Сурталчилгаа (15)
Хаах

Хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй зүйлс

Хүмүүс амттай сайхан хоол идсэний дараа залхуу хүрч, амарч хэвтмээр санагддаг боловч дараах хэдэн зүйлсийг хэрхэвч хийж болохгүй гэнэ. Харин та яагаад гэж бодож байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй зүйлс

1 Тамхи татах

Тамхи татах нь мэдээж хор хөнөөл ихтэй. Гэхдээ хоол идсэний дараа татах нь биед илүү ихээр сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал судсыг агшааж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, тамхи татах хүслийг улам бүр бадрааж, донтуулдаг юм. Хоол идсэний дараа тамхи татхад хэвлий хэсгээр өвдөлт мэдрэгдэж эхлэх бөгөөд үүнийг хүмүүс хоолноос боллоо гэж боддог боловч үнэн хэрэгтээ тамхитай холбоотой аж. 

Тамхи татах

2 Унтах

Хоол идсэний дараа унтмаар санагддаг. Гэхдээ та ингэж болохгүйг сайн мэдэх биз ээ. Хоолны дараа шууд унтвал хар дарж зүүдлэх, хоол шингэхгүй байхаас гадна хамгийн аймшигтай нь цус харвах эрсдэл нэмэгддэг болохыг Анагаах ухааны нэгэн сургуульд хийсэн судалгаагаар тогтоогджээ. 

Унтах

3 Усанд орох

Та үнэхээр усанд орохыг хүсч байвал хоол идсэнээс дор хаяж нэг цагийн дараа орж болох юм. Эс бөгөөс цусны эргэлт удааширч, хоол шингэхгүй болсноор тухгүй байдал үүсдэг аж. Харин үүний үр дүнд та жин нэмж, ходоодны шархтай болохыг үгүйсгэхгүй. 

Усанд орох

4 Юм уух

Хоол идсэний дараа ямар нэгэн зүйл уух нь тийм ч сайхан санаа биш. Ингэснээр ходоодны шүүсийг шингэрүүлж, хоол шингэхгүй болгодог байна. Харин та хоол идэхээс 40 минутын өмнө ус ууж болох аж.     

Юм уух

5 Жимс идэх

Хоол идсэний дараа шууд жимс идэх нь таны гаргаж байгаа том алдаануудын нэг юм. Энэ нь мөн л хоол боловсруулах системийг алдагдуулж, биед тухгүй байдал үүсгэдэг байна. Мэргэжилтнүүд хоол болохоос 1 цаг, хоол идсэнээс 2 цагийн дараа л жимс, жимсгэнэ идэж болно хэмээн мэдэгджээ.  

Жимс идэх

110
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл