Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий дээр 3 төрлийн хүүхэд төрдөг. Харин та аль нь вэ?

2017-02-16, 15:26
82,823

Хүний төрсөн огноо гариг эрхэстэй хамаатай байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэнд хурдацтай хөгжиж байгаа эрин үе хүн төрөлхтөнд яаж нөлөөлдгийг хүргэхээр бэлтгэлээ. Хүн болгон төрсөн үеэсээ хамааран гурван бүлэгт хуваагддаг ажээ. Та магадгүй индиго хүүхэд гэж сонсож байсан байж болох юм. Тэгвэл индиго хүүхдээс гадна кристал, солонго гэсэн хүүхдүүд байдаг ба эдгээр хүүхдүүд ямар онцлогтой болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Дэлхий дээр 3 төрлийн хүүхэд төрдөг. Харин та аль нь вэ?

1 Индиго хүүхдүүд

  • 1960-1990-ээд онд төрсөн
  • Бусдаас өөрөөр сэтгэдэг
  • Тогтсон хэв маягт дургүй
  • Ганц бие
  • Сүсэгтэй
  • Зөрүүд

Тэд гэртээ болон ажил, сургууль дээрээ дасан зохицох чадвар муу. Тэд нэгэн хэвийг байхыг үзэн ядаж, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн дайчин зүрх сэтгэлтэй байдаг. Энэ нь тэдний дуртай хөгжим, кино болон амьдралын хэв маягаас нь ихээхэн харагдана. Үргэлж дэлхий ертөнцийг өөрчлөхийн тулд бүхнийг хийхэд бэлэн бөгөөд зохион бүтээх авъяастай хүмүүс билээ.

Тэдний уриа бол "Бүтэхгүй бүхнийг устгаж, илүү дээр ертөнц бүтээх арга замыг эрж олцгооё." юм.

Индиго хүүхдүүд

2 Кристал хүүхдүүд

  • 1980-2000-аад онд төрсөн
  • Хүчирхэг, үнэнч
  • Төсөөлөл, бүтээлч чадвар нь ихээхэн хөгжсөн
  • Ер бусын хүч болон далдын нууцыг тайлахыг хүсдэг
  • Тайван, жаргалтай

Тэд маш мэдрэмтгий, хурц зөн совинтой бөгөөд ер бусын нууцлаг зүйлсэд маш их татагддаг. Бусдын санаа бодлыг ядах юмгүй уншиж, өөр хүмүүсийн сэтгэлийн гүнд нэвтрэхдээ гаргууд. Харьцахад тун амар хүмүүс боловч тэдний дотор далд зөрчилдөөн өрнөж байдаг ажээ. Заримдаа энэ зөрчилдөөнөөсөө болоод хар тамхи, архинд орох нь бий. Кристал хүүхдүүд дэлхий дахин шинэ технологит шилжих амаргүй цаг үед төрсөн бөгөөд тэднийг бага байхад интернет байгаагүй юм. Тиймээс тэдний дотоод ертөнц огтхон ч өөрчлөгдөөгүй ба болор шиг л хатуу, хүчирхэг хүмүүс билээ. Тэдний зүрх сэтгэл цэвэр ариун, ертөнцийг гэгээлэг нүдээр хардаг. Төгс бүхнийг эрэлхийлж явдаг. Сэтгэлийн асар их хүчийг нь ямар нэг супер баатартай адилтгаж болох юм.

Тэдний уриа бол "Бүтээ, хөгжүүл, бий болго. Ингэж л хуучныг сайжруулж, шинийг бий болгодог." юм.

Кристал хүүхдүүд

3 Солонгон хүүхдүүд

  • XXI зуунд төрсөн
  • Эерэг сэтгэхүйтэй, хөгжилтэй
  • Техник технологийг сайн ашигладаг
  • Сүсэг бишрэлтэй
  • Байгаль болон амьтанд хайртай, цагаан хоолтон болох нь элбэг
  • Эрх чөлөөг дээдэлдэг

Солонгон хүүхдүүд бол шинэ үеийнхэн билээ. Тэд мэдээллийн ертөнцөд төрсөн учраас орчин үеийн, технологи хэрэглэгчид юм. Тэдний хувьд хүссэн мэдээллээ авахын тулд хэдхэн товчлуур дарахад л болох билээ. Солонгон хүүхдүүд аз жаргалтай, цоглог. Баяр баясал, хөгжил цэнгэл авчрагчид л гэсэн үг. Өмнөх үеийнхний бүтээсэн бүхнийг хялбархан өөрчилж чадна. Тэдний ихэнх нь эрх чөлөөг хүсэмжилдэг, аялах дуртай бөгөөд ах, эгч, эцэг эхийнхээ дэргэд байх дургүй хүмүүс юм.

Тэдний уриа "Хүн төрөлхтний чадавхийг нэмэгдүүлэхийн тулд бий болсон бүхнийг баяжуулж, байгальтай зохицон амьдар. " юм.

Солонгон хүүхдүүд

Эдгээр гурван төрлийн хүмүүс бүгд хамтдаа оршин тогтнож байна. Ингэснээрээ ч хүн төрөлхтөн илүү их хөгжиж чадах юм. Аль нэг бүлэгт хамаарагдана гэдэг нь, мөн үүнийгээ олж мэдэх нь өөрийн хүчин чадлыг таньж, амьдралаа утга учиртай болгох боломж бий болж байгаа хэрэг билээ.

236
таалагдаж байна

68
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл