Сурталчилгаа (15)
Хаах

2017 онд загварын ертөнцийг эзэгнэх моделиуд

Өнөө цагт хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг салбар бол загварын ертөнц билээ. Гэвч тэрхүү салбарын төлөөлөл болсон үзэсгэлэнт, халуухан бүсгүйчүүд мөн л хүн учраас бусдын адилаар он цаг өнгөрөн одохын эрхээр шинэ залуу үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй болдог. Тэгвэл тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэгт тооцогдож, хүн бүрт хүндлэгдэж явсан загвар өмсөгчдийн халааг авч, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах болсон халуухан бүсгүйчүүдийг та бүхэндээ танилцуулъя. 

2017 онд загварын ертөнцийг эзэгнэх моделиуд

1 Аланна Аррингтон (Alanna Arrington)

Ердөө 17 настай Аланна нь хар багаасаа загвар өмсөгч, модель болох чин хүсэлтэй байсаар иржээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэсээр тэрбээр олон загварын шоунд оролцож, чадвар, туршлагаа шат ахиулан яваа бөгөөд дэлхийн алдарт " American Apparel", "Louis Vuitton" зэрэг брэндүүдийн нүүр царай болсон билээ. Өсвөр насан дээрээ яваа боловч гоо үзэмж төгс охин маань 2016 оны "Victoria's Secret" загварын шоунд оролцож, өөрийгөө хэн болохыг олонд таниулж, олон хүнээс урам, магтаалын үг хэдийн сонсоод амжсан юм. Тэрээр инстаграм хуудаснаа ч мөн олон зуун мянган дагагчтай бөгөөд хүн бүхэн түүнийг гялалзсан ирээдүй хүлээж байгаа талаар шуугиж байгаа ажээ.

Аланна Аррингтон (Alanna Arrington)

2 Лума Гроте (Luma Grothe)

Бразил улсаас гаралтай бүсгүй загварын ертөнцөд цахиур хагалан орж ирлээ. "Burberry", "Versace", болон "Vivienne Westwood" зэрэг брэндүүдийн нүүр царай болж, 2016 онд өөрийгөө бүрэн утгаар таниулж, од болон гялалзаж яваа халуухан бүсгүй нь өнгөрсөн жил анх удаа "Victoria's Secret"-д алхаж, олон эрсийн харцыг булааж, мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ хүртсэн юм. Тэр асар богино хугацааны дотор алдар нэр олсон бөгөөд энэ эрчээ алдалгүй 2017 онд ч мөн шуугиулах нь тодорхой билээ. 

Лума Гроте (Luma Grothe)

3 Тэйлор Хилл (Taylor Hill)

2015 оноос "Victoria's Secret" шоунд оролцож, халуухан төрхөөрөө гайхагдсан тэрээр одоо 20 настай аж. Тэйлор Хилл 14 настай байхдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд өнөөдрийг хүртэл түүний карьер зогсолтгүй өссөөр байгаа юм. Маш олон алдартай брэндүүдийн нүүр царай болж яваа тэрээр 2016 оны хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчдийн 17-р байранд бичигдсэн байдаг. Тэйлор Хилл зөвхөн гоолиг биеэ бус, үзэсгэлэнт зүс царайгаа ч мөн ашиглан, гоо сайхны брэндүүдтэй хамтарч ажилладаг ажээ.  

Тэйлор Хилл (Taylor Hill)

4 Белла Хадид (Bella Hadid)

Загвар өмсөгч эгч Жижи Хадид (Gigi Hadid)-ийн сүр хүчинд дарагдаж, чимээгүйхэн явсан Белла Хадид 2016 онд хэн болохоо дэлхий нийтэд таниулж, оны шилдэг загвар өмсөгчийн шагналыг ч хүртээд амжсан билээ. Үүнээс гадна  "Victoria's Secret"-ийн загварын шоунд алхаж, гоолиг бие, урт сайхан хөлөө гайхуулаад авсан юм. Одоогоор загвар өмсөгч бүсгүй маань маш эрэлттэй байгаа бөгөөд эгчээсээ дутахгүй нэр хүндтэй болж, алдаршаад байна. Түүний карьер 2017 онд улам бүр өсч, дэлхий дахинд нэр алдраа таниулах биз ээ. 

Белла Хадид (Bella Hadid)

5 Лейла Нда (Leila Nda)

Африк гаралтай халуухан бүсгүй Лейла Нда сайхан биеэрээ бус ухаанаараа олныг алмайруулахыг хүсдэг аж. Тэрээр 5 хэлээр ярьдаг бөгөөд чөлөөт цагаараа хууль судалж, өөрийгөө үргэлж хөгжүүлж, амжилт өөд зүтгэж явдаг гайхалтай нэгэн юм. Бага байхаасаа загварт дурлаж, хичээж зүтгэсээр Лейла өнөөдөр авьяас чадвар, нөр их хөдөлмөр, хөлсөө урсгасны ачаар од болон гялалзаж яваа бөгөөд түүнийг өнгөлөг сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. Зүгээр ч нэг халуухан загвар өмсөгч, модель биш мэдлэг, мэдээллээр тархиа цэнэглэсэн, үеийнхнээ манлайлсан гайхалтай нэгэн болох нь ердөө л цаг хугацааны асуудал юм. 

Лейла Нда (Leila Nda)

6 Юми Ламберт (Yumi Lambert)

Бельги улсаас гаралтай, 21 настай, эрч хүч цацруулсан бүсгүй Юми Ламберт загварын ертөнцөд хүчин зүтгээд багагүй хугацааг туулжээ. 15 настай байхдаа тэр Бельгийн загварын агентлагтай гэрээ байгуулж, 18 нас хүрэхээсээ өмнө "Prada", "Chanel", "Miu Miu" зэрэг брэндүүдийн нүүр царай болж, гялалзаж эхэлсэн юм. Харин 2015 болон 2016 онд Юми Ламберт ололт амжилт дүүрэн байж, загварын ертөнцөд өөрийн орон зайг бий болгож чадсан бөгөөд  "Victoria's Secret"-ийн тайзнаа алхаж, ирээдүйтэй нэгэн болохоо гайхуулаад амжсан билээ. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Миний карьер одоо л дөнгөж эхэлж байна. Би цаашдаа дэлхийд танигдаж, хүн бүрийн чадаад байдаггүй оргилд хүрэх болно гэсэн том зорилгыг урдаа тавьсан" хэмээн итгэл төгс ярьжээ. 

Юми Ламберт (Yumi Lambert)

7 Жижи Хадид (Gigi Hadid)

Загварын ертөнцөд орж ирсэн цагаасаа шуугиан тарьж, хүн бүрийн хайртай нэгэн болж чадсан үзэсгэлэнтэй, халуухан түүнийг танихгүй хүн гэж ховор болов уу. 2015 болон 2016 оны  "Victoria's Secret"-ын шоунд оролцож, өөрийн байр суурийг улам бүр бататгасан Жижи Хадидын карьер улам бүр гэрэлтэж, мандан бадрах нь гарцаагүй. Түүнийг загварын салбарынхан дараагийн Кейт Мосс хэмээн нэрлэдэг байна. 

Жижи Хадид (Gigi Hadid)

8 Марта Хант (Martha Hunt)

Өнгөрсөн жилүүдэд тэрээр 180 гаруй загварын шоунд оролцож, "Chanel", "Giorgio Armani", "Stella McCartney", "Prada" брэндүүдтэй хамтран ажиллаж, "Victoria’s Secret" шоунд 3 жил дарааллан алхаж, хувцас загварын салбарт өөрийнхөө нэрийг тамгалж чадсан билээ. Тэрээр дуучин Тэйлор Свифтийн сайн найз бөгөөд "Bad Blood" дууны клипэнд нь тоглож байсан юм. Халуухан бүсгүй Марта Хант маань цаашдаа улам их амжилтанд хүрч, хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн модель, загвар өмсөгч болно гэдэгтэй маргахын аргагүй биз ээ. 

Марта Хант (Martha Hunt)

9 Герейт Пол (Herieth Paul)

Танзани гаралтай загвар өмсөгч Герейт Пол 14 насандаа Канад улсад нүүж ирж, шалгаруулалтанд орсноор алдрын карьер нь эхэлжээ. Түүнийг алдарт загвар өмсөгч Наоми Кеймбэл (Naomi Campbell)-тэй харьцуулж, залгамж халааг нь авах нэгэн хэмээдэг бөгөөд Герейт Пол ч хүмүүсийн итгэлийг алдалгүй, өдрөөс өдөрт сайжран, алдар нэрийн оргил өөд мацаж яваа билээ. 

Герейт Пол (Herieth Paul)

10 Жасмин Тукс (Jasmine Tookes)

Гимнастикч, спортод сонирхолтой Жасмин Тукс 15 настай байхдаа загварын салбарт хүчээ сорьж эхэлсэн байна. Энэ нь ч зөв шийдвэр болж түүний алдрын зам нь зурайж эхэлсэн юм. Түүнийг загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн даруйд томоохон агентлагууд холбогдож, хамтран ажиллах санал тавьж, "UGG", "DKNY", "Ralph Lauren" брэндүүд нүүр царайгаа болгохыг хүсчээ. Жасмины дайчин байдал, өв тэгш алхаа, халуухан төрх зэрэг нь ирээдүйг нь тодхон гэрэлтүүлж байгаа бөгөөд дараагийн Тайра Банкс байхыг ч үгүйсгэхгүй юм.

Жасмин Тукс (Jasmine Tookes)

11 Жеоржиа Фаулер (Georgia Fowler)

Тэр үнэхээр дур булаам, халуухан байгаа биз? 12 настай байхаасаа л загвар өмсөж эхэлсэн тэрээр Шинэ Зеланд улсад мэндэлсэн ч мөрөөдлөө биелүүлэхээр Нью Йорк хотод нүүж ирсэн юм. Алдар нэрд гарахын хэрээр түүний тухай элдэв цуурхал дэгдсэний дотор нэрт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), "One Direction" хамтлагийн Харри Стайлс (Harry Styles) зэрэгтэй нэр холбогдсон нь түүнийг эргэлт буцалтгүй олны анхаарлын төвд оруулсан билээ. Харин тэрээр 2016 оны "Victoria’s Secret" шоунд оролцсон бөгөөд ярилцлагын үеэр: "Би энэ шоунд оролцох гэж 5 жил хичээсэн. Миний мөрөөдөл байсан юм. Харин өнөөдөр би мөрөөдлөө биелүүлчихээд байна. Үнэхээр гайхалтай. Би шоунд тэнцсэнээ мэдээд 72 цаг тасралтгүй уйлсан. Юутай ч зүйрлэшгүй сайхан мөч" хэмээн ярьжээ. 

Жеоржиа Фаулер (Georgia Fowler)

12 Лайс Оливериа (Lais Oliveria)

"Victoria’s Secret"-ийн загвар өмсөгч Лайс Оливериа нь Бразил гаралтай бөгөөд 13 настай байхдаа тус салбарт хөл тавьжээ. Хүүхэд байхаасаа загварын тайзнаа алхахыг мөрөөдөж ирсэн тэрээр шантарч, бууж өгөлгүй тэмцсээр өнөөдрийн өндөрлөгт гарч чадсан байна. 

Лайс Оливериа (Lais Oliveria)

13 Жоурдана Филлипс (Jourdana Phillips)

Өвөрмөц төрх, өндөр гоолиг биеэрээ гайхагдсан Жоурдана Филлипс хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, "Victoria’s Secret"-ийн тайзнаа алхаж чадсан юм. Тэрээр 2016 онд амжилт бүтээлээр дүүрэн байж, улам бүр алдаршиж чадсан төдийгүй үсний засалтаа өөрчилж, олон хүнийг гайхшруулаад амжсан билээ. Амжилтаа ахиулж, жил ирэх тусам олны анхаарлын төвд орж яваа түүнийг ямар гайхалтай ирээдүй хүлээж байгааг таашгүй юм. 

Жоурдана Филлипс (Jourdana Phillips)

14 Жозефин Скривер (Josephine Skriver)

Дани улсад төрж, өссөн тэрээр 15 насандаа өөрийгөө нээж, эргэлт буцалтгүйгээр загварын салбарт хүч үзэхээр шийдсэн байдаг. Жозефин Скривер дэлхийн алдартай сэтгүүлүүдэд зургаа авахуулж, 300 гаруй загварын шоунд оролцож, 2013 оноос "Victoria’s Secret"-ийн загвар өмсөгч болсон бол 2016 онд албан ёсоор сахиусан тэнгэр цолыг хүртсэн юм. Харин 2017 онд түүнийг үүнээс их амжилт хүлээж байгаа гэдэгт хүн бүхэн итгэлтэй байгаа билээ. 

Жозефин Скривер (Josephine Skriver)

15 Ламека Фокс (Lameka Fox)

Ердөө 18 настай атлаа "Victoria’s Secret"-д алхаж, гоо үзэсгэлэн, ур чадвараараа хүн бүрийг байлдан дагуулж байгаа түүнийг дараагийн дэлхийн супермодель гэж нэрийдэх болжээ. Учир нь ихэнх охид түүний насан дээр дөнгөж ажлын гараагаа эхлэн, агентлагуудтай гэрээгээ байгуулах шатан дээрээ явж байдаг бол тэр эмэгтэй хүн бүрийн гарч үзэхийг хүсдэг тайзан дээр алхаж, алдар нэрээ хэдийн цуурайтуулчихаад байгаа юм. Ламека инстаграм хуудаснаа ч мөн олон зуун мянган дагагчтай бөгөөд тэр хэрээрээ олон хүнд танигдаж байгаа аж. 

Ламека Фокс (Lameka Fox)

16 Кендалл Женнер (Kendall Jenner)

Кардашьяны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй гишүүн гэгддэг Кендалл Женнер нь 14 наснаасаа эхлэн “Forever 21” брэндийн сурталчилгаанд тоглож, 2 жилийн дараа гэхэд Нью-Йоркийн загварын тайзнаа “Marc Jacobs”, “Givenchy” зэрэг алдартай томоохон брэндүүдийг төлөөлөн алхахаар хэмжээний чадварлаг болсон байжээ 2014 онд “Chanel”-ийн ерөнхий дизайнер Карл Лагерфилд (Karl Lagerfeld) түүнийг моделиор сонгон ажиллуулах болсон юм. 2015 оны 3-р сард тэрбээр Америкийн алдарт “Calvin Klein” брэндийн шинэ нүүр царай болж, нэр хүнд, ашиг орлого, карьерээ өсгөсөн билээ. Түүний гаргасан хамгийн том амжилт гэвэл 2015 оны 12-р сард болсон “Victoria’s Secret” дотуур хувцасны шоунд оролцож, олон хүний бахархлыг төрүүлсэн явдал юм. Тэрээр 2016 оны “Victoria’s Secret” шоунд ч мөн оролцож, өөрийн гоо сайхан төрхөө ахин гайхуулсан билээ. 

Кендалл Женнер (Kendall Jenner)

45
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл