Сурталчилгаа (15)
Хаах

Аймшигтай үйл явдлуудын дараах сэтгэл сэртхийлгэм агшнууд

Тэнэг хүн өөрийн алдаанаас, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэж үг бий. Хүмүүс бид хөгжим сонсож, зурагт үзэж, дуртай ресторандаа хоол идэн, ажил хөдөлмөр эрхлэн, маргааш юу болох талаараа зовнин, ирээдүйгээ харж амьдардаг болохоос өнгөрсөн рүүгээ хялам хийж ч хардаггүй нь гэм биш зан юм. Өнгөрсөн үед сэтгэл хөдлөм, гайхалтай үйл явдал олон болсны зэрэгцээ хүмүүс зөвхөн сайн сайхан бүхнийг дурсаж, бахархаж явахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл бид танд хичнээн жаргалтай байсан ч, мартаж боломгүй үйл явдлуудыг түүвэрлэн хүргэе. Учир нь өнгөрснөөсөө суралцах нь бидний үүрэг билээ. 

Аймшигтай үйл явдлуудын дараах сэтгэл сэртхийлгэм агшнууд

1 Кеннеди (Kennedy)-ийг буудсаны дараа

Гэнэтийн осол аюул, эмгэнэлт явдал тохиолдох үед хэн ч ямар ааш зан гаргахаа мэдэхгүй. Магадгүй ухаалаг, зоригтой, баатарлаг байна гэж бодож болох ч, юу ч болоо билээ, тийм үү? Жишээ нь нөхөртэйгээ зэрэгцэж суугаад баярын жагсаалд оролцож явтал гэнэт хэн нэгэн нөхрийг тань буудаад алчихвал яах вэ? Тэгвэл 1963 онд Далласт АНУ-ын ерөнхийлөгч Кеннедиг яг ингэж буудаж хороосон бөгөөд балмагдсан эхнэр Жэки Кеннеди (Jackie Kennedy) сүнсээ зайлтал айж, зогсолгүй явж байгаа машинаас гарах гэж амь тэмцэн мөлхөж яваа нь зурган дээр харагдана. 

Кеннеди (Kennedy)-ийг буудсаны дараа

2 Венесуэлийн санваартан болон нас барсан цэрэг

Тус зургийг цэрэг эр мэргэн буудагчийн суманд өртөж нас барсны дөнгөж дараа авчээ. 1962 онд Венесуэлд бослого гарсан ба Луис Падило (Luis Padillo) гэгч ламтан Пуэрто Кабело (Puerto Cabello) хотоор алхаж, засгийн газрын шархадсан цэргүүдэд тусламж үзүүлж байжээ. Тэр урьд нь тэнгисийн цэргийн санваартан байсан ба иргэний дайны үеэр ч мөн баатарлаг зориг гарган явж байсан нь энэ юм. Зургийг Хектор Рондон (Hector Rondon) авсан ба зургаа "La republicа" сонинд нийтлүүлж, "Pulitzer Prize" шагналын эзэн болсон түүхтэй. Хоёр хүний цаана "Carniceria" буюу мах нядлагчийн мухлаг байгаагаас зургийн утга санаа төгс болж, алдартай болсон билээ. 

Венесуэлийн санваартан болон нас барсан цэрэг

3 "Pearl Harbor"

Хавайн арлын "Pearl Harbor" дахь АНУ-ын усан цэргийн флот руу Япончууд 1941.12.07-нд довтолсон юм. Дайралт болдог өдөр Америкчууд хашаандаа нарлан суугаад дэлхийн хоёрдугаар дайнд бид үнэхээр оролцож байгаа билүү хэмээн хүүрнэлдэж байсан аж. Гэвч удалгүй Японы бөмбөгдөгч онгоц болон "kamikaze” онгоцнууд "Pearl Harbor"-ын эргэн тойрны хотыг устгаж, 1500 гаруй иргэдийг хөнөөсөн түүхтэй. Зурган дээр зарим хүн юу болж байгааг огт ойлгохгүй, мэл гайхан зогсон байгаа нь харагдана. Зарим нь хэдийн тасарч, ажиллагаагүй болсон гал унтраах хоолойг ашиглахыг оролдож байна. Харин зарим нь юу ч болоогүй мэт зүгээр зогсон, нэг нэгэнтэйгээ хүүрнэнэ. Хэдхэн цагийн дотор 1500 хүн алуулсан ч, энэ аймшигт үйл явдал хэнд ч сэхээ өгөлгүй болж өнгөрсөн нь хамгийн эмгэнэлтэй билээ. 

"Pearl Harbor"

4 Руандагийн устгал

1994 оны 4-7 сарын хооронд Африкийн улсуудын үндэстний олонхи болох Хутучууд Тутси нарыг хоморголон устгасан юм. Тутси нар эрх мэдлийг удаан хугацааны турш атгаж байсан цөөнх бөгөөд энэ үеэр 1 сая гаруй Тутси нарыг хөнөөсөн билээ. Өнөөг хүртэл хоёр тал хоёул хэнээс болж хядлага эхэлсэн талаар маргадаг бөгөөд зурган дээр хоморголон устгалын дараа Конгогийн дүрвсэгдийн тосгоны өнчин хүү явж байгаа нь энэ юм. Хамгийн эмгэнэлтэй нь хүү бүх зүйлийг эхэлсэн Хуту нарын нэг байсан ажээ.

Руандагийн устгал

5 Боснийн устгал

Бас нэгэн хядлага бол Босни үндэстэн, Муслимчуудын аймшигт устгал юм. Хуучин Югослав улсаас салан тусгаарласны дараах Боснийн дайнд зурган дээрх эмэгтэй гэр бүлийнхнээ бүгдийг нь алдсан ажээ. Югославын арми болон Сербийн Босничуудаас дор хаяж 100000 хүний амь эрсэдсэн бөгөөд хожим нь олон зуун Сербичүүд дайны гэмт хэрэг өдүүлсэн хэмээн шийтгэл хүлээсэн ч, энэ нь хорвоог орхисон мянга мянган хүмүүст юугаар ч тус болоогүй нь ойлгомжтой билээ. 

Боснийн устгал

6 Катрина хар шуурга

Нью Орлеаныг дайрсан Катрина хар шуурганы дараа юу болсон бэ? Зурган дээр ердийн Америк иргэд хоол хүнс, хоргодох газаргүй болсны улмаас дээвэр дээрээ гарч зогсоод АНУ-ын далбааг мандуулан тусламж эрэлхийлж байна. АНУ-ын засгийн газар хүн болгоныг аварч чадсан болов уу? Тэд аварсан гэж хэлдэг ч, үнэн хэрэгтээ олон хүмүүсийг аварч чадаагүй юм. Хамгийн баян, хүчирхэг гүрэн хүртэл байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстөж, ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэхгүй болдог ажээ. 

Катрина хар шуурга

7 Чернобыл

Чернобыл гэдэг үгийг сонсмогц хүн болгонд цацраг идэвхит туяа санаанд орох нь лавтай. 1986 онд Чернобылын цөмийн цахилгаан станц дэлбэрч хэдэн бээрийн газарт радио идэвхит хорт бодис тархан, өгүүлж баршгүй хор хохирол авчирсан билээ. Түймэр унтраахад оролцсон гал сөнөөгч бүр радио идэвхит бодист хордсоны улмаас удалгүй нас барцгаасан юм. Тэгвэл хуучин Зөвлөлтийн Чернобыл хотын иргэд яасан бол? Амьд үлдэгсэд үлдсэн амьдралынхаа турш цацраг туяаны өвчнөөр шаналсан бол хүүхдүүд нь цацраг идэвхит бодисын хордолттой хорвоод мэндэлсэн билээ. 

Чернобыл

8 Сан Франциско хотын газар хөдлөлт

Зурган дээр 1906 оны газар хөдлөлт, түймрээс болж  Сан Франциско хотын иргэд дүрвэж байгаа юм. Хувцас хунар нь дээр үеийнх боловч байгалийн гамшиг баян, ядуу ялгалгүй ниргэдгийг тус зурагнаас харж болохоор байгаа биз? Хотыг бүхэлд нь хамарсан түймэр ганган тэргэнд сууж, үнэтэй малгай өмссөн жентельмен, цагаан дүрэмт хувцастай гэрийн үйлчлэгч нар, өөр бусад хэдэн зуун хүмүүсийг ялгаагүй бөгөөд нэг дор айдас, аймшигт автсан олон хүн хотоос дүрвэж буйг тус зурагт тодорхой харуулжээ. 

Сан Франциско хотын газар хөдлөлт

9 Жон Ленон (John Lennon)

Жон Ленон Битлз (The Beatles) хамтлаг Есүсээс ч агуу гэж хэлсэн удаатай. Тиймээс ч Жон Леноныг онцын хүндэтгэх шалгаангүйгээр Марк Дэвид Чапман (Mark David Chapman)-ий гарт амиа алдахад Нью Иорк хотын иргэд гэрийнх нь гадаа Рок н Роллын бэлгэ тэмдэг болсон хүний араас гашуудаж байгаад гайхах явдалгүй юм. Зурган дээрх хүмүүс бүгд галт зэвсгийг эсэргүүцэн, энх тайвны бэлгэ тэмдгийг дүрсэлж буйг та харж байгаа биз ээ. Леннон 1980 онд буудуулсан бөгөөд 2016 оны байдлаар Чикаго хотод 4331 галт зэвсэгтэй холбоотой хэрэг гарсны 762 нь хүний аминд хүрсэн ажээ. Аль 1980 онд иргэд галт зэвсгийн гэмт хэргийг эсэргүүцэж байсан атал өдий болтол зогсолтгүй үргэлжилж байгаа нь хамгийн харамсалтай билээ. 

Жон Ленон (John Lennon)

10 Мэтью хар салхи

Байгалийн гамшиг зарим газарт тун өршөөлгүй ханддаг ажээ. Зарим бүс нутагт газар зүй, цаг уурын тохиромжгүй байдлаас болж, зарим газар засгийн газрын дэд бүтцийн дутуу дулимаг шийдлээс болж байгалийн гамшиг тохиолддог бол Гаити улсын хойд хэсэг дээрх бүх шалтгааны улмаас хар шуурганд өртөж, хүнд байдалд орсон билээ. 2016 оны 10-р сард Гаити арлын улсыг Мэтью хар салхи дайрч, ургац хураалт, загасчлал зэргээр амь зогоосх нь бүү хэл, орох оронгүй болгожээ. Шуурганы дараа ундны усны асуудал нэн тэргүүнд тавигдсан бөгөөд зурган дээрх бяцхан охин бүхэл бүтэн гэр бүлийнхээ хэрэгцээг хангах усыг авч яваа нь энэ юм. 

Мэтью хар салхи

11 Испани ханиад

1918-1920 оны хооронд дэлхийн хүн амын 5%, нийт 50 гаруй сая хүний амийг авч одсон Испани ханиад дэлхийн нэгдүгээр дайны дараахан дэгдэж, олон хүнийг үхэл хагацал, айдас түгшүүрт автуулсан билээ. Тус зургийг хараад өвчин тусаад үхлээ хүлээн хэвтэж байгаа хүмүүс байна гэж та бодож болох ч, үгүй юм. Үнэндээ тэд хөл хорионд орсон бөгөөд бүгд удахгүй үхэх айдаст автан хэвтэж байгаа нь энэ ажээ. 

Испани ханиад

12 Сансрын төхөөрөмж

1980-аад онд ерөнхийлөгч Рейган (Reagan) засгийн эрхэнд байж, бүх зүйлд амжилт ололтоор дүүрэн байсан билээ. Америкчууд 1986.01.28-нд "Challenger" нэртэй сансрын хөлөг хөөргөхдөө мөн л бат итгэлтэй байсан ч, хөлөг хөөрөөд 73 секундын дараа хүн бүрийн нүдэн дээр дэлбэрч орхисон юм. Дэлбэрэлтээр сансрын нисгэгчдээс бүрдсэн "NASA"-ийн багийнхан, хөлөгт явж байсан энгийн иргэдийн сансарт нисэх итгэл найдварыг тээсэн бага ангийн багш Криста МасАлиф (Christa McAuliffe) нар амь эрсэдсэн аж. Зурган дээр тус зүрх зүсэм дэлбэрэлтийг нүдээрээ харж, сандарч, айсан хүмүүсийг харуулжээ. 

Сансрын төхөөрөмж

13 Хирошима

Цөмийн зэвсэг хэрэглэсэн ганц улс бол АНУ юм. 1945 оны 8-р сард Хирошимад Америкчууд "Бүдүүн эр", "Бяцхан хүү" нэртэй хоёр цөмийн бөмбөгийг хаяж, ерөнхийдөө дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн билээ. Учир нь цөмийн бөмбөгийн хор уршиг зүйрлэх аргагүй их байсан тул Япон улс бууж өгсөн юм. Харин зурган дээр бөмбөг хаяхаас өмнө зогсож байсан хүн бөмбөг хаяснаас хормын дараа үнс болох хувирч, мөр төдий болсныг харуулж байгаа ажээ.

Хирошима

14 Еврейн устгал

Зурган дээр байгаа хүмүүс бол Германы "Mauthausen Concentration" лагериас амьд үлдэгсэд юм. Хорих газрыг 1945.05.05-нд холбооны арми чөлөөлсөн бөгөөд хоригдлуудын царайн дээрх гашуун зовлон, яс арьс болж дөнгөн данган хөл дээрээ тогтож, тураалд орсон бие махбодь нүднээ илхэн харагдана. Дэлхийн хоёрдугаар дайны үед нийт 6 сая гаруй Еврей амиа алдсан бөгөөд Еврейн устгал нь Нацистуудын түүхэн дэх хамгийн "амжилттай", зохион байгуулалттай хоморголон устгал байсан билээ. 

Еврейн устгал

15 9-р сарын 11

Исламын Аль-Кайда террорист бүлэг Нью-Иорк хотын "Дэлхийн худалдааны төв"-ийг онгоцоор мөргөн дэлбэлснийг уншигчид маань санаж байгаа биз ээ. Энэ өдөр Америкчуудын түүхэн дэх хамгийн хар өдөр болж, хэмжиж баршгүй уй гашуу, зовлон шаналал авчирсан юм. Зурган дээрх гал сөнөөгч, анхны тусламжийн багийн гишүүн айдас, харуусал хангалттай мэдэрсэн нь ойлгомжтой бөгөөд юу бодож суугааг хэн мэдэх билээ?

9-р сарын 11

Байгалийн гамшиг, дайн тулаан бидний амьдралд хичнээн их зовлон гуниг авчирдаг гэх вэ? Дэлхий дахинд тохиосон аймшигт гарз хохирол зөвхөн үүгээр дуусахгүй боловч бид энэ удаад зөвхөн гэрэл зургийн хальснаа үлдэж хоцорсон эмгэнэлт үйл явдлуудыг тусган оруулсан билээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яах ч аргагүй боловч, хүн төрөлхтөн эрх мэдлийн төлөө нэг нэгнээ хороож, устгаж байгаа нь хичнээн харамсалтай. Гэвч бид нийтлэлээрээ хэнийг ч буруутгах гэсэнгүй, ийм аймшигт явдал манай монгол улсыг бүү дайраасай гэсэндээ, залуу хойч үе маань ухаантай байж, хүн ард минь нэг нэгнээ хайрлаж байгаасай гэсэндээ бэлтгэж оруулсан болохыг эрхэм уншигч та мэлмий, оюундаа тунгаан суугаа биз ээ. 

61
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл