Сурталчилгаа (15)
Хаах

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол, яаралтай хорт бодисоо гадагшлуулаарай!

Эрүүл амьдралын хэв маягийг цогцлоохыг хүн бүр хичээдэг нь нууц биш юм. Үүний тулд бид зөв хооллохыг эрхэмлэдэг билээ. Гэвч ингэлээ гээд бие дэх бүх хорт бодис гадагшилдаг гэж ойлгож болохгүй юм. Хүний бие организм шээсээр дамжуулан илүүдэл шингэн болон хэрэгцээгүй бодисыг гадагшлуулдаг нь, олон төрлийн өвчин үүсгэх үндэс болдог. Иймд өнөөдөр бид та бүхэндээ бие дэх хорт бодисыг илтгэх 9 шинж тэмдгийг танилцуулъя.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол, яаралтай хорт бодисоо гадагшлуулаарай!

1 Энерги, эрч хүчгүй болох

Хэрвээ таны бие организм сульдаж, амархан ядраад байвал, энэ нь бие дэх хорт бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг. Иймд та өглөө бүр бие организмаа цэвэрлэж байх хэрэгтэй аж.

Энерги, эрч хүчгүй болох

2 Толгой өвдөх

Ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй толгой тань өвдөөд байна уу? Тэгвэл үүний шалтгаан нь бие дэх хорт бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой байж мэдэх юм. Иймд эм, бэлдмэл уухын оронд нь хорт бодисоо биеэсээ гадагшлуулаарай.

Толгой өвдөх

3 Хэвлийгээр өвдөх

Хоол унд идсэний дараа хэвлийгээр тань өвдөж байгаа бол, энэ нь бие организм дахь хорт бодисоо гадагшлуулах цаг болсныг илтгэж байгаа аж. Хэрвээ энэ нөхцөлд даруй арга хэмжээ авахгүй бол, элгийг өвчлүүлдэг байна. 

Хэвлийгээр өвдөх

4 Хамар битүүрэх

Хамар битүүрэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүнд харшил өгөх, химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх, мөн хорт бодисын хэмжээ ихсэх зэргийг дурдаж болно.

Хамар битүүрэх

5 Халууцах

Үе үе халуу шатаж буй мэт мэдрэмж төрж байвал, бие дэх хорт бодисоо эргэлзэлгүй гадагшлуулаарай. Үр дүнд нь таны бие организм эрч хүчээр цэнэглэгдэх аж.

Халууцах

6 Хэл шарлаж, өнгөр тогтох

Хэрвээ хэл тань шарлаж, өнгөр тогтохоос гадна, амнаас эвгүй үнэр гарах болсон бол хорт бодисоо гадагшлуулаарай. Ингэсний дараа таны хэл эргээд хэвэндээ орж, улаан, ягаандуу өнгөтэй болох аж. 

Хэл шарлаж, өнгөр тогтох

7 Хэвлийгээр таргалах

Хэвлийгээр өвдөхөд хүргэж буй түгээмэл шалтгаануудын нэг бол, бие дэх хорт бодис юм. Уг шинж тэмдэг илрэх үед даруй хорт бодисоо гадагшлуулахгүй бол, цусан дахь "глюкоз" болон "холестерол"-ын хэмжээ ихсэх аюултай байдаг байна. 

Хэвлийгээр таргалах

8 Арьс өвчлөх

Мөн хорт бодис гадагшлах үед арьс хуурайших, загатнах, батга гарах зэргээр арьс ихээр өвчилдөг. 

Арьс өвчлөх

9 Нойргүйдэх

Унтах үед хүний бие организм "мелатонин" хэмээх гормонийг ялгаруулдаг. Харин бие дэх хорт бодисын хэмжээ ихэссэн үед уг гормони ялгарах явц удааширч, улмаар нойргүйдэхэд хүргэдэг байна.

Нойргүйдэх

Хорт бодис гадагшлуулах аргууд:

  • Хорт бодис гадагшлуулах үйлчилгээтэй, байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • "Тунгалгийн систем"-ийг сайжруулах массаж хийх
  • Саунд суух
  • "Трамплин" дээр үсэрч, бэлтгэл хийх
  • Арьс хуурайшихаас сэргийлэх

Хэрвээ та биеийнхээ хорт бодисыг гадагшлуулах шидэт ундаа хийх тухай мэдэхийг хүсч байвал, ЭНД дарна уу.

58
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл