Сурталчилгаа (15)
Хаах

Гурван хоногийн дотор хэвлийгээрээ турах шидэт бэлдмэл

2017-02-13, 14:27
122,246

Хэвлийгээрээ турахын тулд ихэвчлэн өдөр болгон олон цагийг фитнест өнгөрөөх хэрэгтэй болдог. Гэхдээ үүнээс гадна, өөр нэгэн чухал хүчин зүйл бол хооллолт юм. Үнэнийг хэлэхэд гэдэс, хэвлий ямар харагдаж байгаа нь хооллолтоос 90% шалтгаалдаг байна. Тиймээс нарийхан бэлхүүстэй болохын тулд идэж байгаа зүйлдээ анхаарах нь тун чухал юм. Иймд бид та бүхэндээ ердөө 3 хоногийн дотор хэвлийгээрээ маш хурдан турах шидэт ундаа хийх зааврыг хүргэхээр бэлтгэлээ.

Гурван хоногийн дотор хэвлийгээрээ турах шидэт бэлдмэл

1 Бэлдэх заавар

  1. Нэг боодол яншуй аваад жижиглэж хэрчинэ.
  2. Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаад, яншуй дээрээ хийнэ.
  3. Дээрээс нь тал аяга ус нэмээд хэдэн секунд хутгаад уугаарай.

Бэлдэх заавар

2 Ямар ач тустай вэ?

Тус бэлдмэл нь маш хурдан үр дүнгээ өгдөг. Ердөө 3 хоногийн дараа танд үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэж эхлэх юм. Үүний гол нууц нь амин дэмээр баялаг яншуйнд байгаа ажээ. Харин нимбэг нь өөх тос шатаахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Дээрээс нь та хэвлийгээрээ тураад зогсохгүй, таны цусны эргэлт сайжирна гээд бод доо?

Ямар ач тустай вэ?

3 Бусад

Мөн та дараах ундаануудыг уувал 3 хоногийн хугацаанд тодорхой хэмжээгээр жингээ хасах юм.

Жимстэй ус: Төрөл бүрийн жимс, ногоог хэрчиж, нэг аяга хүйтэн усанд хийгээд уугаарай. Ингэснээр ус сайхан амттай болоод зогсохгүй, амин дэмээ нөхөж авах боломжтой болох юм.

Ногоон цай: Шинэхэн ногоон цай ууснаар хоолны шингэц сайжирч, жин хасдаг. Та амт оруулахын тулд ногоон цайн дээрээ зөгийн бал нэмж болно.

Тарвасны смүүти: Тарвасанд их хэмжээний ус агуулагддаг тул смүүти хийхэд хамгийн сайн тохирдог. Тиймээс та тарвас болон шинэхэн таргийг хольж, амттай смүүти хийж уугаарай.

Бусад

Эцэст нь хэлэхэд шургуу, тэвчээртэй байж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Та эрүүл хоолны дэглэм барьж, дээрх яншуйтай нимбэгний шүүсийг уугаад байвал маш хурдан хугацаанд харвингаасаа салж чадах билээ.

278
таалагдаж байна

60
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл