Сурталчилгаа (15)
Хаах

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг Хятадуудын эртний уламжлалт арга

2017-02-15, 14:26
488,646

Хятадууд хүнийг танихын тулд 9 бүлэгт хуваажээ. Тэд хүний төрсөн он, сар, өдөр гариг эрхсийн мөнхийн нөлөөнд орших тул үүгээр дамжуулан хүний зан чанар, хувь тавиланг уншиж болно хэмээн үздэг байна. Та зурхайн тайллыг уншихын тулд эхлээд төрсөн огноогоо бодоорой. Ингээд доор бичсэн зааврын дагуу хувь заяаныхаа тоог мэдэж аваад, тайллыг нь уншаарай.

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг Хятадуудын эртний уламжлалт арга

Бид танд ойлгомжтой байх үүднээс жишээгээр тайлбарлан харуулъя.

  • 1985/03/27-нд төрсөн эрэгтэй хүнээр бид та бүхэндээ жишээ татаж хэлье.
  • Энэ хүний харгалзах тоо нь "хүснэгт 1"-ээс харахад 6 байна.
  • Дараа нь 6 гэсэн тоог "хүснэгт 2"-ын он гэсэн багнаас олж, төрсөн өдөртэйгөө огтолцуулна.
  • Огтолцол дээрх тоо нь манай жишээгээр 4 юм.
  • Ингээд та 4 гэсэн тооны тайлбарыг уншаарай..

 

 

1 Нэг

Нэгийн тоонд хойд зүг ивээлтэй. Тэдний хувьд жилийн эхэн бол бүх зүйлийн эхлэл юм. Энэ тоонд төрсөн хүн багаасаа хүнд амьдрал туулсан байдаг бөгөөд аюулд орсон үедээ шуудхан зугтдаг хүмүүс юм. Шалтгаангүйгээр өөртөө итгэлгүй болдог. Хамгийн сайхан амьдрах нас нь 30-40. Энэ насандаа тэд бүгдийг өөрийн болгох гэж хичээх ба үүнийхээ үр шимийг ч амсах юм. Нэгийн тооныхон нийтэч, нөхөрсөг байдаг. Олон хүмүүс тэднийг гадна талдаа ийм дүр үзүүлдэг гэж боддог ч, тийм биш билээ. Үргэлж бусадтай хэл амаа ололцож, нөхцөл байдалд дасан зохицож чаддаг. Эрх мэдлийн араас хөөцөлддөггүй, урсгалаараа явдаг хүмүүс ажээ. Заримдаа тэд худлаа хэлэхээс сийхгүй бөгөөд зөрүүд, хэтэрхий гэмээр итгэлтэй болчихдог. Тэдэнд шийдсэн үзэл бодол гэж байдаггүйн зэрэгцээ хэн нэгнийг дагалдахад бэлэн байдаг ба ганцаараа байхыг эрхэмлэдэг хүмүүс юм.

Нэг

2 Хоёр

Хоёрын тооныхонд баруун урд зүг ээлтэй. Тэд удирдагч байж тохирохгүй бөгөөд урлагийн салбарт юм уу, туслахын ажил хийвэл зохино.  Удирдагч болвол тэдэнд ихээхэн бэрхшээл тулгарах юм. Тэд 45-47 насандаа хүссэн бүхнээ биелүүлнэ. Хоёрын тооныхон зөөлөн, найрсаг хүмүүс байдаг тул тэдэнтэй байхад тун таатай. Үүнээс гадна бусдад туслах дуртайн зэрэгцээ хэлсэн амандаа байнга хүрэх гэж хичээдэг. Төрөлхийн аядуу зөөлөн, тийм ч их эд баялагтай бус. Гэхдээ хэзээ ч санхүүгийн бэрхшээлд унадаггүй бөгөөд тооцоотой. Хоёрын тооны эмэгтэйчүүд хүчирхэг, эерэг бодолтой эрд татагддаг бол эрчүүд нь ээж шиг ээ бүсгүйг таашаадаг байна. Мөн эр эмгүй хэтэрхий гэмээр халамжтай. Заримдаа энэ байдал нь хайртуудад нь залхмаар санагддаг ажээ.

Хоёр

3 Гурав

Гурвын тооныхонд зүүн зүг ээлтэй. Тэд ихэвчлэн бага залуудаа гэрээсээ явж, хүссэн амьдралаа өөрөө бүтээн босгодог. Өөртөө итгэлтэй, нэр төрд дуртай. Олон гурвын тооныхон маш өндөр зорилго тавьдаг ба үүнээсээ болоод чанга унах нь элбэг байдаг. Тэд ерөнхийдөө дуу цөөтэй боловч үргэлж цагаа ололгүй чалчиж явдаг хүмүүс ч бас тэдний дунд бий. Тэд 34-38 насандаа хамгийн их сэтгэлийн зовуурьтай байдаг. Энэ үед өөрт олдсон сайхан боломжоо алдахгүйг хичээгээрэй. Тэгж чадвал үлдсэн насандаа сайхан амьдрах аж. Тэд бол төрөлхийн нийтэч, романтик, бусдын хайрыг булаасан хүн. Гэвч замд нь хөндөлссөн нэгэнд хэрцгий ханддаг. "Хамгийн зөв хамгаалалт бол дайралт" гэсэн уриатай. Тэдний ихэнх нь өөрийн хүчин чармайлтын ачаар амжилтанд хүрдэг билээ.

Гурав

4 Дөрөв

Тэдэнд зүүн өмнө зүг ээлтэй. Дөрвийн тооныхон дотор хүсэл зорилгогүй хүмүүс байх нь элбэг. Ном журмыг ягштал баримталдаг, зөвшөөрөгдөөгүй зүйлийг хэзээ ч хийдэггүй. Шийдэмгий бус, бодлоо дандаа өөрчилж байдаг. Мөн ажил, байшингаа байнга сольж, нэг газраа тогтвортой суурьшиж чаддаггүй. Тэд алдаа гаргасан хүнийг хэзээ ч уучилдаггүй бөгөөд залуу болон идэр насандаа хамгийн жаргалтай амьдрана. Эдгээр хүмүүс 39 нас хүрэхээсээ өмнө байр сууриа бататгах хэрэгтэй. Тэгвэл үлдсэн насанд нь бэрхшээл гэх зүйл тулгарахгүй юм. Дөрвийн тооныхон жижиг сажиг зүйлтэй зууралддаггүй, аливааг хүчээр яаран шийдэхийг хичээдэг. Гэхдээ сэтгэл зүрх нь цагаахан бөгөөд бусдыг ч мөн өөр шигээ санадаг ажээ. Үүнээсээ болоод муу санаатай хүмүүсийн бай болох нь элбэг байдаг ч, өөрсдөө тоодоггүй байна. Тэд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ерөнхийдөө дуу цөөтэй боловч заримдаа яриа болчихдог. Мөн нууц хадгалж чаддаггүй хүмүүс юм.

Дөрөв

5 Тав

Тавын тооныхон тун адилгүй хувь тавилан туулдаг. Зарим нь амжилттай явж байхад зарим нь эсрэгээрээ аж. Тэдний амьдралыг урьдчилан тааварлах аргагүй бөгөөд сэтгэл татам эсвэл түрэмгий ааштай юм. Түрэмгий хүмүүс нь торны цаана суух нь элбэг. Нэг бол эрх мэдэлд дуртай, үгүй бол хэтэрхий залхуу байдаг. Зарим нь ямар ч найз байдаггүй, олон дайсантай. Тэд алдаанаасаа суралцдаггүй, дахин давтсаар байдаг хүмүүс юм. Зорилгодоо хүрэхийн тулд удаан боловч үр дүнтэй урагшилдаг. 42 орчим насанд нь амьдрал нь мэдэгдэхүйц сайжирна. Тэд нэг бол сайны туйл, нэг бол муугийн туйл байдаг. Тавын тооныхон дунд ёс журамтай сайн хүмүүс ч бий, хүйтэн сэтгэлтэй, хорон санаатан ч бий. Эдгээр хүмүүс өндөрт гарч суухыг хүсдэг бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Мөн хос мэргэжил эзэмшиж чаддаг цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэд заримдаа хуулиа ёсчлон дагадаг бол заримдаа зөрчдөг. Төрөлхийн хоёр чанартай хүмүүс ажээ. Тэдний уриа бол "Бүү тоо, урагшлаад бай" юм.

Тав

6 Зургаа

Тэдэнд баруун хойд зүг ивээлтэй. Энэ тоонд төрсөн хүмүүс зогсолтгүй хөгжиж байдаг, мөн маш хурц зөн совинтой. Зургаагийн тооныхон дунд ухаалаг, шинийг санаачлагч, зохион бүтээгчид олон бий. Тэдний хувьд гэр бүл хамгийн чухал бөгөөд хамгийн үнэнч хүмүүс юм. Удирдагч болох чадвар цусанд нь байдгийн зэрэгцээ заримдаа бүдүүлэг, түрэмгий болчихдог. Тэд өөрсөддөө маш өндөр шаардлага тавьдаг боловч бусдын шүүмжлэлийг сонсохыг ч хүсдэггүй. Эрч хүчтэй, уян зөөлөн, зорилготой. Тэд "билиг"-ийн энергитэй учраас энэ талын эрч хүчээ нөхөж чадвал энергийн урсгал нь тэнцвэржиж, эмэгтэйлэг, зөөлөн болдог. Зургаагийн тооныхон хүчирхэг  хүмүүс бөгөөд том зорилго тавьдаг. Үүүндээ хүрэхийн тулд бүх хүчээ дайчилдаг ба тиймдээ ч үргэлж нэгдүгээрт байдаг билээ. Хэзээ ч төлөвлөгөөгөө хуваалцдаггүй, өөрийн хүслээр бүгдийг хийдэг. Алдаагаа хүлээн зөвшөөрдөг ч, хүнд үүнийгээ мэдэгдэх дургүй. Хамтран ажиллагсад нь тун тэвчээртэй байх хэрэгтэй юм.

Зургаа

7 Долоо

Долоогийн тоонд төрөгсөд хүүхэд байхаасаа л эрхэлж өсдөг. Үүнээс болоод олонх нь сэтгэл санааны хувьд сул дорой байдаг аж. Харин 20 наснаасаа хойш эргэн тойрны хүмүүсээ сайтар ажигладаг болж, сэтгэл санааг нь тааварлан мэддэг болно. Мөн хэл ярианы хөгжил сайтай. Бусдын сэтгэлийг татах увдистай бөгөөд бусдад таалагдахын тулд хүссэн бүхнийг нь хэлнэ. Төрөлхийн өөдрөг бодолтой, эргэн тойрондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чаддаг бөгөөд эсрэг хүйснийхэндээ тун эмзэг санагддаг. Өөрсөддөө тохирсон хосоо олж чадахгүй бол тэдэнд хийж чадах зүйл ховор болж хумигддаг. 40 нас гараад амьдрал нь тогтворжих ажээ. Тэд цаг үргэлж аз жаргалыг эрэлхийлж явдаг билээ. Энэ бол тэдний амьдралын зорилго юм. Тэд бие махбодийн таашаал эрэлхийлж явдгийн зэрэгцээ гайхалтай уран илтгэгч, бусдыг ятган сэнхрүүлж чаддаг. Тэдний амьдрал зугаа цэнгэлээр дүүрэн, идэвхитэй. Харин дутагдал нь гэвэл шургуу зан байдаггүй явдал юм. Тэд ажлынхаа эцсийг үздэггүйн зэрэгцээ гаднаасаа хичнээн тайван харагдаж байлаа ч, сэтгэл санаа нь байнга хувирч байдаг хүмүүс ажээ.

Долоо

8 Найм

Наймын тоонд төрөгсдийг зүүн хойд зүг ивээдэг. Мөнгөний тал дээр тун азтай. Маш их хөрөнгө өвлөж авч ч мэднэ. Мөн мөнгийг хэрэглэж ч чаддаг. Тэд зорилготой, ухаалаг. Санаа бодлыг нь өөрчлөх амаргүй. Тэд өөрчлөлтийг хүлээн авах дургүй учраас хүмүүс тэднийг зөрүүд, зожиг бөгөөд хуучинсаг гэж бодох нь элбэг. Гэсэн ч тэд нарийн ухаантай, тайван, зөөлөн хүмүүс юм. Харин энэ хүчээ бусдаас нууц байлгахыг хичээдэг. Хүч хөдөлмөрөө дэмий зүйлд үрэх дургүй. Тэд яг л уул шиг хүчирхэг, бат. Нийтэч биш. Бусадтай ихэвчлэн хуурамч байдлаар харьцдаг ба үүнээсээ болоод ажил хэрэг, хайр дурлал, найз нөхөд гээд л олон зүйлээ золиослох нь бий.

Найм

9 Ес

Есийн тооныхон үргэлж бусдын хүсдэг бүхий л сайн сайхан чанарыг өөртөө шингээсэн хүмүүс. Урам зоригтой, бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй. Үүгээр нь тэднийг галтай зүйрлэж болох юм. Үргэлж шинийг сэдэж явдаг. Амжилтанд хүрэх нь ч элбэг. Бусдын анхаарлын төвд байдгийн зэрэгцээ шинийг санаачлагч учраас байнга сэтгэл санаа нь хувирч байдаг. Тэд бодол санаагаа гаргаж хэлээд байдаггүй боловч хэрхэн өөрийгөө илэрхийлэхээ мэддэг. Есийн тооныхон бүтээлч, олон хүнтэй харилцдаг ажил сонговол тустай. Шоу бизнес ч юм уу, улс төрч ч юм уу. Тэд өөртөө итгэлтэй боловч гайхалтай нь өөртөө ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ажээ. Галыг үргэлж өрдөж байх хэрэгтэй шиг тэд бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг байнга хүсч явдаг хүмүүс билээ.

Ес

Тантай таарч байна уу?

847
таалагдаж байна

263
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл