Сурталчилгаа (15)
Хаах

Нүүрээ будалгүй хөөрхөн харагдах аргууд

Сүүлийн үед нүүр будалт, хувцаслалт, биеийн галбир гээд гоо сайхныг таашаах хандлага ихээхэн өөрчлөгдсөн билээ. Тэгвэл аль болох унаган төрхөөрөө, буддагүй бүсгүйчүүдэд эрчүүд нүд унаган, хүндэлж, хайрладаг болсон нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ бид танд нүүрээ будаагүй хэрнээ, үзэсгэлэнтэй харагдах 10 гайхалтай аргыг толилуулъя. "Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна" гэж ярьдаг шүү дээ.

Нүүрээ будалгүй хөөрхөн харагдах аргууд

1 Хөмсгөө засах

Будаггүй хөмсөг хүний нүдэнд хамгийн түрүүнд тусч, хараа булаадаг. Үүний тулд хөмсгөө нүүрнийхээ хэлбэрт зохицуулан засч, зөв хэлбэртэй болгох хэрэгтэй. Шаардлагатай бол үснийхээ өнгөтэй зохицуулан өнгө оруулан будаж болох юм. Харин шингэн хөмсөгтэй бол тосон туулга, А витаминыг хольж хөмсгөндөө түрхээрэй. Ингэвэл хөмсөг өтгөн болж ургадаг ажээ.

Хөмсгөө засах

2 Нүдээ тодотгох

Нүдээ том харагдуулахын тулд сормуус дэрвийлэгэгч ашиглаарай. Мөн нүдний доорх хөх туяаг арилгахын тулд цайруулах тос түрхэх хэрэгтэй. Хөх туяа ихэвчлэн төмөр, Б витамин дутагдсанаас болж үүсдэг. Тиймээс хоол хүнсэндээ анхаарал хандуулж, гаа болон ногоон цай их ууж байгаарай.

Нүдээ тодотгох

3 Шүд цайруулах

Инээмсэглэл хүнийг үзэсгэлэн төгс харагдуулдаг. Тиймээс сайхан инээмсэглэхийн тулд сайхан шүдтэй байх ёстой. Хоол, унд идсэнийхээ дараа заавал шүдээ угааж байгаарай. Ялангуяа дарс, кофе уусан бол... Гэхдээ цайруулах үйлчилгээтэй шүдний оо сонгох нь зөв юм шүү. Харин төрөлхийн шар шүдтэй бол мэргэжлийн эмчид хандахыг танд зөвлөе.

Шүд цайруулах

4 Уруулаа арчлах

Урууланд арьсны адил шим тэжээл хэрэгтэй байдаг. Тиймээс байнга чийгшүүлж, амин дэм өгч байх нь зүйтэй. Байнга уруулаа будахын оронд хааяа оливын тос түрхэж, долоо хоногт нэг удаа тос түрхсэн шүдний сойзоор урууландаа иллэг хийж байгаарай.

Уруулаа арчлах

5 Үсээ засуулах

Нүүрээ будаагүй хэрнээ үс тод өнгөтэй байвал зохимжгүй харагдана. Тиймээс аль болох бүдэг, төрөлхийн мэт харагдуулах үсний будаг сонгож байгаарай. Мөн үснийхээ салааг байнга түүж, үсний будаг, бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэхгүй байх нь зүйтэй. Наргил модны самрын тос үсийг гялалзуулж, чийгшүүлж, хагийг арилгадаг. Мөн хааяа ч болов шампунь хэрэглэлгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үсээ арчилж байх хэрэгтэй аж.

Үсээ засуулах

6 Нарны тос түрхэх

Нарны хэт ягаан туяа үрчлээ үүсгэж, хөгшрөлтийн бусад шинж тэмдгийг бий болгдог. Түүгээр ч зогсохгүй эмзэг арьстай хүмүүс хорт хавдартай болох нь ч бий. Тиймээс нарны тосыг зөвхөн зун бус, жилийн 4 улиралд түрхэх хэрэгтэй билээ.

Нарны тос түрхэх

7 Арьсаа арчлах

Гоо сайханчид хүн өдөрт нүүрээ 2 удаа арчилж, цэвэрлэх ёстой гэж үздэг. Өглөө босонгуутаа, мөн орой унтахын өмнө сүү, тоник, мөсөөр арчих хэрэгтэй гэнэ. Хамгийн гол нь арьсаа ширүүн үрж болохгүй. Мөн долоо хоногт нэг удаа маск тавьж байх нь зөв юм.

Арьсаа арчлах

8 Сайн амрах

Сайхан арьсны нууц бол нойр юм. Хүн хоногт 7-9 цаг унтах зайлшгүй шаардлагатай. Орондоо 23 цагаас өмнө орох хэрэгтэй бөгөөд учир нь шөнө дундаас эхлэн хүний бие "Гоо сайханд тустай даавар" ялгаруулж эхэлдэг байна. Тиймээс эрт унтвал хүний бие эдгээр дааврыг шингээн авч, үрчлээ багасдаг ажээ.

Сайн амрах

9 Дэглэм барих

Судлаачид хүний арьс хоол хүнстэй шууд хамааралтай байдгийг нотолжээ. Ялангуяа загас, ногоо, буудай, самар түлхүү идэж байх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй хүчил, Е витамин, каротин агуулагддаг юм. Мөн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй ажээ.

Дэглэм барих

10 Өнгө тохируулах

Хувцасныхаа өнгийг зөв сонгож чадвал нүүрэн дээрх өө дарагдаж, сайхан харагддаг. Хэт бараан хувцас өмсвөл хүний царай цонхигор харагддаг бөгөөд цагаан хувцас ч бас сонгосны хэрэггүй. Хамгийн зөв сонголт бол цэнхэр, ногоон юм уу, эсвэл үзмэн ягаан гэсэн тод өнгөнүүд билээ.

Өнгө тохируулах

108
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл