Сурталчилгаа (15)
Хаах

Таны биед “магни” дутагдаж буйг илтгэх 12 шинж тэмдэг

Магни нь олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг, маш хэрэгцээтэй химийн элемент юм. Түүнчлэн хүний "ДНК"-д чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ясыг бэхжүүлэх, стрессийг үгүй хийх болон булчин амраах ач тустай аж. Саяхан АНУ-ын эрдэмтэд өсвөр насны охид, хөвгүүд 70 нас хүрмэгцээ магнийн дутагдалд орох магадлалтай болохыг олж тогтоожээ. Түүнээс гадна, хүний биед магни дутагдвал хамгийн түрүүнд илрэх шинж тэмдгүүдийг судалж мэдсэн байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Таны биед “магни” дутагдаж буйг илтгэх 12 шинж тэмдэг

1 Энерги, эрч хүчгүй болно

Магни нь хүний биед энерги, эрч хүч өгдөг 300 гаруй төрлийн химийн элементүүдийн нийлүүлсэнтэй тэнцэхүйц нөлөөг бие организмд үзүүлдэг болохыг доктор Элисон Боден олж тогтоожээ. Иймд амархан ядарч байгаагийн шалтгаан нь магни дутагдсаны шинж тэмдэг байх аж.

Энерги, эрч хүчгүй болно

2 Татах

Магни булчинг амрааж, үйл ажиллагааг нь дэмждэг тухай дээр дурдсан. Харин хүний биед магни дутагдсанаар булчингийн үйл ажиллагаа алдагдаж, агшдаг бөгөөд улмаар гэнэт таталт өгдөг байна.

Татах

3 Нойргүйдэх

Хэрвээ та олигтой унтаж, амарч чадахгүй стрессдэж байгаа бол, энэ нь магадгүй магнийн дутагдалд орсонтой холбоотой байж мэдэх юм. Стрессдэх үед ялгарах гормон нь цусны даралт болон зүрхний цохилтыг нэмэгдүүлэх нь бий. Үүнийг доктор Роналд Хоффман баталж байгаа бөгөөд хэрвээ хүний биед хангалттай магни байхгүй бол, нойргүйдэхэд хүргэдэг хэмээн үзжээ.

Нойргүйдэх

4 Ойр ойрхон толгой өвдөх

Магни дутагдсанаар "серотонин" даавар бага ялгарч, цусны судсанд асуудал үүсч, энэ нь толгой өвдөхөөс сэргийлдэг тархины "нейротрансмиттер"-ийн үйл ажиллааг идэвхгүй болгодог байна. Өөрөөр хэлбэл магни дутагдсанаар толгой өвдөх магадлал хэвийн үеийнхээс 50 хувиар нэмэгддэг аж.

Ойр ойрхон толгой өвдөх

5 Зүрхний цохилт хурдсах

Зүрхний цохилт хурдсах нь магнийн дутагдлаас үүдэлтэй бөгөөд "Lab Tests Online" судалгааны газраас эмчид үзүүлэхээр ирэх үед зүрхний цохилт нь тогтворгүй байсан хүмүүс бүгдээрээ магнийн дутагдалд орсон байсан хэмээн дүгнэсэн билээ. 

Зүрхний цохилт хурдсах

6 Дуу чимээнд хэт мэдрэмтгий болох

Доктор Хоффманы үзэж буйгаар хүний бие организмд хангалттай магни байхгүй болох үед мэдрэлийн систем хэт их ачааллаж, дуу чимээнээс болж, стрессддэг байна.

Дуу чимээнд хэт мэдрэмтгий болох

7 Зүрхний шигдээс болох

"National Institutes of Health"-ийн зүгээс магнийн дутагдалд орж, улмаар мэдрэлийн систем хэт их ачаалласнаас болж, зүрхний шигдээс болох өндөр магадлалтай болохыг олж тогтоожээ.

Зүрхний шигдээс болох

8 Яс сийрэгжих

Магни ясыг бэхжүүлдэг ач тустай гэдгийг дээр дурдсан билээ. Харин магнийн дутагдал болсон үед ясны бэхжилт үгүй болж, сийрэгждэг байна. Үүнийг "National Institutes of Health"-ийн судалгаан дээр үндэслэн баталжээ.

Яс сийрэгжих

9 Өтгөн хатах

Ойрд таны өтгөн хатаад байна уу? Тэгвэл үүний шалтгаан магадгүй таны биед магни дутагдсаны илрэл байж мэдэх юм. Эрүүл мэндийн чиглэлээр дагнан, мэдээлэл хүргэдэг "WebMD" сайтын зүгээс туулгах үйлчилгээтэй эм, бэлдмэлүүдийн найрлаганд магни байдаг тухай олон нийтэд хүргэсэн байна. Тэгэхээр магни нь өтгөн хатахаас сэргийлдэг ач тустай юм.

Өтгөн хатах

10 Цусны даралт ихсэх

Цусны даралтыг хэвийн байлгахад магни хамгийн ихээр нөлөөлдөг. Харин бие организм магнигаар дутагдвал цусны даралт ихэсч, цус харвах эрсдэл үүсч мэдэх талтай аж. 

Цусны даралт ихсэх

11 Чихрийн шижин өвчтэй болох

"National Institutes of Health"-ийн зүгээс магнигаар баялаг хоол хүнс хэрэглэж, зөв хоолны дэглэмийг баримтлах нь чихрийн шижин өвчин тусахгүй байх үндэс болдгийг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлүүдийн найрлаганд магни агуулагддаг аж.

Чихрийн шижин өвчтэй болох

12 Сэтгэл гутрал, зовнил, үзэл бодол өөрчлөгдөх

Магни дутагдсанаар тархи, мэдрэлийн системд нөлөөлж, хэд хэдэн сөрөг үр дагаварт хүргэх нь бий. Үүнд аливаа зүйлээс амархан айж, эмээх, сэтгэлээр унах, юм бүрт санаа зовох зэрэг шинж тэмдгүүдийг дурдаж болох юм. Энэ сэдвээр дэлхийн алдарт "Today" сэтгүүлд "Magnesium and the Brain: The Original Pill For Cooling" гэх нэртэй нийтлэл хүртэл тавигдаж байсан юм. 

Сэтгэл гутрал, зовнил, үзэл бодол өөрчлөгдөх

Магнигаа хэрхэн нөхөх вэ?

Үүний тулд та найрлагандаа магни агуулсан дараах хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.

214
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл