Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 үндэстэн

Дэлхийн томоохон агентлагуудын нэг болох "US News" дэлхийн хамгийн хүчирхэг улсуудыг тодруулжээ. Ингэхдээ 80 гаруй улсыг түүх соёл, амьдралын нөхцөл, иргэншил, эдийн засгийн үзүүлэлтээр нь судлаж байр эзлүүлсэн байна. Мөн олон улсын тавцанд үзүүлэх нөлөө, цэрэг армийн хүчин чадлыг нь хамгийн ихээр чухалчилжээ. Энэхүү жагсаалтыг гаргахад 21000 гаруй бизнесменүүд, улс төрийн зүтгэлтнүүд оролцсон байна. Ингээд дэлхийн хамгийн хүчирхэг 23 улстай танилцацгаая.

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 үндэстэн

20 Пакистан

Улс төрийн тогтворгүй байдал болон авлига, хэт давралтын эсрэг тэмцэл нь Пакистаныг жагсаалтын ард бичигдэх нэг шалтгаан болж байгаа юм. 

Пакистан

19 Швед

Швед улс нь зэр зэвсэг, цэргийн хүч өндөртэй ч хүний эрхийн хороо, нийгмийн сайн сайхны төлөө цэргийн хүчний эсрэг шийд гаргасан нь уг жагсаалтын 19-р байранд бичигдэхэд хүргэжээ.

Швед

18 Итали

Итали улсын ерөнхий сайд Matteo Renzi-г огцруулах үймээнтэй жил тулгарсан ч Евро бүсийн гурав дахь том эдийн засагтай улс хэвээр байгаа юм. 

Итали

17 Австрали

Олон улсын тавцанд эзлэж буй байр суурь, үзүүлж буй нөлөөгөөрөө тийм ч дээгүүрт орохгүй Австрали улс амьдрахад хамгийн таатай улсуудын тоонд зүй ёсоор ордог байна.

Австрали

16 Энэтхэг

Дэлхийн хамгийн том ардчилсан улс болох Энэтхэг нь 2016 онд хүн ам нь хурдацтай өсч буй улсаар тодорсон билээ. Гэвч сүүлийн үед нүүрлээд буй санхүүгийн асуудал нь 11 тэрбум долларыг алдагдалд оруулаад байгаа юм.

Энэтхэг

15 Швейцарь

Европын жижиг газар нутагтай улсуудын нэг болох Швейцарь нь амьдрахад хамгийн таатай газраар нэрлэгддэг. Бага татвар авдаг гэдэг утгаараа бизнесийнхэнд ээлтэй уг улс нь дэлхий дээрх хамгийн баян чинээлэг үндэстний 11-р байранд жагсдаг байна. 

Швейцарь

14 Иран

"Байгалийн баялаг болон геополитик, газарзүйн байршлын хувьд ашигтай бүсэд оршиж буй гэдэг утгаараа Иран дэлхий нийтийн анхааралд байдаг" гэдгийг "US News"-ийн зүгээс онцолжээ. Иран дэлхийн газрын тосны 9 хувийг дангаар эзэмшдэг байна.

Иран

13 Турк

Турк нь Дундад Ази болон Европын Холбооны орнуудын дунд оршдог. Өнгөрсөн 9-р сард Их Британийн нарийн бичгийн дарга Борис Жонсон (Boris Johnson) гэх эрхэм: "Бид Туркийг дэмжих болно. Европийн Холбоонд тэдний элсэхээр чармайж буйг үнэлж байна" хэмээн хэлсэн билээ.

Турк

12 Канад

Канад нь амьдрахад хамгийн таатай улс орнуудын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгааг "US News" онцолжээ. Түүнээс гадна АНУ-ын томоохон худалдаа, арилжааны түнш юм.

Канад

11 БНСУ

Хил зэрэгцээ орших Хойд Солонгостой холбоотой асуудлаас үүдэлтэй БНСУ-ыг цэрэг арми, эдийн засгаар туслаж дэмжих улс орнууд олон байдаг. Өмнөд Солонгосчууд нь гадаадаас хамгийн их хөрөнгө оруулалт авдаг улс орнуудын 6-р байранд жагсдаг ажээ.

БНСУ

10 АНЭУ

Арабын Нэгдсэн Эмират Улс нь дэлхийн хамгийн том импортлогч улсуудын нэг бөгөөд Арабын улс орнуудаас хамгийн их санхүүгийн нөөц төсөвтэй улсуудын хоёрт эрэмбэлэгддэг юм. 

АНЭУ

9 Саудын-Араб

Тус улсын газрын тосны нөөц нь дэлхийн хамгийн баян чинээлэг улс орнуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэхэд хүргээд байгаа юм. АНУ, Их Британи болон өрнөдийн томоохон улс орнуудын анхаарлын төвд байдаг. 

Саудын-Араб

8 Израйл

Израйл улс өнөөдрийн байдлаар 8 сая гаруй хүн амтай болсон бөгөөд Палестин улстай асуудалтай байгаа ч, эдийн засгийн чадамж нь эрс сайжирсаар байгаа билээ. 

Израйл

7 Япон

Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улс нь эдийн засгийн чадамжаараа дэлхийд гуравдугаарт ордог. 2011 онд болсон Цунамигийн дараа олон үйлдвэррүүд нь үйл ажиллагаагаа зогсоосон ч, нөлөө бүхий орон хэвээрээ байгаа билээ.

Япон

6 Франц

Нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүний тоо хэмжээ 42.384 доллараар Европт тэргүүлдэг бөгөөд дэлхийд буу, зэвсгийн хамгийн том экспортлогч орон гэдгээрээ онцлогтой юм. Шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг болон урлаг соёлоороо олон улс оронд гайхагддаг. 

Франц

5 Германи

Европын эдийн засгийн хүчирхэг гүрэн болох Герман улс нь 1990 оноос хойш хурдацтай хөгжиж, нөлөө бүхий улс онуудын нэг хэдийнэ болсон.

Германи

4 Их Британи

"Их Британи бол эдийн засаг, улс төр болон шинжлэх ухааны салбарт хэдийнэ байр сууриа бий болгосон эртний гүрэн юм" хэмээн "US News"-ээс онцолсон билээ. Үүний хамгийн тод жишээ нь хэрвээ Их Британи Европын холбооноос гарвал юу болох вэ гэсэн асуулт урган гараад байгаа юм.

Их Британи

3 БНХАУ

Хятадын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн. Ойролцоогоор 1.4 тэрбум хүн амтайгаас гадна, дэлхийн хамгийн том цэрэг армитай улс билээ. 2050 он гэхэд дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ ганцаар итгэл төгс тэргүүлнэ гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм. 

БНХАУ

2 ОХУ

ОХУ нь дэлхийн хамгийн баян чинээлэг улс орнуудын нэг яах аргагүй мөн билээ. Цэрэг армийн хүчин чадал, "NATO"-д үзүүлэх нөлөө, АНУ-ын гол өрсөлдөгч гэдэг утгаараа энэ жагсаалтын хоёрдугаарт жагсжээ. 

ОХУ

1 АНУ

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүмүүсийн 75 хувь нь АНУ-ыг дэлхийд тэргүүлэгч гэсэн статусаа алдана хэмээн үзсэн ч, одоогоор эдийн засаг, улс төр, соёл, боловсролын нөлөөгөөрөө дэлхийд ноёлж байгаа хэвээр гэж үзжээ. 600 тэрбум ам.долларын санхүүгийн төсөвтэй бөгөөд үүгээрээ дэлхийн эдийн засгийг тэргүүлж байна. 

АНУ

99
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл