Сурталчилгаа (15)
Хаах

Ой санамжаа алдах буюу "Альцгеймер"-ийн өвчин туссан эсэхийг мэдэх 4 шинж

"Ой санамжаа алдах" гэдэг энэ хоёр үг насанд хүрсэн хүмүүсийн хувьд аймшигтай сонсогддог биз ээ. Ээж нь түлхүүрээ хаана тавьснаа мартана. Аав нь нүдний шилээ олохгүй хайна. Эдгээр шинж тэмдгүүд дөнгөж эхлэл нь юм. Одоогоор "Alzheimer" буюу ой санамжаа алдах өвчний эсрэг ямар нэгэн эм бэлдмэл хараахан гараагүй байна. Гэвч гарна гэдэгт хүмүүс итгэсэн хэвээрээ байгаа нь нууц биш юм.

Ой санамжаа алдах буюу "Альцгеймер"-ийн өвчин туссан эсэхийг мэдэх 4 шинж

Уг өвчнийг туссан болохыг илтгэх шинж тэмдгүүд нь мартах, цаг болон байршлыг үл санах, ямар нэгэн юм төлөвлөх гэж зовох, хэлье гэснээ хэлж чадахгүй байх зэргээр илэрдэг. Түүнээс гадна эрт үед нь дараах шинжүүд илэрдэг ажээ. 

 

1 Ач холбогдол өгөхгүй байх

Эхэн үеийн шинж тэмдэг илэрч байх үед өвчтөн нийгмийн идэвхгүй болдог. Кино театр руу очиж кино үзэх, найзуудтайгаа зоог барих, хүүхдүүд, ач зээ нартайгаа тоглох гэх мэт. Гэрээсээ хол явбал төөрөх, ямар нэгэн юм мартах вий гэхээс эмээдэг. 

Энэ нөхцөл байдал, өөрчлөлт нь өвчнийг хүндрүүлж, ой санамжаа алдахад хүргэдэг байна.

Ач холбогдол өгөхгүй байх

2 Ариун цэвэр алдагдаж, гадаад төрх өөрчлөгдөнө

"Alzheimer"-ийн өвчин туссан хүмүүс заримдаа олон өдөр нэг хувцастайгаа явах юм уу, эсвэл үсээ самнахгүй байх нь бий. Хэрвээ тухайн гэр бүлийн ээж нь 7 өдрийн турш усанд орохгүй бол, энэ мартсан гэсэн үг биш юм. Харин дээр дурдсан ач холбогдол өгөхгүй байгаагийн шинж гэж ойлгож болно. Аав нь өмсөж буй хувцсаа ямар харагдаж байгаа болон цэвэрхэн байгаа эсэхэд анхаарахгүй байгаа бол тэднийг халамжлах цаг нэгэнт иржээ.

Ариун цэвэр алдагдаж, гадаад төрх өөрчлөгдөнө

3 Сэтгэл түгших, сэтгэлээр унах

Хэтэрхий их санааширч, санаа зовж эхлэнэ. Өвчтөнд олон зүйлийг бодогдуулна. Жишээ нь "Хаашаа явах уу?", "Бүгдийг орхиод явахдаа юу хийх үү?" гэх мэт. Үүнийгээ бусдаас нууна. Харамсалтай нь бодсон зүйлсээ бүгдийг нь эргээд санахгүй. 

Эрдэмтэд сэтгэл гутрал үргэлжилсээр ой санамжаа алдахад хүргэдэг болохыг одоог хүртэл судлаж байгаа юм.

Сэтгэл түгших, сэтгэлээр унах

4 Нүдний харааны асуудал

Уг өвчнөөс болж, тархинд сөрөг нөлөө учирч, хараа муудахад хүргэдэг. Заримдаа үнэрлэх болон сонсох эрхтний үйл ажиллагаа муудна. Энэ нь гэхдээ сэтгэцийн олдмол өвчин байх нь ч бий.

Нүдний харааны асуудал

Хэрвээ эдгээр шинж тэмдэг таны хайртай, дотны хүнд илэрч байвал яаралтай эмчид үзүүлээрэй.

45
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл