Сурталчилгаа (15)
Хаах

Үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан аймшгийн кинонууд

2017-01-13, 19:50
16,928

Хүмүүсийн ихэнх нь аймшгийн төрөл жанрийн кино үзэх дуртай байдаг нь нууц биш юм. Айх, эмээх гэдэг тийм ч хүсээд байх сайхан зүйл биш боловч, цочих, гайхах мэдрэмж нь хүний эд эсийг сэргээдэг ч гэж ярих нь бий. Сүүлийн жилүүдэд аймшгийн төрлөөр дэлгэцийн уран бүтээлүүд олон хийгдэх болсон бөгөөд бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой 15 аймшгийн киног, хачирхалтай баримтуудын хамт хүргэж байна.

Үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан аймшгийн кинонууд

1 "The Possession"

Найруулагч: Оле Борнедал (Ole Bornedal)

Гол дүрд: Жеффри Дин Морган (Jeffrey Dean Morgan), Наташа Калис (Natasha Calis), Грант Шоу (Grant Show)

Нийт өртөг: 14 сая доллар

Нээлт: 2012.08.30

Хачирхалтай баримт: Бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг утгаараа энэхүү киног үзсэн хэн бүхэнд өөрийн эрхгүй айдас төрөх аж. Найруулагч кино зураг авалтын талаар "Үнэхээр хачирхалтай зүйлс хэд хэдэн удаа болж байсан. Бидний зураг авалт хийж байсан Ванкувер хот дахь байшин зураг авалт дуусаад, 5 хоносны дараа шатаж байсан" хэмээн хэлж байжээ.

"The Possession"

2 "The Ghost Of Goodnight Lane"

Найруулагч: Элин Бижан (Alin Bijan)

Гол дүрд: Билли Зэйн (Billy Zane), Лэйси Чабер (Lacy Chabert), Мэтт Даллас (Matt Dallas)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2014.06.10

Хачирхалтай баримт: Найруулагч уг киноны зохиолыг хамгийн анх унших үедээ сэтгэл санаа нь ихэд тавгүйрхэж байгааг олж мэджээ. Гэвч тэрээр уг киног найруулахаар шийдсэн байна. Харин зураг авалтын үеэр зураглаачийн хацрыг хэн нэгэн алгадаж, ажилчдын тоног төхөөрөмжүүд байрнаасаа ээлж дараалан солигдож байсан гэхчилэн хачирхалтай зүйлс олон тохиолджээ.

"The Ghost Of Goodnight Lane"

3 "The Omen"

Найруулагч: Ричард Доннер (Richard Donner)

Гол дүрд: Грегори Пек (Gregory Peck), Лий Ремик (Lee Remik), Дэвид Уорнер (David Warner)

Нийт өртөг: 2.8 сая доллар

Нээлт: 1976.06.06

Хачирхалтай баримт: Кино зураг авалт эхлэхээс ердөө 2 хоногийн өмнө найруулагч Ричардын дөнгөж хоёрхон настай хүүхэд нь бурхан болсон бол, удалгүй зураг авалтын багийн гишүүд ээлж дараалан автомашины осолд орж, хүнд бэртэж, гэмтсэн байна. Тэдэнд яагаад ийм зүйл тохиолдсон юм бол? Магадгүй оролдох ёсгүй сэдвээр оролдсоны гай юм болов уу?

"The Omen"

4 "The Conjuring"

Найруулагч: Жэймс Ван (James Wan)

Гол дүрд: Вера Фармига (Vera Farmiga), Патрик Уилсон (Patrick Wilson), Рон Ливингстон (Ron Livingston)

Нийт өртөг: 20 сая доллар

Нээлт: 2013.07.15

Хачирхалтай баримт: "The Conjuring" буюу "Хараал" гэх нэртэй кино нээлтээ хийсэн даруйдаа кино ертөнцийг байлдан дагуулж, жинхэнэ утгаар нь хүмүүст айдсыг мэдрүүлж чадсан билээ. Үүний гол учир шалтгаан нь энэхүү киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэнтэй салшгүй холбоотой байсан юм. Хамгийн аймшигтай нь зураг авалт хийсэн байшинд хачирхалтай зүйл болсон бөгөөд график дизайнерын компьютер дээр  хумсны мөр гарсан байжээ. Түүнээс гадна зураг авалт дуусан дуустал тухайн газар хүчтэй салхи салхилж, төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. 

"The Conjuring"

5 "The Exorcist"

Найруулагч: Уиллиам Фридкин (William Friedkin) 

Гол дүрд: Эллен Бөрстин (Ellen Burstyn), Макс вон Сидоу (Max von Sydow), Лий Ж. Кобб (Lee J. Cobb)

Нийт өртөг: 12 сая доллар

Нээлт: 1973.12.26

Хачирхалтай баримт: Хэд хэдэн алдартай найруулагч киног найруулахаас татгалзаж байсан бөгөөд Фридкин ганцаараа саналыг хүлээж авчээ. Харин тэрээр киног найруулах саналыг зөвшөөрч байх үедээ зураг авалтын үеэр хачин зүйл сонсоно гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ. Чөтгөрт эзэмдүүлсэн охин чанга дуугаар хашгирдаг хэсгийг бичиж авсны дараа эвлүүлэг хийж байх үед охины дуунаас өөр хачин зүйлийн дуу давхар бичигдсэн байжээ.

"The Exorcist"

6 "The Crow"

Найруулагч: Алекс Пройас (Alex Proyas)

Гол дүрд: Брэндон Лий (Brandon Lee), Эрни Хадсон (Ernie Hudson)

Нийт өртөг: 23 сая доллар

Нээлт: 1994.05.13

Хачирхалтай баримт: Энэхүү дэлгэцийн бүтээлийг тулааны урлагийн нэрт мастер Брюс Лий (Bruce Lee)-ийн хүү Брэндон Лий (Brandon Lee) гол дүрд нь тоглож, улмаар кино зураг авалтын үеэр харамсалтай байдлаар амь насаа алдсан нь илүү алдартай болгосон гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг аж. Киноны төгсгөлд гол дүр буудуулан үхэх ёстой байсан хэдий ч, жинхнээсээ ийм зүйл болж, гол дүрийн жүжигчин буудуулж үхсэн юм.

"The Crow"

7 "Jeepers Creepers"

Найруулагч: Виктор Салва (Victor Salva)

Гол дүрд: Гина Филипс (Gina Philips), Жастин Лонг (Justin Long)

Нийт өртөг: 10 сая доллар

Нээлт: 2001.08.31

Хачирхалтай баримт: Киног бүтээхэд гар бие оролцсон хүн бүрийн амьдралд ямар нэгэн байдлаар гарз хохирол гарч байсан гэвэл та итгэх үү? Болохгүй зүйлээр оролдоно гэдэг ийм л аюултай байдаг аж. 

"Jeepers Creepers"

8 "The Craft"

Найруулагч: Эндрью Флеминг (Andrew Fleming)

Гол дүрд: Файруза Балк (Fairuza Balk), Робин Танни (Robin Tunney)

Нийт өртөг: 15 сая доллар

Нээлт: 1996.05.03

Хачирхалтай баримт: Чөтгөр шулмын тухай өгүүлэх уг кинон дээр Пэт Дэвин (Pat Davin) гэгч "Чөтгөр шулам судлалын газар"-т харъяалалтай эрхмийг оролцуулан тоглуулсан нь киног илүү бодитой болгох оролдлого байсан боловч, хожим түүнийг энгийн хүн биш, далдын хүчтэй нэгэн байсан гэдгийг кино багийнхан олж мэджээ. 

"The Craft"

9 "Paranormal Activity"

Найруулагч: Орен Пели (Oren Peli)

Гол дүрд: Кэти Фитрестоун (Katie Featherston), Мика Слоат (Micah Sloat)

Нийт өртөг: 15.000 доллар

Нээлт: 2007.10.14

Хачирхалтай баримт: Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн ихээр хүмүүсийг айдаст автуулсан аймшгийн төрөл жанрын кино болох "Paranormal Activity"-ийг үзэж байгаагүй хүн тун цөөхөн биз ээ. Тэгвэл кино багийнхан уг бүтээлийг хийж дуусгасныхаа дараа "DVD" формат дээр хөрвүүлэн, өөрсдөө үзэхээр шийджээ. Гэвч тэднийг үзэж байх үед кинон дээрх шиг хачин жигтэй зүйлс тохиолдсон байна. Тухайлбал өрөөний хаалга өөрөө онгойж, гэрэл унтарч, цонхны тавцан онгойж байжээ.

"Paranormal Activity"

10 "The Blair Witch Project"

Найруулагч: Дэниел Мирик (Daniel Myrick)

Гол дүрд: Хитер Донахэй (Heather Donahue), Майкль С. Уиллиамс (Michael C. Williams)

Нийт өртөг:  60.000 доллар

Нээлт: 1999.01.25

Хачирхалтай баримт: Уг бүтээлийг маш бага мөнгөөр их хэмжээний ашиг олсон цөөн хэдэн кинонуудын нэг гэж үздэг бөгөөд зарим хүмүүс жүжигчдийг хамгийн ихээр айдаст автуулсан кино болсон гэж дүгнэдэг байна. Учир нь зураг авалтын явцад кино багийнхан ой модон доторх хэсгийн зургийг авч байх үед хүний шүд, үс зэрэг хачин жигтэй зүйлстэй тааралдаж байжээ. 

"The Blair Witch Project"

11 "Saw"

Найруулагч: Жэймс Ван (James Wan)

Гол дүрд: Кэри Элвес (Cary Elwes), Дэнни Гловер (Danny Glover), Моника Поттер (Monica Potter)

Нийт өртөг:  1.2 сая доллар

Нээлт: 2004.01.19

Хачирхалтай баримт: Жэймс Ван найруулагчийг уг киног найруулсны дараагаар сэтгэцийн өвчтэй хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байсан бөгөөд энэ нь ч аргагүй юм. Учир нь тэрээр киноны гол дүр болох "Jigsaw"-оог харанхуй өрөөнд ганцаараа оёж, бүтээсэн бөгөөд түүнийг нь харсан хүмүүс өөрийн эрхгүй балмагдаж байсан гэнэ.

"Saw"

12 "Hostel"

Найруулагч: Эли Рот (Eli Roth)

Гол дүрд: Жэй Эрнандез (Jay Hernandez), Дерек Ричардсон (Derek Richardson), Рик Хоффмэн (Rick Hoffman)

Нийт өртөг:  4.8 сая доллар

Нээлт: 2005.09.17

Хачирхалтай баримт: Киног амжилттай бүтээхийн тулд зураг авалтын багийнхан хоорондоо багагүй олон удаа маргалдаж байсан гэнэ. Тэр ч бүү Эли Рот найруулагч Тайланд руу явж зураг авах хэрэгтэй гэхэд бусад нь санал нийлэхгүй байсанд тэрээр уурлаж, бухимдан нэгэнтэй нь гар зөрүүлээд амжсан байна. 

"Hostel"

13 "The Ring"

Найруулагч: Горэ Вэрбиньски (Gore Verbinsky)

Гол дүрд: Нэоми Уоттс (Naomi Watts), Мартин Хендерсон (Martin Henderson)

Нийт өртөг:  48 сая доллар

Нээлт: 2002.10.18

Хачирхалтай баримт: Зураг авалт дууссаны дараа кино багийнхан эвлүүлэг хийхээсээ бага зэрэг эмээж байсан бөгөөд найруулагч энэ талаараа хожим "Яагаад гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Эвлүүлэг хийнэ гэхээр нэг л айдас хүрээд байсан юм. Бид хийсэн л дээ. Гэхдээ маш их айдастай хийсэн шүү" хэмээн дурсамжаа хуваалцаж байжээ. 

"The Ring"

14 "Poltergeist"

Найруулагч: Горэ Вэрбиньски (Gore Verbinsky)

Гол дүрд: Сэм Рокуэлл (Sam Rockwell), Розмэри ДеУитт (Rosemarie DeWitt)

Нийт өртөг:  48 сая доллар

Нээлт: 2015.02.06

Хачирхалтай баримт: Кино нээлтээ хийсний дараа зураг авалтын багийнханд ээлж дараалан таагүй зүйлс тохиолдож эхэлсэн бөгөөд тухайлбал ах дүү Флеминг (Felming)-үүд аваарт орж, харамсалтайгаар амь насаа алдсан байна. Уг үйл явдал болсны дараа тэднийг хараагдсан байна гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ. 

"Poltergeist"

15 "Texas Chainsaw Massacre"

Найруулагч: Тобэ Хүүпер (Tobe Hooper)

Гол дүрд: Мэрилин Бөрнс (Marylin Burns), Пол А. Партайн (Paul A. Partain), Эдвин Нил (Edwin Neal)

Нийт өртөг: 300.000 доллар

Нээлт: 1974.10.01

Хачирхалтай баримт: Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, найруулагч кинонд хүний арьс ашиглаж байжээ. Чухам хаанаас тэдгээр арьснуудыг олсныг мэдэхгүй ч гэлээ, тухайн үед жүжигчдийн хувцсыг бэлтгэж байсан оёдолчин "Би оёсон юм аа" гэж хэлж байсан байна. Гэвч энэ нь хожим хүний арьс болох нь тогтоогдсон байна.

"Texas Chainsaw Massacre"

26
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл