Сурталчилгаа (15)
Хаах

Унжсан хөхөө чанга болгох үр дүнтэй арга

Эмэгтэй хүн бүр хүүхэд гаргасны дараа хөх нь унжиж, хэлбэрээ алдаж эхэлдэг. Цагтаа сэргэр сайхан хөхтэй явсан ч үр хүүхдээ тэжээн, тэтгэсний үр дүнд унжсан хөх нь тэдний гавъяа, бахархал гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэдий ч, бүсгүйчүүд маань бүгд хөхөө чангалах юмсан гэх нууцхан хүслийг тээж явдаг билээ. Иймд бид өнөөдөр бүх сайхан ээжүүддээ зориулан унжсан хөхийг чангалах батлагдсан аргыг хэлж өгье. 

Унжсан хөхөө чанга болгох үр дүнтэй арга

1 Ямар арга хэмжээ авах вэ?

Зөвхөн хүүхэд төрүүлсний дараа гэлтгүй таргалалт, удамшилт зэргээс үүдэж зарим охид, бүсгүйчүүдийн хөх унждаг. Харин энэ үед бүсгүй та бидний дуулгах аргыг хэрэглээд үзээрэй. Заавал үнэтэй бүтээгдэхүүн, мэс засал хийлгэхгүйгээр гэрийн аргаар хялбархан шийдвэрлэж болдог ажээ. Танд ердөө оливын тос хэрэг болох бөгөөд зөв дасгалыг сонгож хийгээд, унжгар хөхөнд баяртай гэж хэлээрэй. Мөн өглөө бүр хүйтэн шүршүүрт орох нь хөхийг чангалахад тустай. 

Ямар арга хэмжээ авах вэ?

2 Дасгал

  • Дээш харж хэвтэж, хоёр гартаа тус бүр 2 кг-ийн жинтэй гантил өргөж дасгалын байрлалаа эзлээрэй.
  • Дараа нь хоёр гараа эгц дээш өргөж, аажуухан буулгаж, хөхний булчингаа мэдрээрэй. Гараа буулгахдаа гантилаа хөхний харалдаа барьж, буцааж өргөнө. 
  • 3 оролтоор 10 удаа хийгээрэй. 
  • Өдөр бүр хийх ёстой бөгөөд нэг сарын турш алгасалгүй дасгалаа хийснээр үр дүнг мэдэрч эхлэх болно. 

Дасгал

3 Оливын тосоор иллэг хийх

  • Нуруун доороо дэр хийж хэвтээрэй.
  • Дараа нь гарандаа оливын тос түрхэж, шингээгээд хөхөө тойруулан илж, массаж хийнэ.
  • Өдөр бүр эсвэл долоо хоногт гурван удаа хөхөндөө иллэг хийхэд хангалттай.

 

Оливын тосоор иллэг хийх

Одоо та хөхөө хэрхэн чангалахыг мэдээд авчихсан учраас өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлээрэй. Хамгийн гол нь дасгал, иллэгээ хийж байгаад хаялгүй, тууштай байснаар та үр дүнг мэдрэх юм шүү. Бүх сайхан бүсгүйчүүд, ээжүүддээ амжилт хүсье!

127
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл