Сурталчилгаа (15)
Хаах

“Фэйсбүүк”-ийн маш том нууц ил боллоо!

2017-02-11, 14:24
112,824

"Фэйсбүүк"-т нэвтрэхийн тулд маш их асуултанд хариулж, нэлээд дэлгэрэнгүй "анкет" бөглөх шаардлагатай байдгийг манай уншигчид сайн мэдэх биз ээ. Тэгвэл энэ нь ямар зорилготой юм бол? Зарим цахим сүлжээнүүд тийм олон зүйл шаарддаггүй шүү дээ гэж та гайхаж байгаа бол, бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Учир нь бид та бүхэндээ зориулан уг сошиал сувгийн биднийг мөрддөг болон түүний зорилго, мөн энэхүү мөрдлөгөөс хэрхэн сэргийлэх тухай маш чухал мэдээллийг хүргэхийг зорилоо. 

“Фэйсбүүк”-ийн маш том нууц ил боллоо!

1 Мөрдлөг юунд хэрэгтэй вэ?

Хамгийн гол шалтгаан бол хэрэглэгчдийн эрэлтэнд нийцсэн сурталчилгаа явуулах юм. Тодорхой хүсэл сонирхол бүхий хүмүүст хандаж, тэдэнд таарсан сурталчилгааг хүргэвэл мэдээж илүү үр дүнтэй шүү дээ. Хэн нэгний цахим ертөнцийн амьдралыг мөрдсөнөөр тухайн хэрэглэгчийн сонголтыг мэддэг болж, хамгийн түрүүнд тэр хүний сонирхох сурталчилгааг үзүүлж болдог ажээ.

Мөрдлөг юунд хэрэгтэй вэ?

2 Бидний юу ил байдаг вэ?

Сурталчилгааны хувьд гэвэл хаяг, утасны дугаар, боловсрол, орлого, зарлага, гэрийн орчин тойронг мэдэхэд хангалттай байдаг. Энэ мэдээллийг олж авснаар, дүн шинжилгээ хийж, хүмүүсийн талаар ихийг мэдэх боломжтой юм. Дээрээс нь та эдгээр мэдээллээ устгалаа ч, мэдээллийн сангаас усталгүй, мөнхөд хуримтлагдан үлддэг байна.

Бидний юу ил байдаг вэ?

3 "Фэйсбүүк" хаяггүй хүмүүсийг ч мөрдөж болдог

Боломжгүй юм шиг санагдаж болох ч ийм зүйл байдаг ажээ. "Бельги улсын мэдээллийн санг хамгаалах агентлаг"-ийн гаргасан судалгаагаар "Фэйсбүүк" ашигладаггүй хүмүүсийг ч мөрдөж болдог гэсэн дүгнэлт гарчээ. Хүмүүс ямар нэг бизнесийн хуудас юм уу, оддын фэн хуудсанд холбогдоход цахим сүлжээний ямар нэг хаяггүй байсан ч, ул мөр үлдээдэг аж. Одоо бараг бүх вэб хуудсууд "Like" товчлууртай болсон бөгөөд үүгээр дамжуулан бас мөрдөж болдог байна. 

"Фэйсбүүк" хаяггүй хүмүүсийг ч мөрдөж болдог

4 Мөрдлөгөөс хэрхэн хамгаалах вэ?

Та "Фэйсбүүк" ашигладаг бол дараах байдлаар сэргийлэх арга хэмжээ авч байгаарай.

  • Хэтэрхий дэлгэрэнгүй хувийн мэдээлэл оруулахгүй байх.
  • Хүүхдийнхээ зургийг нийтлэхгүй байх.
  • "Фэйсбүүк"-ийг хэрэглэж дуусмагцаа заавал "Log Out" хийж занших. Мөн "Фэйсбүүк"-т тусдаа өөр "browser"-аар орж байх нь зүйтэй.
  • "ad-blocking" програм ашиглаж байх.
  • Утсандаа "facebook messenger" суулгах хэрэггүй. Захиагаар харьцах шаардлагатай бол утасныхаа "browser"-аар "Фэйсбүүк" -т орж, бусадтай харилцаж байгаарай.

Мөрдлөгөөс хэрхэн хамгаалах вэ?

Танд дээрх мэдээлэл хэрэг болсон гэж найдаж байна. Та хайртай дотны хүмүүстээ дуулгаарай.

399
таалагдаж байна

91
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл