Сурталчилгаа (15)
Хаах

Мэргэжлийн тогооч нарын бидэнд хэлдэггүй 12 нууц

2017-02-14, 17:33
63,369

Үнэндээ бол хоол хийх тун амархан юм. Та ердөө гал тогоонд баримталдаг хувиршгүй алтан дүрмүүдийг мэддэг байхад л хангалттай. Бидний бэлтгэсэн доорх зөвлөгөөг мэргэжлийн тогооч нар бүгд мэддэг бөгөөд тийм дээ ч тэд сайхан амттай хоол хийдэг биз ээ. Ингээд хамтдаа эдгээр нууцуудыг мэдэж авцгаая.

Мэргэжлийн тогооч нарын бидэнд хэлдэггүй 12 нууц

1 Шөлтэй хоолны давс ихэдвэл...

Шөлнийхөө давсыг ихдүүлчихсэн бол та яаран асгах хэрэггүй. Харин хальсалсан төмс дотор нь хийгээрэй. Төмс илүүдэл давсыг тэр дор нь сорон авах юм.

Шөлтэй хоолны давс ихэдвэл...

2 Тостой аяга, таваг цэвэрлэх

Үүний тулд та хоолны савандаа аяга, тавгаа хийгээд мөс хийгээрэй. Тэгвэл мөс өөх тосыг соронзон шиг татаж, цуглуулах болно.

Тостой аяга, таваг цэвэрлэх

3 Өндгийг давстай усанд чанах

Өндгийг давстай усанд чанаж болговол хальсыг нь хуулахад амар болдог.

Өндгийг давстай усанд чанах

4 Эвгүй үнэр арилгах

Хэрэглэлгүй удсан хоолны сав, хайрцаг эвгүй үнэртэй болсон бол дотор нь чимх давс хийгээрэй. Мөн халуун савны эвгүй үнэрийг арилгахдаа давстай усаар угаадаг. Дээрээс нь загас, сармисны хурц үнэрийг дарахдаа давс, нимбэгийн шүүсийг хольж арчиж болно.

Эвгүй үнэр арилгах

5 Сүүн бүтээгдэхүүнд давс хийх

Сүүн бүтээгдэхүүний хугацааг уртасгахын тулд чимх давс хийдэг. Мөн давстай усанд норгосон алчуураар бяслагийг боож хадгалвал мууддаггүй ажээ.

Сүүн бүтээгдэхүүнд давс хийх

6 Төмс чанасан усыг цэцгэнд хийх

Ус бол гал тогооны найдвартай туслагч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин гоймон болон төмс чанасан усаа хөргөөд таримал цэцгэндээ хийгээрэй. Ингэснээр цэцэгний өнгө сэргэж, хурдан ургадаг.

Төмс чанасан усыг цэцгэнд хийх

7 Таг нь онгойхгүй байгаа савыг...

Зөгийн бал гэх мэт өтгөн, наалданги бүтээгдэхүүн тагандаа зууралдаад онгойхгүй байвал час халуун усанд хийгээрэй. Тэгвэл таглааг нь онгойлгоход хамаагүй амар болох юм.

Таг нь онгойхгүй байгаа савыг...

8 Өндөгний чанарыг шалгах

Дэлгүүрээс авчихаад таг мартаж орхисон өндөг танай хөргөгчинд байна уу? Тэгвэл хэрэглэж болох эсэхийг нь мэдэхийн тулд та өндгөө усанд хийгээрэй. Өндөг живж байвал шинэ, дунд хавьцаа тогтож байвал хэрэглэж болохуйц, харин хөвж гарч ирж байвал муудсан байдаг ажээ.

Өндөгний чанарыг шалгах

9 Дарсаар хийсэн мөс

Мөс хөлдөөдөг хэвийг олон янзаар ашигладаг. Жишээ нь гэхэд дотор нь дарс хийгээд хөлдөөж болох юм. Дараа нь үүнийгээ шуудхан хоолондоо хийж болно шүү дээ. Дарс хоол амтлагчийн үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх биз ээ.

Дарсаар хийсэн мөс

10 Ногоо хөлдөөх

Шинэхэн хүнсний ногоон дээрээ жаахан оливын тос дусаагаад мөсний хэвэнд хийн хөлдөөж болно. Ингэснээр хоолны сайхан хачир болох билээ.

Ногоо хөлдөөх

11 Хөргөгчин дэх бүтээгдэхүүнийг ангилах

Хөргөгчинд хийж болдоггүй жимс, ногоо байдаг. Үүнд улаан лооль, исгэлэн жимс, болон гадил зэрэг багтана. Гадил хурдан харлаж мууддаг бол улаан лооль, исгэлэн жимснүүдийн амт, амин дэм нь алга болж, биед муу нөлөөтэй болж хувирдаг ажээ.

Хөргөгчин дэх бүтээгдэхүүнийг ангилах

12 Жимс, ногоог ангилах

Гадилыг бусад жимстэй ойрхон хадгалж болдоггүй. Мөн ширхэг бүрээр салгах нь зүйтэй. Тэгвэл удтал шинээрээ, шар өнгөтэй чигээрээ байх юм. Харин бусад жимстэй байлгаж болдоггүйн учир нь гадилнаас "этилин" ялгардаг тул өөр төрлийн жимсийг муутгадаг билээ.

Жимс, ногоог ангилах

165
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл