Сурталчилгаа (15)
Хаах

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөөгийн бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор түүхэн гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

1

Төрөл бүрийн үнэртэн цацах зориулалттай машин, 1952 он.

2

Ричард Мелвилл Холл (Richard Melville Hall) буюу олны дунд Моби (Moby) нэрээрээ алдаршсан тэрээр дэлхий даяар 20 сая хувь цомгоо борлуулж чадсан АНУ-ын урлагийн томоохон оддын нэг юм. Түүний хувьд залуухан байхдаа дэггүй зандаа хөтлөгдөн өнөөдрийн бидний зураг авахуулдаг шиг өвөрмөц байдлаар зургаа авахуулж байжээ, 1987 он.

3

Украйны Чернобыл хотод болсон цөмийн дэлбэрэлтийн дараах эзэнгүй болсон автомашинууд...

4

Эдийн засгийн хямралын үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ хувцас худалдаж авч өгч чадахгүйгээс болж, гурилны уутаар хувцас хийж, өгдөг байжээ. Үүнийг анзаарсан гурилны үйлдвэрийн эзэд нинжин сэтгэл гаргаж, гурил үйлдвэрлэхдээ гаднах уутыг нь төрөл бүрийн хээ, өнгө дүрстэйгээр хийдэг болсон байна, АНУ, 1930-аад он.

5

Зөвлөлтийн армийн командлагчийн хүү 6 настай Серёжа Алешков, 1942 он.

6

Халбагаар ус ууж буй коала баавгай, Австрали улс, 1900 он.

7

Үлэг гүрвэлийн хөлийг музейд байрлуулж буй ажилчид, 1916 он.

8

"Союз-Аполло" төслийн талаар ярилцахаар ЗХУ-д айлчлан ирсэн сансрын нисгэгч Дональд Слэйтон (Donald Slayton) болон Томас Стэтфорд (Thomas Statford) нар, 1974 он.

9

Германий алдарт философич Фридрих Нойтш (Friedrich Nietzsche) гэртээ байж байх үедээ уг зургийг авахуулжээ, 1899 он.

10

Мод бэлтгэгчид, Портлэнд (Portland) хот, 1915 он.

11

1930-1940 оны хооронд нэр алдар нь олонд түгэж байсан АНУ-ын нэрт жүжигчин, тухайн цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Шерри Бриттон (Sherry Britton). Түүний өндөр 160 см байсан бол, бэлхүүсний тойрог нь 46 см байжээ.

12

Энэхүү зургийг АНУ-ын Флорида мужийн Клийруотер (Clearwater) гэх газрын шүүх танхимд болсон үйл явдлын үеэр авсан бөгөөд бүжигчин бүсгүйг үзүүлбэрээ үзүүлэх үеэрээ хэтэрхий богино банзал өмссөн хэмээн шүүхэд дуудаж, тодорхой шийтгэлийг оногдуулсан байна. Үүнд дургүйцсэн бүсгүй шүүгчид рүү буруу харж зогсон, банзлаа сөхөж, дургүйцлээ илэрхийлж байжээ.

13

Их Британийн алдарт жүжигчин Аудри Хепбөрн (Audrey Hepburn)-ийн анхны иргэний үнэмлэх ийм байжээ, 1936 он.

14

Унадаг дугуйн тамирчид Италийн Гранпри эхлэхээс өмнө, 1973 он.

15

Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) Малибу (Malibu)-ийн наран шарлагийн газар амарч буй агшин, 1990 он. 

16

Хямдрал зарлагдсан хүрэмний худалдаа, Копенгаген хот, 1936 он.

17

АНУ-ын нэрт хөгжимчин Жими Хендрикс (Kimi Hendrix) анхныхаа цахилгаан гитарыг тоглож буй агшин, Сиаттль хот, 1957 он.

18

Нью-Йорк хотын тэнгэр баганадсан барилгуудын дээр бүжиглэж буй баллетчид, 1925 он.

19

Америкт болсон үерээр эмийн санг хамгаалан зогсож буй тангараг өргөсөн цагдаа, Калифорни муж, 1974 он.

20

1895 оны үед болдог байсан цагаан даашинзтай бүсгүйчүүдийн үдэшлэгийн үеэр авсан зураг...

78
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл