Сурталчилгаа (15)
Хаах

Яагаад гадаад паспорт 4 өөр өнгөтэй байдаг вэ?

Дэлхий дээр 4 өөр өнгийн паспорт байдаг. Өнгө тус бүр өөр өөрийн утгыг агуулж, үүргийг хүлээдэг бөгөөд улс орнууд онцлог байдлаасаа хамаарч паспортын өнгөө сонгодог ажээ. Ийнхүү уншигч та бүхэнд эдгээр өнгөнүүд ямар учиртай болохыг дуулгахын сацуу улс орнуудын паспортны өнгийг танилцуулахаар бэлтгэлээ.   

Яагаад гадаад паспорт 4 өөр өнгөтэй байдаг вэ?

1 Улаан

Улаан өнгийн паспорт нь хамгийн түгээмэл байдаг. Тус өнгийн паспортыг сонгож хэрэглэдэг улс орнууд нь түүхэндээ коммунист системтэй байсан эсвэл өнөө хэр нь баримталдаг аж. Үүнд Словен, Хятад, Серби, Орос, Монгол, Латви, Румын, Польш болон Гүрж зэрэг орнууд багтахаас гадна Европын холбооны ихэнх улсууд нэмэгддэг юм. Мөн Европын холбоонд орох хүсэлтэй Турк, Македон, Албани зэрэг улсууд хэдхэн жилийн өмнө паспортын өнгөө улаан болгож өөрчилсөн билээ. Түүнчлэн Болив, Колумб, Эквадор, Перу улсын паспорт нь улаан хүрэн өнгөтэй байдаг. 

Улаан

2 Хөх

Хөх өнгийн паспорт нь "Шинэ ертөнц"-ийг бэлэгддэг. Карибын арлуудын 15 нь хөх өнгийн паспорт ашигладаг бөгөөд үүн дээр Бразил, Аргентин, Парагвай зэрэг улсууд нэмэгддэг юм. Харин Венесуэл улс нь Өмнөд Америкийн худалдааны бүлэг “Меркосур”-т гишүүнээр элсэж орсон боловч иргэд нь улаан өнгийн паспорт хэрэглэдэг аж.

АНУ-ын хувьд 1976 онд паспортын өнгөө хөх болгож өөрчилжээ.   

Хөх

3 Ногоон

Лалын шашинтай орнуудын ихэнх нь ногоон өнгийн паспорттой байдаг. Тухайлбал Марокко, Саудын Араб, Пакистан зэрэг улсууд багтана. Тэдний хувьд ногоон өнгийг "Бошиглогч Мухаммед"-ийн дуртай өнгө болон эх дэлхий, амьдралын бэлэг тэмдэг гэж үздэг аж. Мөн Баруун Африкийн Буркина-Фасо, Нигер, Зааны ясан эрэг болон Сенегал улсууд ногоон өнгийн паспортыг ашигладаг аж. Энэ нь тухайн улс орнууд "Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг"-д харьяалагддаг болохыг илтгэж байгаа юм. 

Ногоон

4 Хар

Хар өнгийн паспортыг маш цөөхөн улс орнууд ашигладаг. Тухайлбал, Африкийн Ботсван, Замби, Бурунди, Габон, Ангол, Чад, Конго, Малави зэрэг улсууд тус өнгийн паспортыг хэрэглэдэг байна. Мөн Шинэ Зеланд улс нь хар өнгийн паспорттай бөгөөд хар бол тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон өнгө билээ. 

Хар

Улс орнуудын паспортын өнгийг та газрын зурагнаас харж болно. 

60
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл