Сурталчилгаа (15)
Хаах

Жингээ хасч буй хүмүүсийн заавал баримтлах 7 зарчим

2017-01-09, 13:08
39,399

Сүүлийн үед хүмүүсийн дунд ихээр тулгамдах болсон асуудлуудын нэг бол илүүдэл жин, таргалалт яахын аргагүй мөн билээ. Тэр ч үүднээсээ хүн бүр дор бүрнээ эрүүл мэнд, бие организмдаа анхаарах болсон нь нууц биш юм. Гэвч зарим нь эхнээсээ шантарч, зорилгодоо хүрч чадалгй бууж өгөх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ жингээ хасахаар шийдсэн хүмүүсийн заавал баримтлах, үр дүнтэй 7 зарчмыг хүргэхээр бэлтгэлээ.

Жингээ хасч буй хүмүүсийн заавал баримтлах 7 зарчим

1 Төлөвлөгөө гаргах

Хэрвээ та жингээ хасахаар нэгэнт эрс шулуудсан бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл тань өөрт тохирсон төлөвлөгөө гаргах явдал юм. Үүний тулд эхлээд хэдий хэр хугацаанд, ямар үр дүн үзүүлэхийг хүсч байгаагаа бодох хэрэгтэй бөгөөд үүнийхээ дараа төлөвлөгөөгөө боловсруулахад илүү тохиромжтой байх болно. Сонирхолтой байх үүднээс гаргасан төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн ард доорх эможинуудаар тэмдэглэгээ тавьж байгаарай. 

Төлөвлөгөө гаргах

2 Зөв хооллох

Зөв, эрүүл хооллох нь жингээ хасахаар хөдөлмөрлөж буй хүн бүрийн хувьд хамгийн чухал баримтлах ёстой зарчим бөгөөд үүнтэй санал зөрчилдөх хүн төдийлөн байхгүй болов уу. Гэвч "Би зөв хооллох хэрэгтэй" гээд амттай бүхнийг эрс хорьж болохгүйг эрдэмтэн, судлаачид сануулж байгааг мартаж хэрхэвч болохгүй. Учир нь тэдгээр бүтээгдэхүүнүүдэд ч гэсэн хүний биед хэрэгтэй зүйлс байдаг ажээ. Тиймээс амттай, чихэрлэг бүтээгдэхүүнүүдийг 7 хоногт цөөн тоогоор, хааяа даа нэг хэрэглэж байхад гэмгүй байх нь ээ.

Зөв хооллох

3 Үр дүн гарга

Хөдөлмөр, хичээл, зүтгэлийн тань үр дүн гарч, нүдээр харж, биеэр мэдэрч байж, таны энэ хүртэл цаг хугацааг хий дэмий зүйлд зарцуулаагүй болох гь тодорхой болно шүү дээ. Тиймээс заавал үр дүн гаргах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Мэдээж хэрэг шууд л их хэмжээгээр жин хасна гэдэгт итгээд хэрэггүй л болов уу. Тэгэхээр бага ч атугай үр дүн гарсан л бол бууж өгөлгүй зүтгээд байгаарай.

Үр дүн гарга

4 Өөрийнхөө боломж бололцоод итгэ

Хүн гэдэг амьтан оюун ухаан, сэтгэл зүрхэндээ захирагддаг билээ. Тэр ч үүднээсээ бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө алхам тутамдаа зоригжуулах хэрэгтэй ажээ. Ингэснээр таны тархи "Би чадна" гэсэн бодлыг тээхэд хүрэх бөгөөд энэ нь таны амжилтанд хүрч, жингээ хасахад хамгийн чухал нөлөө үзүүлэх юм. Эхэндээ хэцүү санагдсанаас болж, шантрах үе гарах хэдий ч, багагүй хугацаа өнгөрсний дараа хичээл зүтгэлийн амтнаас та салж чадахгүй байх болно. 

Өөрийнхөө боломж бололцоод итгэ

5 Хүнсний ногоо хэрэглэ

Шарсан, хуурсан, төрөл бүрийн амтлагчаар зодсон хоол хүнснээсээ одооноос эхлээд татгалзаж эхэл. Гэхдээ бага багаар хэрэглээнээсээ авч хаяарай. Үүний оронд хүнсний ногоо хэрэглэж хэвших хэрэгтэй бөгөөд таны эрүүл мэнд, бие организмд тань гайхалтай нөлөө үзүүлэх болно. 

Хүнсний ногоо хэрэглэ

6 Тэмдэглэл бич

Өдөр бүрийн нөхцөл байдлаа цаг ямагт тэмдэглэл хөтлөн, бичиж байгаарай. Жишээлбэл "Өнөөдөр тийм зүйл идлээ, ийм дасгалууд хийлээ. Жингээ бага багаар хасч буй мэт сэтгэгдэл төрж байна" гэдэгч юм уу... Энэ нь танд ихээхэн урам зориг өгөх үндэс болно гэдгийг санаарай. Шантарсан үедээ тэмдэглэлээ гаргаж ирэн, энэ хүртэл яаж зовж, хичээж байснаа эргэн дурсахад гэмгүй шүү дээ. 

Тэмдэглэл бич

7 Мэдээж дасгал хөдөлгөөн

Жингээ хасахад мэдээжийн хэрэг дасгал хөдөлгөөн юу юунаас илүү эрхэм чухал билээ. Зөв хооллож, зүгээр сууж байгаад турна гэдэг үлгэрийн ертөнцөд л байдаг байх. Тэгэхээр ЭНД дарж, жин хасах дасгалуудаас хийгээрэй.

Мэдээж дасгал хөдөлгөөн

93
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл