Сурталчилгаа (15)
Хаах

Таны үс унаад, арьс тань хуурайшаад байвал үүнээс өдөрт 3 халбагыг идээрэй!

Сүүлийн жилүүдэд урт үс трэнд болж эмэгтэй хүн бүр л үсээ ургуулах тухай бодож эхэлсэн. Гэхдээ үсээ ургуулах гэсэндээ төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь тийм ч сайхан санаа биш юм. Энэ нь таны мөнгө санхүүг гарздаад зогсохгүй, үсийг гэмтээдэг аж. Харин бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан биеийг эрүүлжүүлж, үс ургуулан, арьсыг гэрэлтсэн болгох шидэт бэлдмэлийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны үс унаад, арьс тань хуурайшаад байвал үүнээс өдөрт 3 халбагыг идээрэй!

1 Орц

  • Нимбэг - 2 ширхэг
  • Сармис - 1 хумс
  • Зөгийн бал - 1 кг
  • Наранцэцгийн тос - 100 мл

Орц

2 Бэлтгэх арга

  • Нэг нимбэгээ арилгаж, нөгөөг нь хальстай чигээр нь арилгасан сармисны хамт "блендэр"-т хийгээрэй.
  • Дээр нь наранцэцгийн тос, зөгийн балаа нэмж, ахин эргүүлж, зуурмаг болгох хэрэгтэй.
  • Үүнийгээ шилэн саванд хийж хөргөгчинд хадгална. 

Та бэлтгэсэн зуурмагнаасаа өглөө, өдөр, оройн хоолноос 30 минутын өмнө тус бүр нэг халбагыг идээрэй. 

Бэлтгэх арга

3 Хэрхэн нөлөөлдөг вэ?

Наранцэцгийн тос нь Омега 3, 6, 9-өөр баялаг бөгөөд үүнийг нимбэгтэй хольж хэрэглэснээр биеийг цэвэрлэж, элэг болон цөсөнд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Харин сармис нь бие болон судсыг цэвэрлэж, сэргээдэг бол зөгийн бал нь төрөл бүрийн витамин, амин дэмийг өөртөө агуулдаг билээ. Эдгээрийг цогц болгож хэрэглэх нь биед гайхалтай нөлөөлж, эрүүлжүүлэх бөгөөд үүний үр дүнд үс хурдан ургаж, арьс толигор, гялалзсан болж өөрчлөгдөх аж. 

Хэрхэн нөлөөлдөг вэ?

69
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл