Сурталчилгаа (15)
Хаах

Хэрвээ та хүсвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг баталсан 10 тохиолдол

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хэмжээ хязгааргүй. Харин үүнийхээ төлөө тэмцэж, зүтгэж чадсан хүмүүс л үр шимийг нь хүртэж, аз жаргал, баяр хөөрд умбаж амьдардаг байна. Бүр хэзээ ч боломжгүй мэт зүйлсийг ч амьдрал дээр бий болгосон гайхалтай хүмүүс бидний дунд байх аж. Тэрч үүднээсээ өнөөдөр бид та бүхэндээ хэрвээ хүсэх л юм бол бүтэхгүй зүйл, биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй гэдгийг баталсан хүмүүсийн гайхалтай түүхийг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр түүхүүд танд урам зориг хайрлаж, эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хэрвээ та хүсвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг баталсан 10 тохиолдол

1 Синди 49 насандаа модель болж, хувийн бизнесээ эхлүүлсэн

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй байдаг. Харин үүндээ хүрэх эсэх нь ердөө л таниас хамаардаг гэдгийг Синди (Cindy) баталж чадсан юм. Тэрээр 49 насандаа "Dolce & Gabbana"-ийн моделийн шалгаруулалтанд оролцож, өвөрмөц төрх, өөртөө итгэлтэй байдлаараа ялгарч, тэнцэж чаджээ. Энэ нь түүний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн бөгөөд хувийн бизнесээ эхлүүлэх боломжийг давхар олгожээ. Тэрээр насандаа баймгүй үзэсгэлэнтэй тул бүсгүйчүүд түүний гоо үзэсгэлэнгийн нууцыг мэдэх гэж маш их хичээдэг байна. Синди гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болж, амжилт өөд тэмүүлсээр байгаа юм. 

Синди 49 насандаа модель болж, хувийн бизнесээ эхлүүлсэн

2 Хорт хавдраа ялсан Орос залуу

Ринат Каримов гэх шивээсчин залуу жилийн өмнө өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдсэн байна. Эхэндээ шаналж, яахаа мэдэхгүй байсан ч үүнтэй тууштай тэмцэхийн тулд инстаграм хуудас нээж, тэндээ өөрт тохиолдсон бүх зүйлсээ бичиж, хүмүүстэй хуваалцдаг байв. Түүнийг дагагчид өдрөөс өдөрт нэмэгдэж, залууд урам зориг хайрлаж, хамтдаа хорт хавдартай тэмцсэн аж. Тэрээр 51 долоо хоногийн турш аймшигтай өвчинтэй тэмцсэн бөгөөд 2 сарын өмнө эдгэрч, эрүүл болсон гэдгээ 86,000 дагагчдаа дуулгаж, олон хүнд итгэм, үнэмшил бэлэглэсэн байна.

Хорт хавдраа ялсан Орос залуу

3 Жингээ хасч чадсан хүчирхэг хосууд

Жастин (Justin) болон Лорен Шелтон (Lauren Shelton) нар нийлээд 340 кг жинтэй байсан гээд бод доо? Жастин нэг удаа хэт их жингээсээ болж ухаан алдаж унан, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд энэ нь хосуудад турахгүй бол амь насаа ч алдаж мэдэх нь гэх айдсыг төрүүлжээ. Жастины хувьд идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын ачаар 6 сарын дотор 45 кг хассан бол жилийн дараа гэхэд 150 кг жин хассан байна. Харин Лорены тухайд 78 кг илүүдэл жингээ хаяж, гоолиг сайхан биетэй болсон юм. 

Жингээ хасч чадсан хүчирхэг хосууд

4 Гайхалтай аялагч

Соня Сагитова (Sonya Sagitova) 55 насандаа тэтгэвэртээ гарч, аялахаар шийджээ. Тэрээр хурааж, хуримтлуулсан бүх мөнгөө аваад аялалд гарч, дэлхийн сонин хачин бүхнийг үзэж сонирхохыг зорьсон аж. Ойролцоогоор 40 гаруй улсаар аялж, юм үзэж, нүд тайлсан түүнийг эмч нар "Хэвтрийн дэглэм баримтлах хэрэгтэй, бие тань дийлэхгүй" гэсэн ч, Соня эмчийн зөвлөгөөг үл тоож, зүгээр л өөрийгөө аз жаргалтай, сайн сайхан байлгах замыг сонгож, аялалаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Гайхалтай аялагч

5 Мөнгө аз жаргал авчрахгүй

1996 оны 5-р сард амжилттай, нэр хүндтэй бизнес эрхлэгч Хайдемари Швермер (Heidemarie Schwermer) гэх бүсгүй өөрийн бүх хөрөнгөө ядуу, орон гэргүй хүмүүст хандивласан байна. Дараа нь тэрээр айл цэвэрлэж, нохой салхилуулж мөнгө олж, өөрийгөө тэжээх болсон аж. Одоо тэрээр 70 настай бөгөөд амьдаралаа ахин тэгээс эхэлж, бүхнийг өөртөө бий болгож чадсан гайхалтай нэгэн юм. Хайдемари "Мөнгөгүй байсан ч, хүн аз жаргалтай байж болдог, амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаг" гэдгийг өөрийн биеэр баталж, харуулснаас гадна, одоо ч гэсэн үргэлж инээмсэглэж явдаг байна. 

Мөнгө аз жаргал авчрахгүй

6 Усанд сэлэлтийн карьераа 60 насандаа эхлүүлсэн эмэгтэй

Южин (Eugene) өдгөө 60 нас хүрч байгаа бөгөөд хүүхэд байхаасаа шумбагч, усанд сэлэгч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч амьдрал нь түүний хүслээр болоогүй хэдий ч, сэтгэлийнхээ гүнд нууцхан хүслээ тээсээр явсан байна. Харин түүний ач охин нь эмээгийнхээ мөрөөдлийг биелүүлж, түүнийг усанд сэлэлтийн тамирчин болоход туслаж, дэмжин бүх зүйлсээр хангаж өгчээ. Южин одоогоор Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж. 

Усанд сэлэлтийн карьераа 60 насандаа эхлүүлсэн эмэгтэй

7 Шери хувийн бизнесээ эхлүүлсэн

3 хүүхдийн ээж Шери Шмельцер (Sheri Schmelzer) өдгөө 40 настай юм. Тэрээр нэг өдөр хүүхдүүдийнхээ шаахайг чимэглэсэн бөгөөд энэ нь хүүхдүүд төдийгүй хүн бүрт таалагдаж эхэлсэн байна. Түүний нөхөр чимэглэсэн шаахайнуудынх нь зургийг авч интернэтэд байршуулахад маш олон хүн худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хосууд 2005 онд компаниа байгуулах шийдвэрт хүрч байжээ. 2006 он гэхэд тэд хэдийн 2.2 сая долларын ашиг олж, жилээс жилд алдар нэрэнд хүрч, маш их хэмжээний мөнгө олох болсон байна. 

Шери хувийн бизнесээ эхлүүлсэн

8 Оксана аврагч болсон

Оксана бол хөрөнгө чинээтэй айлын ганц охин бөгөөд хуульч мэргэжлээр сурч байжээ. Гэвч тэрээр бага байхаасаа л аврагч болохыг хүсч мөрөөдөж ирсэн нэгэн байв. Хэдийгээр түүний аав, ээж нь охиноо хуульч болгохыг хүсч байсан ч, Оксана өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, сургуулиа орхижээ. Аврагч болгох сургалт, бэлтгэлд хамрагдаж, эцэст нь Москва хот дахь "Аврах алба"-нд ажилд орж чадсан байна.

Оксана аврагч болсон

9 Татяна жингээ хасч, амьдралаа өөрчилсөн

Татяна Рыбакова 14 настай байхдаа 100 кг жинтэй байсан юм. Харин одоо тэрээр 24 настай бөгөөд 50 кг жинтэй болж чадсан байна. Түүнийг хүн бүр дээрлэхэж, биеийн галбир, жингээс нь болж дорд үздэг байсан төдийгүй охины эрүүл мэнд ч муудаж эхэлсэн тул тэрээр зориг шулуудаж, турахаар шийдсэн ажээ. Мэдээж турах гэдэг тийм ч амар зүйл биш билээ. Түүнээс асар их зориг тэвчээр шаардсан ч, өнөөдөр тэр өөрийгөө өөрчилж, хэний ч өмнө бардам алхах сайхан биетэй болж чадсанын та доорх зургаас харж байгаа биз ээ. Татяна өнөөдөр блог хөтөлж, охид бүсгүйчүүдэд турах зөвлөгөө өгдөг гэнэ.

Татяна жингээ хасч, амьдралаа өөрчилсөн

10 Жулиа аялж байхдаа өөрийн бизнесээ эхлүүлсэн

Жулиа Савицкая (Julia Savitskaya) эгэл жирийн амьдралтай нэгэн. Түүний амьдрал өдөр бүр нэгэн хэвийн өнгөрч, адал явдал, аз жаргал гэгч зүйлгүй болжээ. Тиймээс Жулиа аялалд гарч, мөрөөдөл болсон Непал улсыг зорьсон байна. Үнэн хэрэгтээ түүний бага байхаасаа мөрөөдөж ирсэн хүсэл нь дэлхийг тойрон аялах бөгөөд хэт их ачаалалтай ажил, завгүйгээсээ болоод хий хоосон төсөөлөхөөс цаашгүй байсан аж. Харин тэрээр аялж яваад насны ханьтайгаа уулзаж, хамтдаа маш олон газруудыг үзэж сонирхоцгоосон бөгөөд аяллын компани хүртэл байгуулаад амжжээ. 

Жулиа аялж байхдаа өөрийн бизнесээ эхлүүлсэн

Танд ч гэсэн ямар нэгэн мөрөөдөл байгаа биз ээ. Харин тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийсэн бэ? Хэрэв хий хоосон бодож, төсөөлөхөөс цаашгүй байсан бол, яг одооноос хүслээ биелүүлэхийн тулд зоригтой алхам хийж, өөрийгөө чөлөөлөхийг танд зөвлөе. Ганц олдох амьдралдаа юу ч болсон хамаагүй хамгийн дуртай зүйлсээ хийж, хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй. 

128
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл