Сурталчилгаа (15)
Хаах

Кинонд тоглож байхдаа хайр сэтгэлийн холбоотой болсон жүжигчид

2017-02-05, 13:54
20,364

Жүжигчний мэргэжил гэдэг нэг бодлын сайхан боловч, нөгөө талаасаа асар их зориг, тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг хэцүү ажил ажээ. Үүнийг бид тэдний бүтээсэн олон гайхалтай дүрүүдээс харж болох юм. Тэгвэл хайрын сэдэвтэй кинонд дүр бүтээх хамгийн төвөгтэй хэрнээ амаргүй даваа байдаг гэнэ. Учир нь киног илүү бодит мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэх үүднээс жүжигчид зарим тохиолдолд үнэн сэтгэлээсээ дүрдээ орж, улмаар бие биендээ дурлах тохиолдол гардаг байна. 

Кинонд тоглож байхдаа хайр сэтгэлийн холбоотой болсон жүжигчид

1 "Vicky Cristina Barcelona" - 2008 он

Гол дүр: Пенелоп Круз (Penelope Cruz), Хавьер Бардем (Javier Bardem)

Дэлхийн хэд хэдэн улсуудад нээлтээ хийж, багагүй ашиг орлого олсон цөөн хэдэн Испани кинонуудын нэгт гэр бүл болоод удаагүй дурлалт хосуудын дүрийг бүтээсэн жүжигчид дүрдээ илүү бодитой орохын тулд чадварлаг жүжиглэсэн байна. Эцэст нь тэд бодит амьдрал дээр аз жаргалтай хосууд болж, гэрлэсэн билээ.

"Vicky Cristina Barcelona" - 2008 он

2 "Cruel Intentions" - 1999 он

Гол дүр: Рийз Уитерспүүн (Reese Witherspoon), Райн Филлипп (Ryan Phillippe)

Тэднийг кино зураг авалтын явцад бие биендээ сайн болсон байсныг кино багийнхан болон найруулагч хэдийн гадарласан байсан бөгөөд энэ нь ч магадгүй киног илүү бодитой болгоход тус нэмэр үзүүлсэн байж болох юм. 

"Cruel Intentions" - 1999 он

3 "L'appartement" - 1996 он

Гол дүр: Моника Беллуччи (Monica Bellucci), Винсент Касселл (Vincent Cassell)

Кино урлагийн салбарт хөл тавьсан бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэйд зүй ёсоор тооцогдох Моника Беллуччи тухайн үед Францаас төрөн гарч ирж байсан залуухан жүжигчин залуугийн хамт уг киноны гол дүрийг бүтээсэн юм. Хамгийн сонирхолтой нь Моника Беллуччиг Франц залууд сэтгэл алдрана гэж хэн санах билээ.

"L'appartement" - 1996 он

4 "The Rum Diary" - 2010 он

Гол дүр: Жонни Депп (Johnny Depp), Эмбер Хөрд (Amber Heard)

Киноны зураг авалт дууссаны дараа жүжигчин Жонни Депп үзэсгэлэнтэй шаргал үст бүсгүйд гэрлэх санал тавьж байсан бөгөөд энэ нь тухайн үед олон нийтийг шуугиулж байсан ажээ. 

"The Rum Diary" - 2010 он

5 "Step Up" - 2006 он

Гол дүр: Чэннинг Татум (Channing Tatum), Женна Дуэйн (Jenna Duane)

Тэд киноны үеэр анх танилцаж, улмаар нэг нэгэндээ сэтгэлтэй болж, удалгүй гэр бүлээ батлуулсан цөөн хэдэн жүжигчдийн төлөөлөл билээ. Өнөөдөр тэд хамтдаа сайхан амьдарч байгаагаар барахгүй, хэдийн эцэг, эх болцгоожээ.

"Step Up" - 2006 он

6 "Gigli" - 2003 он

Гол дүр: Женнифер Лопез (Jennifer Lopez), Бен Аффлек (Ben Affleck)

Дуучин, жүжигчин Жэй Ло (Jay Lo) болон Холливуудын хамгийн халуухан эрэгтэй жүжигчдийн нэг болох Бен Аффлек нарыг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Харин тэднийг дээрх киноны үеэр хайр сэтгэлийн холбоотой болсон гэдгийг мэдэх хүн цөөхөн байдаг болов уу? 

"Gigli" - 2003 он

7 "Days of Thunder" - 1990 он

Гол дүр: Николь Кидмэн (NIcole Kidman), Том Круйз (Tom Cruise)

Нэгэн үеийн кино урлагийн салбарын сор жүжигчид болох Николь Кидмэн болон Том Круйз нар зураг авалтын үеэр хайр сэтгэлийн холбоотой болж байжээ. Тэд өнөөдөр 2 хүүхдийн эцэг, эх болцгоож, аз жаргалтай, сайхан амьдарч байгаа юм.

"Days of Thunder" - 1990 он

8 "Alfie" - 2004 он

Гол дүр: Жюд Ло (Jude Law), Сьенна Миллер (Sienna Miller)

Уг киног нээлтээ хийхийг нь хүмүүс хоног тоолон хүлээж байсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрсний дараа гол дүрийн жүжигчдийг хайр сэтгэлийн холбоотой болсон тухай мэдээлэл цацагдаж, үзэгчдийн баяр дээр улам баяр нэмсэн үйл явдал болж байсан ажээ.

"Alfie" - 2004 он

9 "Mr. & Mrs. Smith" - 2005 он

Гол дүр: Брэд Питт (Brad Pitt), Анжелина Жоли (Angelina Jolie)

Тэдний хайр сэтгэл 2005 онд уг кинонд тоглож байх үеэс эхэлсэн бөгөөд хосууд хамтдаа 11 жил амьдарсны эцэст өнгөрсөн жил буюу 2016 онд гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан билээ. 

"Mr. & Mrs. Smith" - 2005 он

10 "The Amazing Spider-Man" - 2012 он

Гол дүр: Эндрью Гарфилд (Andrew Garfield), Эмма Стоун (Emma Stone)

Хүн аалз киног үзэж байгаагүй, үзэх дургүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Тэгвэл 2012 онд нээлтээ хийсэн уг киноны гол дүрийг бүтээсэн авъяаслаг, залуу жүжигчид бие биендээ дурлаж, үерхэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хайр сэтгэлийн түүхээ үргэлжлүүлэн бичсээр байгаа ажээ.

"The Amazing Spider-Man" - 2012 он

49
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл