Сурталчилгаа (15)
Хаах

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

Хаврын улиралд арьсан дээр нөсөө толбо үүсч, хүн бүрийн сэтгэлийг чилээдэг юм. Үүнийг арилгахын тулд бид хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг боловч тодорхой үр дүнд хүрч чаддаггүй нь харамсалтай. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад нөсөө толбоноос салах гайхалтай аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг 3 хоногийн турш хэрэглээд л үр дүнг мэдрэх болно. 

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

1 Төмс болон нимбэг

Орц:

  • Төмс - 1 ширхэг
  • Нимбэг - тал

Бэлтгэх арга:

Төмсөө арилгаж, чаналгүй түүхийгээр нь нухаад дээр нь нимбэгний шүүсээ хийж хутгаарай.

Хэрэглэх арга:

Бэлтгэсэн нухашаа нүүрэндээ түрхэж, зөөлөн илээрэй. Ойролцоогоор 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.

Төмс болон нимбэг

2 Төмс болон сонгино

Орц:

  • Төмс - 1 ширхэг
  • Сонгино - тал

Бэлтгэх арга:

Төмс болон сонгиноо арилгаж, блендэрт хийж холиорой.

Хэрэглэх арга:

 Нөсөө толботой хэсэгтээ бэлдсэн зуурмагаа түрхэж, 15 минутын дараа угааж цэвэрлэх хэрэгтэй. 

Төмс болон сонгино

3 Төмс болон өргөст хэмх

Орц:

  • Төмс - 1 ширхэг
  • Өргөст хэмх - тал

Бэлтгэх арга:

Төмсөө хальслаад өргөст хэмхний хамт блендэрт хийж холино.

Хэрэглэх арга:

Мөн л нүүрэндээ түрхэж, тойруулан иллэг хийж орхиорой. 25 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 

Төмс болон өргөст хэмх

4 Төмс болон лууван

Орц:

  • Төмс - 1 ширхэг
  • Лууван - тал

Бэлтгэх арга:

Арилгаж, цэвэрлэсэн төмс болон луувангаа блендэрт хийж холиод зуурмаг бэлтгэнэ.

Хэрэглэх арга:

Зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж, иллэг хийх хэрэгтэй. 20 минутын дараа нүүрээ угааж цэвэрлээрэй. 

Төмс болон лууван

Та эдгээр аргуудаас аль нэгийг нь сонгож, хэрэглэснээр үр дүнг мэдрэх болно. Мөн гол орц болох төмсийг огт чаналгүй, түүхийгээр нь хэрэглэх ёстойг анхаараарай. 

455
таалагдаж байна

87
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл