Сурталчилгаа (15)
Хаах

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг алдаа

Та гэрээ хэрхэн тохижуулж, унтлагын өрөөгөө ашигладаг вэ? Бид төдийлэн ач холбогдол өгдөггүй боловч энэ нь асар их утга учрыг өөртөө агуулдаг байна. Унтлагын өрөөг буруу тохижуулж, ашигласнаар бид эрүүл мэндээрээ хохирч, элдэв сөрөг энергийг биедээ хуримтлуулдаг ажээ. Иймд Хятадуудын унтлагын өрөөг тохижуулдаг "Фенг Шү"-гийн уламжлалт аргуудыг танилцуулъя.  

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг алдаа

1 Ор

1. Орны толгой

Та ороо сонгохдоо толгойтой эсэхийг нь анзаарч байгаарай. Толгойтой буюу орноос дээш гарсан модон түшлэгтэй ор нь энергийг нөхөж, алжаал ядаргааг сайтар тайлдаг хэмээн үздэг байна. 

Ор

2. Матрас

Хамгийн тухтай амрааж чадах матрасыг сонгох хэрэгтэй. Мөн урьд өмнө нь хэн нэгний хэрэглэж байсан, төрөл бүрийн энерги шингэсэн матрасыг хэрэглэхээс татгалзаарай.

3. Орны өндөр

Ор нь битүү буюу доороо ямар нэгэн агаар нэвтрэх зайгүй байх нь буруу. Харин ор нь доороо зай ихтэй байснаар таны биеийг энергиэр цэнэглэж, сэргээдэг байна. 

4. Хаалга болон ор

Та ороо байрлуулахдаа хаалганаас диагналь үүсгэж тавиарай. Харин яг хаалганы эгц өөдөөс харуулан байрлуулж болохгүй. Энэ нь таныг унтаж байхад эерэг энерги, эрч хүчийг тань сорж авдаг ажээ.

5. Цонхтой ойр унтах

Ороо цонхны доор байрлуулах гэсний хэрэггүй. Энэ нь таныг унтаж байхад эрч хүчийг тань үгүй хийх гэмтэй юм. Иймд ороо хананд тулгаж байрлуулах хэрэгтэй. 

6. Энергийн түвшин

Орныхоо хоёр талд жижиг ширээ байрлуулаарай. Мөн дээр нь хоёр ширхэг бүдэг гэрэл тавьж болно. Ингэснээр та энергийн түвшингээ тэнцвэртэй байдалд оруулсан гэж ойлгож болох юм. 

7. Анхаарал сарниулах эд зүйлс

Унтлагын өрөө зөвхөн амрахад зориулсан гэдгийг ойлгож, зурагт, компьютер зэргийг гаргаж тавиарай. Хэрэв үнэхээр тавихаас өөр аргагүйд хүрвэл орноос аль болох хол байрлуулж, оройн цагаар ашиглахгүй байх хэрэгтэй. 

2 Сөрөг энергиэс зайлсхийх

1. Толь

Толийг орныхоо өөдөөс харуулж байрлуулж болохгүй. Таныг унтаж байхад толь хамаг сайн энергийг тань сорж авахаас гадна, хар дарж зүүдлэх, толгой өвдөх зэрэг сөрөг зүйлсийг цацруулдаг байна. Хосуудын тухайд толио орны өөдөөс харуулж байрлуулснаар хэрүүл маргаан гарах, сексийн амьдрал асуудалтай болох магадлал өндөр байдаг гэнэ.

Сөрөг энергиэс зайлсхийх

2. Орны дээр байрлах гэрэл

Та болж өгвөл гэрлээ унтрааж, унтаж байгаарай. Учир нь хурц, тод гэрэл нь унтаж байхад хар даруулж, муу муухай энергийг биед хуримтлуулдаг аж. 

3. Ус

Унтлагын өрөөндөө аквариум, устай холбоотой ямар нэгэн зүйл байлгахаас татгалзаарай. Энэ нь санхүүгийн асуудалд орох, хулгай дээрэмд өртөх эрсдлийг ихэсгэдэг байна.

4. Цэцэг болон ургамал

Цэцэг, ургамал нь гэрийн агаарыг цэвэршүүлж, эерэг энерги бэлэглэдэг гэдэг боловч унтлагын өрөө, тэр тусмаа ортойгоо ойр байрлуулж болохгүй. 

5. Хэрэггүй эд зүйлс

Орныхоо эргэн тойронд хэрэггүй эд зүйлс байлгах нь дэмий зүйл ажээ. Энэ нь хэрүүл маргаан үүсэх, хосуудын харилцаа муудах эх үүсвэрийг тавих нь бий.

6. Зурагт 

Зурагтыг асааж, үзэхгүй байлаа ч, өөрөөсөө соронзон оронг ялгаруулж, унтахад төвөгтэй байдал үүсгэдэг. Иймд та болж өгвөл зурагтаа хэрэглээгүй үедээ даавуугаар бүтээж байгаарай. 

7. Ном

Хэрвээ та орой унтахаасаа өмнө ном уншдаг бол, хэдэн номыг унтлагын өрөөндөө байрлуулж болох хэдий ч хэтэрхий их ном байлгахаас татгалзаарай. Учир нь олон тооны ном нь унтлагын өрөөний энергийг үгүй хийж, ажлын өрөө мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. 

3 Өнгөний үзүүлэх нөлөө

1. Галын өнгө

Галын өнгийг өрөөндөө тэнцвэртэй байлгаснаар хайр дурлал бадамлан асч, эрч хүчийг бэлэглэх болно.

  • Улаан
  • Шаргал
  • Шар
  • Ягаан
  • Хөх зэрэг өнгүүд багтана. 

Өнгөний үзүүлэх нөлөө

2. Шороон өнгө

​Шороон өнгө нь гэр бүлийн харилцааг тогтвортой болгож, ажлын амжилтыг нэмэгдүүлдэг.

  • Зөөлөн шар
  • Нүцгэн өнгөнүүд багтана. 

3. Мөнгөлөг өнгө

Тус өнгийг сонгож гэрээ тохижуулснаар асуудлаас холуур тойрч, амар тайван амьдрах боломжийг олгодог байна. 

  • Саарал
  • Цагаан өнгө багтана. 

4. Зөөлөн, цайвар өнгөнүүд

Унтлагын өрөөгөө бүхэлд нь зөөлөн, цайвар өнгөөр тохижуулснаар амар тайван унтаж чадна. Энэ нь тухайн хүнийг стресс, бухимдлаас хол байлгах аж.

  • Цэнхэр
  • Зөөлөн ягаан
  • Номин ногоон
  • Цайвар ягаан

4 Бусад анхаарах зүйлс

1. Унтлагын өрөөгөө зөв ашиглах

Энэ нь таны алжаал ядаргааг тайлж, амраах өрөө байх ёстой. Гэтэл та унтлагын өрөөнд өөр зүйлс хийж, хооллож огт болохгүй. Ингэснээр тус өрөөнөөс авах сайхан энерги үгүй болж эхэлдэг юм. 

Бусад анхаарах зүйлс

2. Гэрэл

Нарны гэрэл шууд тусах газарт ороо байрлуулах нь буруу юм. Мөн хэт хурц гэрэл сонгож, унтлагын өрөөндөө тавих хэрэггүй. Үүний оронд та аль болох зөөлөн туяатай гэрлийг сонгож, ороо зөв газар байрлуулаарай. 

3. Цонх

Цонхны өөдөөс ороо харуулан байрлуулж болохгүй. Мөн ороо цонхтой ойр байрлуулснаар энергийг гаргадаг хэмээдэг тул зузаан торгон хөшиг сонгож хийгээрэй. 

4. Уран зураг

Гэрт гэрэл гэгээ нэмэх тансаг уран зурагт дургүй хүн гэж үгүй. Гэхдээ үүнийг унтлагын өрөөндөө байрлуулахдаа сайтар судалж үзэх хэрэгтэй. Уран байгалийн зураг нь хүнийг унтаж байхад тайвшруулж, сайхан зүүд зүүдлүүлдэг бол хар бараан зураг нь энергийг нь сорж, хар дарж, зүүдлэхэд хүргэдэг. Иймд та унтлагын өрөөндөө ямар зураг өлгөх вэ? гэдэгтэй анхаарал хандуулах хэрэгтэй юм. 

5. Тэнцвэржүүлэх

Орыг байрлуулахад ч мөн учир бий. Та орны хоёр хажуу талын тавилга, хана хүртэлх зайг адил байгаа эсэхийг шалгаж, голлуулан байрлуулаарай. 

6. Өмсдөггүй хувцсаа гаргах

Багадсан, өмсөхөө больсон хувцаснуудаа цэгцэлж, унтлагын өрөөнөөс гаргаарай. Үүнийгээ та буяны үйлсэд хандивлаж, эсвэл дүү нартаа өгч болох юм. 

7. Зураг

Мэдээж хайртай дотны хүмүүсийнхээ зургийг хананд өлгөж, ойр байрлуулаад харж унтах таатай байдаг. Гэхдээ үүнийг хэрхэвч хэтрүүлж болохгүй. Та ердөө л хамгийн дотно гэсэн ганц, хоёр хүний зургийг л унтлагын өрөөндөө байрлуулаарай.

8. Гоёл чимэглэл

Та унтлагын өрөөгөө төрөл бүрийн зүйлсээр чимэхээс татгалзаарай. Элдэв янзын зураг, ханын чимэглэл гэхчлэн хэт олон зүйлсийг ханандаа өлгөж байрлуулах нь сөрөг энерги хуримтлуулдаг байна.

9. Хэрэггүй зүйлсийг гаргаж хаях

Хэнд ч хэрэггүй, хэрэглэхээ больсон эд зүйлсээ унтлагын өрөөнөөс гаргаж хаяарай. Төрөл бүрийн энергитэй зүйлсийг хадгалах нь тайван тухтай унтах боломжийг үгүй хийдэг юм. 

109
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл