Сурталчилгаа (15)
Хаах

Гэр бүлийн харилцаа яагаад хэврэг болсон бэ?

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, түүнийг дагаад дэлхий ертөнц, тэр бүү хэл хүмүүс хүртэл өөрчлөгдөж байгаа билээ. Бидний аливаад хандах хандлага, үзэл бодол өөрчлөгдөх болсон нь хуучин хэвийн байсан олон зүйлсэд цэг тавихад хүргэж байгаа нь нууц биш юм. Үүний хамгийн тод жишээ бол гэр бүл салалт юм. Өнөөдөр бид танд орчин цагийн гэр бүлүүд чухам юунаас болж хоёр тийш болоод байгааг хүргэхээр бэлтгэлээ.

Гэр бүлийн харилцаа яагаад хэврэг болсон бэ?

1 Бэлэн биш

Нэг нэгэнтэйгээ ойлголцож, бүхнээ зориулж, хайрлахад бэлэн биш байдаг. Хүлээх дургүй бөгөөд бүх зүйлийг өөрийн болгохыг хүсдэг. Мэдэрч байгаагаа чөлөөлдөггүйгээс гадна, бодож байгаагаасаа илүүтэй мэдэрч буй зүйлээ өөр хоорондоо ярилцдаггүй.

Бэлэн биш

2 Бусдын юу гэж бодож байгааг хамаатуулдаг

Бид кино театр болон шөнийн клубт олон хүмүүстэй уулзаж, танилцдаг ч тэд бүгдээрээ биднийг ойлгож, сэтгэл санааг хуваалцах хүмүүс биш юм. Уйтгарлаж амьдрах дургүй учраас бидний амьдралыг адал явдалтай болгох нэгнийг хайж эхэлдэг. Гэвч хүн бүр дотно, романтик харилцаанд орсныхоо дараа өөрчлөгдөхөд бэлэн бус байдаг. 

Бусдын юу гэж бодож байгааг хамаатуулдаг

3 Өөрчлөгдөхгүй зан

Бид материаллаг эд зүйлсэд хэтэрхий ач холбогдол өгснөөсөө болж, хайр сэтгэлдээ цаг зав гаргахаа мартдаг. 

Өөрчлөгдөхгүй зан

4 Хурдан үр дүнг харахыг хүсдэг

Бид хэн нэгэнд дурлаж, сэтгэл алдрахдаа хайр сэтгэлийн холбоо хэдийн гүнзгийрч байгааг мэддэг. Энэ харилцаа нь олон жил хамт байна гэсэн үг юм. Өнөөдөр ихэнх хүмүүс цаг хугацаанд найдаж, тэвчээртэй байхыг чухалчилдаг болсон. Гэвч хүн бүрийн эцсийн хүсэл бодит үр дүнг харж, мэдрэх явдал юм. Хэрвээ үр дүн гарахгүй бол бүгд л орхиод явдаг.

Хурдан үр дүнг харахыг хүсдэг

5 Эрч хүч, хүч чадлаа үгүй хийдэг

Бидний ихэнх нь нэг цагийн турш зөвхөн нэг хүнтэй хамт байхын оронд олон зуун хүнтэй цуг байхыг хүснэ. Учир нь орчин цагт өөрийг нь таньж мэдэхээс илүүтэй, огт танихгүй хүмүүстэй танилцахыг эрхэмлэх болсон. Бид илүү сайхан харилцаа үүсгэхийн тулд өөр хувилбаруудыг сонгодог. Хүмүүс өөрсдөө төгс биш ч, бусдыг ийм байхыг шаарддаг. Олон хүнтэй уулздаг ч, боломж олгох нэгнийг олоход хэцүү гэдгийг анхаараарай.

Эрч хүч, хүч чадлаа үгүй хийдэг

6 Технологиос хараат байдал

Технологи биднийг илүү ойртуулдаг. Бид мессеж, дуут мессеж, чат болон видео чатаар хоорондоо холбогдож, өдөр тутам харилцдаг. Харин бид хамтдаа цагийг өнгөрүүлэх нь багассан. Магадгүй өөрсдийнхөө талаар хэт их зүйлийг мэддэг болсон учраас яриад байх зүйл байхгүй гэж боддог байж болох юм.

Технологиос хараат байдал

7 Нэг газартаа удаан байхыг хүсдэггүй

Бид өөрсдийн харилцаагаа үгүй хийчих вий гэхээс айдаг. Хоорондоо уусан шингэж, нэг хүн болохоос эмээх нь бий. Бүх зүйлийг нэг хэвийн байлгахад таатай байдаггүй.

Нэг газартаа удаан байхыг хүсдэггүй

8 Сексийн эрх чөлөө

Одоо үеийнхэн хайраас сексийг ялгаж ойлгодог болсон. Өмнө нь секс хийсэн бол үргэлж хамт байдаг байв. Харин өнөөдөр бол секс энгийн харилцаа болсон төдийгүй нээлттэй, найз нөхдийн хүрээнд, нэг шөнийн гэх мэтээр нэрлэгдэж өөрчлөгдсөн. 

Сексийн эрх чөлөө

9 Логик сэтгэхүйг чухалчилдаг

Орчин цагийн залуусын ихэнх нь хол зайнд тэсвэр тэвчээрээ алдаж, хайр сэтгэлээ үгүй хийдэг. Харин багахан хувь нь хол зай байсан ч хайртай нэгнийгээ бүх л бие сэтгэлээрээ хайрладаг.

Логик сэтгэхүйг чухалчилдаг

10 Олон зүйлээс айдаг

Бид шинэ харилцаа, урам хугаралт, сэтгэл хөдлөл, сэтгэлийн шарх зэргээс айж, болж өгвөл эдгээр зүйлсийг өөрийн амьдралдаа оруулж ирэхийг хүсдэггүй. Бид өөрийгөө хүрээлж, хана босгодог. Заримдаа хэтэрхий зузаан, өндөр хана босгодог бөгөөд үүнийг давж, гарах нэгэн ховор байдаг. 

Олон зүйлээс айдаг

11 Харилцаанаасаа баяр баяслыг мэдрэхээ больсон

Хайртай нэгнээ тавьж явуулахад харамсаад байхааргүй шалтгаан хүний амьдралд гарч ирдэг. Энэ нь хосууд бие биенээсээ баяр баяслыг мэдрэхээ больсонтой холбоотой юм.

Харилцаанаасаа баяр баяслыг мэдрэхээ больсон

28
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл