Сурталчилгаа (15)
Хаах

Мэнгээрээ өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

2017-03-17, 10:05
34,773

Та өмнө нь биен дээрх мэнгээ хараад, "Ямар учиртай юм бол?" гэж бодож байсан уу? Хэрвээ тийм бол бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь таны биен дээрх мэнгэ хаана байрлаж байгаагаас хамаарч, ямар хүн болохыг тань тодорхойлж болдог байна.

Мэнгээрээ өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

1 Шанаан дээр

Хэрвээ та шанаан дээрээ мэнгэтэй бол, олон газраар аялж, их юм үзэж, нүд тайлах хувьтай хүн ажээ. Аялал, зугаалга бол таны амьдралын хэв маяг гэж хэлэхэд буруудахгүй юм.

Шанаан дээр

2 Хөмсөгний голд

Хоёр хөмсөгнийхөө голд мэнгэтэй хүмүүс бусадтай харьцуулахад илүү карьер өндөртэй байх нь бий. Тэд ажиллаж буй салбартаа амжилт бүтээл арвин гаргаж, цалингаа богино хугацаанд нэмүүлж чаддаг байна.

Хөмсөгний голд

3 Хөмсөгний доор

Хөмсөгнийхөө доор мэнгэтэй бол, та өөрийгөө сайхан сэтгэлтэй гэж үзэж болох юм. Учир нь энэ төрлийн хүмүүс бусдад тусламжийн гараа сунгаж, сэтгэл санаагаар дэмжихдээ гаргууд байдаг. Түүнчлэн манлайлах, удирдах чадвартай гэдгийг нь хэлэх хэрэгтэй болов уу.

Хөмсөгний доор

4 Уруул дээр

Ихэнх хүмүүс уруул дээрээ мэнгэтэй хүнийг халуухан, дур булаам гэж үздэг билээ. Мөн нийтэч, нөхөрсөг байх аж. Энэ чадвараа ашиглан, амжилтанд хялбар замаар хүрч, зорьсноо хэрэгжүүлж чаддаг байна.

Уруул дээр

5 Хацар дээр

Хүчирхэг, өөртөө итгэлтэй хүмүүс хацар дээрээ мэнгэтэй байдаг ажээ. Тэд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, нарийн төлөвлөгөө гарган, түүндээ хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөдөг. 

Хацар дээр

6 Гарын алган дээр

Хэрвээ та гарын алган дээрээ мэнгэтэй бол, баярлах хэрэгтэй. Учир нь энэ төрлийн хүмүүс санхүүгийн эрх чөлөөг мэдрэх хувьтай бөгөөд ямар нэгэн байдлаар хөрөнгө, мөнгөний гачигдалд орох аюулаас хол байдаг ажээ.

Гарын алган дээр

7 Хөлийн улан дээр

Хөлийнхөө улан дээр мэнгэтэй байх нь олон улс орнуудаар аялах хувьтай хүмүүс байдаг. Нийтэч, нөхөрсөг байхаас гадна, ямар ч асуудлыг хялбархан шийдвэрлэж чадах оюуны өндөр чадамжтайгаараа бусдаас илүү онцлог юм.

Хөлийн улан дээр

91
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл