Сурталчилгаа (15)
Хаах

Энэ хавар трэнд болох загварлаг хувцаснууд

Хүйтний эрч суларч, хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэсэн хаврын өдрүүд айлчилж байна. Үүнийг дагаад охид бүсгүйчүүд маань "Зузаан хувцсаа нимгэлж, загварлаг төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?" хэмээн толгойгоо гашилгаж сууж байгаа биз ээ. Иймд нийт үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ зориулан энэ хавар трэнд болох загварлаг хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, хаврын улиралд дэгжин харагдаарай. 

Энэ хавар трэнд болох загварлаг хувцаснууд

1 Улаан өнгийн хувцас

Улаан өнгөний уусалттай хувцаснууд хаврын улиралд сайхан зохицдог. Урьхан хаврын өдрүүдэд улаан өнгийн куртик, пальто өмсөөд хотын гудмаар алхахад хажуугаар өнгөрөх хүн бүрийн харц өөрийн эрхгүй тань дээр тусах болно. 

Улаан өнгийн хувцас

2 Хөх саарал

Өвлийн хүйтэн өдрүүд дуусах дөхөж, өнөөдөр хүн бүр хувцсаа нимгэлэх тухай бодож байгаа нь нууц биш юм. Харин та нимгэн куртик, пальто сонгохдоо хөх саарал өнгийг онцолж сонгохыг зөвлөе. Энэ жилийн трэнд болоод байгаа тус өнгө нь дулаахан төрхийг бий болгож, гоо үзэсгэлэнг тань илүүтэй тодотгоно. 

Хөх саарал

3 Хар ногоон

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн түгээмэл сонголт болоод байгаа хар ногоон өнгийн хувцсыг сонгож гоёорой. Эрхэмсэг, тансаг төрхийг бий болгох энэхүү өнгийн пальто, савхин хүрэм нь хүн бүрийн хорхойг хүргэх нь гарцаагүй юм. Хар ногоон өнгийн гадуур хувцсыг та хар бараан эсвэл цагаан, саарал өнгийн хувцастай хослуулж өмсвөл тохиромжтой.

Хар ногоон

4 Гичний шар өнгө

Халуу дүйгүүлж, ам дарвигнуулах гич амтлагчийг санагдуулах шаргал өнгийн гадуур хувцаснууд таны чимэг байх болно гэдэгт итгээрэй. Тиймээс эрч хүчийг мэдрүүлж, гэрэл цацруулах энэхүү өнгийн хувцаснуудыг сонгож хувцаслаарай. Ялангуяа шаргал өнгийн пальто, хүрмийг хар өнгийн даашинз, цамцтай хослуулан өмсөхөд үнэхээр сайхан харагдах аж. 

Гичний шар өнгө

5 Тэнгэрийн цэнхэр

Цэвэр цэмцгэр, зөөлөн дулаан байдлыг илтгэх тэнгэрийн цэнхэр өнгө нь энэ жилийн трэнд байх ажээ. Өвөл, хавар, намар гэлтгүй аль ч улиралд өмсөхөд тохиромжтой боловч, сэрүүний улиралд хамгийн төгс зохицдог нь нууц биш юм. Цагаан, цэнхэр, саарал гэх мэт өнгөнүүдтэй уусгаж, хувцаслаж болно. 

Тэнгэрийн цэнхэр

6 Зөөлөн ягаан

Харах төдийд нүд унагам зөөлөн ягаан өнгийг сонгож, хувцаслаарай. Хамгийн загварлаг өнгө гэгдэх зөөлөн ягаан өнгийн хувцас нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгож, дур булаам харагдахад туслах аж. Энэхүү өнгийн үслэг эдлэл, пальто, хүрэм нь дээд зэрэглэлийн, тансаг дүр төрхийг илтгэдэг байна.

Зөөлөн ягаан

7 Зөөлөн саарал

Хаврын улиралд өмсөж болох хамгийн сайхан хувцаслалтуудын нэг бол зөөлөн саарал өнгийн хүрэм, пальто юм. Классик байдлыг тодотгож, таныг эрхэмсэг харагдуулах бөгөөд хүн бүрийн өмсдөг хувцаслалтаас тэс өөр байж, өвөрмөц төрхийг бүрдүүлэхэд тань туслах болно.

Зөөлөн саарал

8 Сүүдэртсэн шаргал

Бор өнгөнөөс уусч, сүүдэртсэн шаргал өнгө нь энэ жил охид бүсгүйчүүдийн дотны найз болоод байгаа юм. Хамгийн гол нь энэхүү өнгийн хүрэм, пальто нь хүн бүрт үнэхээр сайхан зохих ажээ.

Сүүдэртсэн шаргал

9 Хөх ягаан

Эмэгтэйлэг байдлыг тодотгох хөх ягаан өнгө нь таныг бусдаас өөр, өвөрмөц болгож харагдуулна. Хүн бүрийн зориглож сонгоод байдаггүй энэхүү өнгийн хүрэм, пальтог өмссөнөөр тансаг, дэгжин харагдах төдийгүй эрчүүдийн харцыг өөртөө татаж, үзэсгэлэнт төрхөө илүү тодотгох боломжтой. 

Хөх ягаан

114
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл