний зарим нь уян зөөлөн бол, зарим нь чанга хатуу байх нь бий. Харин тухайн бүсгүйг ямар байлгахыг эр хүн өөрөө шийддэг. 

"Fatal Attraction"

2 "Closer"

Найруулагч: Майк Николс (Mike Nichols)

Гол дүрд: Жулиа Робертс (Julia Roberts), Жюд Ло (Jude Law), Натали Портмэн (Natalie Portman)

Нийт өртөг: 27 сая доллар

Нээлт: 2004.12.03

Үхаарах зүйл: Хууралт, араар тавилт бол хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулах хамгийн аюултай зүйл юм. Учир нь насан туршдаа сэтгэлдээ хар толботой явахад хүргэдэг.

"Closer"

3 "Last Night"

Найруулагч: Мэсси Таджедин (Massy Tadjedin)

Гол дүрд: Кира Найтли (Keira Knightley), Сэм Уортингтон (Sam Worthington), Эва Мендез (Eva Mendes)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2010.09.18

Үхаарах зүйл: Сайхны өмнө харц буруугүй гэж үг байдаг ч, энэ нь сайхан бүхнийг хүн амталж байх ёстой гэсэн үг биш юм. Амьдрал дээр хүмүүс олон шалтгааны улмаас хайртай хүнээ хуурч, мэхэлдэг. Зарим шалтгаан нь бүр инээдтэй. Тэгэхээр "Хэрвээ чин сэтгэлээсээ хайртай байсан бол?" гэх асуулт гарч ирж байгаа биз?

"Last Night"

4 "American Beauty"

Найруулагч: Сэм Мендес (Sam Mendes)

Гол дүрд: Кевин Спэйси (Kevin Spacey), Эннетт Бенинг (Annette Bening), Тора Бирч (Thora Birch)

Нийт өртөг: 15 сая доллар

Нээлт: 1999.09.08

Үхаарах зүйл: Хань ижлээ сонгоно гэдэг юу юунаас илүү эрхэм чухал асуудал байдаг. Тиймээс үүнд яавч хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хэрвээ буруу хүнээ сонговол насаараа зовлонд унах болно.

"American Beauty"

5 "Notes On A Scandal"

Найруулагч: Ричард Айр (Richard Eyre)

Гол дүрд: Жюди Денч (Judy Dench), Кэйт Блэнчетт (Cate Blanchett)

Нийт өртөг: 15 сая доллар

Нээлт: 2006.12.25

Үхаарах зүйл: Хосууд дундаа нууцтай байна гэдэг хамгийн том аюул. Хэзээ нэг өдөр нууц ил болж, хэн нэг нь сэтгэлийн шархтай болж хоцордог нь амьдралын жам юм. 

"Notes On A Scandal"

6 "Unfaithful"

Найруулагч: Адриан Лайн (Adrian Lyne)

Гол дүрд: Ричард Гир (Richard Gere), Дианэ Лэйн (Diane Lane), Оливье Мартинез (Olivier Martinez)

Нийт өртөг: 50 сая доллар

Нээлт: 2002.05.10

Үхаарах зүйл: Хайртай хүнээ хэзээ ч бүү хуур. Яагаад гэвэл үр дагавар нь тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүйгээс гадна, сайн зүйлд хүргэхгүй.

"Unfaithful"

7 "The Derailed"

Найруулагч: Микаэл Хафстром (Mikael Hafstrom)

Гол дүрд: Клайв Оуэн (Clive Owen), Женнифер Энистон (Jennifer Aniston)

Нийт өртөг: 22 сая доллар

Нээлт: 2005.11.11

Үхаарах зүйл: Хүнийг буруу таниж, итгэл, найдвар хүлээлгэх нь амьдралаа орвонгоор эргүүлж байгаагаас ямар ч ялгаагүй юм. Эцэст нь бүхнийг буцааж, байранд нь тавих гэж хичээсэн ч хэтэрхий хожимдсон байдаг.

"The Derailed"

8 "Indecent Proposal"

Найруулагч: Адриан Лайн (Adrian Lyne)

Гол дүрд: Роберт Редфорд (Robert Redford), Деми Мур (Demi Moore), Вүүди Харрелсон (Woody Harrelson)

Нийт өртөг: 38 сая доллар

Нээлт: 1993.04.07

Үхаарах зүйл: Хайр гэж чухам яг юу вэ? Хардалт, хууран мэхлэлт хүртэл хайр дурлалын нэг хэсэг үү? Эсвэл хайр сэтгэлээс ангид зүйл үү? Асуултын хариултыг уг кино хэлэх болно.

"Indecent Proposal"

9 "The Notebook"

Найруулагч: Ник Кассаветес (Nick Cassavetes)

Гол дүрд: Райн Гослинг (Ryan Gosling), Рэйчел МакАдамс (Rachel McAdams), Жэймс Гарнер (James Garner)

Нийт өртөг: 29 сая доллар

Нээлт: 2004.05.20

Үхаарах зүйл: Сайхан залуус хорвоо дээр хэдэн мянгаараа байх хэдий ч, тэдний хэд нь сайхан сэтгэлтэй бол? Таны хайр тань ямар залуу вэ? Өөрийн эрхгүй эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй.

"The Notebook"

10 "Election"

Найруулагч: Александр Пэйн (Alexander Payne)

Гол дүрд: Мэттью Бродерик (Matthew Broderick), Рийз Уитерспүүн (Reese Weatherspoon)

Нийт өртөг: 25 сая доллар

Нээлт: 1999.04.23

Үхаарах зүйл: Алдар нэрэнд хүрэхийн төлөө сэтгэлтэй нэгнээ хуурч, мэхлэх нь өөрийн амжилд өөд тэмүүлэх замаа цустаж байгаагааг өөрцгүй хэрэг юм.

"Election"

11 "A Perfect Murder"

Найруулагч: Эндрью Дэвис (Andrew Davis)

Гол дүрд: Майкл Дуглас (Michael Douglas), Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow), Вигго Мортенсен (Viggo Mortensen)

Нийт өртөг: 60 сая доллар

Нээлт: 1998.06.05

Үхаарах зүйл: Нэг шөнийн жаргал нэг насны жаргалын хажууд юу ч биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

"A Perfect Murder"

12 "Dial M For Murder"

Найруулагч: Алфред Хитчкок (Alfred Hitchcock)

Гол дүрд: Рэй Милланд (Ray Milland), Грэйс Келли (Grace Kelly), Роберт Каммингс (Robert Cummings)

Нийт өртөг: 1.4 сая доллар

Нээлт: 1954.05.29

Үхаарах зүйл: Хайртай нэгнээ хуурахад нас, ажил мэргэжил, боловсрол огтхон ч хамаагүй. Харин хайртай хүнээ гэсэн чин сэтгэлтэй эсэх нь л хамаатай байдаг.

"Dial M For Murder"

13 "He’s Just Not That Into You"

Найруулагч: Кен Квапис (Ken Kwapis)

Гол дүрд: Бен Аффлек (Ben Affleck), Женнифер Энистон (Jennifer Aniston), Дрью Берримор (Drew Barrymore)

Нийт өртөг: 40 сая доллар

Нээлт: 2009.02.06

Үхаарах зүйл: Сайхан хайр гэж боддог. Харин тэр хайрыг хууран мэхлэлт үгүй хийдэг. Хүмүүс амьдралдаа зөв гэж бодож, сонгосон сонголт нь ихэнхдээ буруу байх нь бий.

"He’s Just Not That Into You"

14 "Anna Karenina"

Найруулагч: Жой Райт (Joe Wright)

Гол дүрд: Кира Найтли (Keira Knightley), Жюдь Ло (Jude Law), Аарон Жонсон (Aaron Johnson)

Нийт өртөг: 31 сая доллар

Нээлт: 2012.11.09

Үхаарах зүйл: Сэтгэл гэдэг баригдаж, удирдагдахад хамгийн хэцүү эрхтэн гэдгийг уг киноноос ойлгож авах болно.

"Anna Karenina"

15 "Gone Girl"

Найруулагч: Дэвид Финчер (David Fincher)

Гол дүрд: Бен Аффлек (Ben Affleck), Розамнуд Пайк (Rosamnud Pike), Тайлер Перри (Tyler Perry)

Нийт өртөг: 61 сая доллар

Нээлт: 2014.09.26

Үйл явдал: Хаашаа явсан нь үл мэдэгдэх бүсгүйн алга болсон учир шалтгааныг олж мэдэхээр киноны гол дүр болсон залуу эрэл хайгуул хийх бөгөөд түүнд энэ нь яг л эвлүүлдэг тоглоом тоглож байгаа мэт санагдах аж.

"Gone Girl"

Энэхүү нийтлэлийг бэлтгэж байхдаа хэдэн мянган хосууд араар тавилтаас болж салж, хагацаж, нэгнийхээ сэтгэлийг шархлуулж байгаа болдоо гэж өөрийн эрхгүй бодож суулаа. Хүмүүс минь, тэр тусмаа залуустаа хандаж уриалж хэлэхэд залуу насны ааг омог, эр бяр, хүч тэнхээндээ эрдэж, "Би эр хүн юм чинь" гэж айлын охины эмзэгхэн сэтгэлийг бүү шархлуулаарай, мөн охид, бүсгүйчүүд минь болчимгүй үйлдэл гаргаж, чамайг л гэдэг хайртыгаа бүү хуураарай гэж хүсье. Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олбол түүнийгээ бүү алдаарай!

37
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл