Сурталчилгаа (15)
Хаах

Үсээ угаахдаа бидний гаргадаг алдаа

Намирсан, гялалзсан үс нь бүсгүй хүний гоо үзэсгэдэнг тодотгож, илүү дур булаам харагдуулдаг. Харин бид өдөр тутамдаа үсээ угаахдаа шампуниа сонгохоос авахуулаад хатаахдаа хүртэл алдаа гаргаж, үсээ гэмтээж, хугарч, хагтахад хүргэдэг байна. Иймд та бүхэндээ зориулан үс угаах зөв дарааллыг хүргэж байна. Бүсгүй та үүнээс санаа авч, үсээ зөв угааж хэвшээрэй. 

Үсээ угаахдаа бидний гаргадаг алдаа

1 Үсээ угаахаас өмнө

Та үсээ угаахаас өмнө том шүдтэй самаар самнаж, даахийг нь гаргаарай. Ингэснээр угаах явцад үс ороолцолдож, унах зэрэг асуудлаас сэргийлж чадах юм. Мөн үсээ угаахдаа үрж биш дандаа доош нь шувтарч гараараа зөөлөн илж угааж байгаарай. 

Үсээ угаахаас өмнө

2 Шампуниа сонгох

Өөрийн үсний онцлогтой тохируулж, шампуниа сонгох нь хамгийн чухал байдаг. Эхлээд та үсний онцлог, төрлөө мэдэж авах хэрэгтэй. Үүнээс улбаалан тохирох шампуниа сонгоорой. Эс бөгөөс үс тань гэмтэж, хугарах энүүхэнд аж. Ерөнхийдөө хуурай, тослог, гэмтэлтэй, будагтай болон химитэй үсэнд зориулагдсан шампунь гээд маш олон төрөл бий.

Шампуниа сонгох

3 Үсээ угаах

  • Ихэнхи хүмүүс үсээ халуун усаар угаадаг. Энэ нь маш буруу алхам юм. Халуун ус нь хатуулаг ихтэй тул үсний өнгийг үхүүлж, чийгийг их хэмжээгээр алдагдуулдаг байна. Иймд аль болох хүйтэн, бүлээн усанд угаах нь зөв бөгөөд хэрвээ боломжтой бол буцалсан, хатуулаг багатай усаар угаахыг хичээгээрэй. 
  • Шампуниа үсэндээ тохируулан авч, эхлээд гарандаа түрхэж хөөсрүүлнэ.
  • Үүнийгээ үснийхээ угт түрхэн, 30-60 секундын турш массаж хийж өгөөрэй. 
  • Шампунь нь хуйханд зориулагдсан тул хуйхаа сайтар угаах хэрэгтэй. Гэхдээ та шампуниа ихдүүлж болохгүйг анхаараарай. Учир нь энэ нь хуйхыг хуурайшуулж, гэмтээх талтай байдаг. 
  • Үсээ угаасны дараа чихний ар хэсэг болон хүзүүгээ давхар угааж хэвшээрэй.

Үсээ угаах

4 Үсээ усаар зайлах

  • Гойжиж байгаа усанд үсээ барьж, хэсэг хугацаанд байлгана.
  • Дараа нь толгойгоо хоёр тийш хөдөлгөж, гар хүрэлгүй хөөсийг нь арилгахыг хичээгээрэй. Энэ нь танд таатай мэдрэмж олгож, тайвшрал өгнө.
  • Чих болон хүзүүгээ ч мөн усанд зайлж, хөөсийг нь арилгаарай.
  • Энэ бүхний эцэст гараа оролцуулан үснийхээ хөөсийг шувтарч арилгаад усыг нь шавхана. 

Үсээ усаар зайлах

5 Ангижруулагч хэрэглэх

  • Үсээ угаасны дараа ангижруулагч хэрэглэж, хуйхаа амраах хэрэгтэй. 
  • Ангижруулагчаа гартаа тааруулан авч, үсний угаас эхлэн түрхэнэ.
  • Шампунь нь хуйханд, харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та ангижруулагчаа үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай. 
  • Ангижруулагчаа түрхээд 2-3 минут болсны дараа хүйтэн усаар зайлж болно. 

Ангижруулагч хэрэглэх

6 Үсээ хатаах

Үсээ угаасны дараа алчуураар зөөлөн боож, усыг нь шингээж аваарай. Гэхдээ үсээ алчуураар үрж, хатаах нь буруу бөгөөд энэ нь үс салаалах үндсэн нөхцөл болдог. Мөн та үсээ хурдан хатаахыг хүсвэл алчуурын оронд даавуун цамцыг ашиглаж болно. 

Үсээ хатаах

133
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл