Сурталчилгаа (15)
Хаах

Бидний мэдэхгүй вазелины гайхалтай 20 хэрэглээ

Айл бүрт байдаг "вазелин" нь маш олон төрлийн тустай бүтээгдэхүүн юм. Үүний тусламжтайгаар бид арьсаа сэргээж, үсээ арчилахын зэрэгцээ ахуй амьдралдаа тулгарсан асуудлаа ч шийдвэрлэж болох аж. Иймд бид та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүний гайхалтай хэрэглээнүүдийг дуулгахаар бэлтгэлээ. 

Бидний мэдэхгүй вазелины гайхалтай 20 хэрэглээ

1 Арьс

Арьсаа борлуулах: Та арьс борлуулах шүршигчийг түрхэхээсээ өмнө хамгийн хуурай хэсгүүд болох өвдөг, тохойндоо вазелин түрхээрэй. Ингэснээр арьс жигд борлох аж.

Арьс гуужуулах: Вазелинаа далайн давс, элсэн чихэр, кофены шаартай хольж, биеийн скраб болгон хэрэглээрэй. Энэ нь таны биеийн үхэжсэн арьсыг гуужуулж, цэвэрлэх болно.

Үнэр удаан тогтоох: Сүрчиг цацахаасаа өмнө хүзүү болон цээж хэсэгтээ багахан вазелин түрхээрэй. Ингэснээр таны сүрчиг илүү удаан тогтох болно.

Хүүхдийн арьс арчилгаа: Таарахгүй живх хэрэглэснээс болж хүүхдийн арьс нурж, гэмтдэг. Тиймээс хүүхдээ усанд оруулсны дараа  нурах магадлал ихтэй биеийн эмзэг хэсгүүдэд вазелинаас багаханыг түрхэж өгөөрэй. 

Арьс

2 Царай төрх

Нүд будалт: Нүдэндээ тень түрхэхээс өмнө бага зэргийн вазелинийг  хөнгөн тарааж зовхиндоо түрхвэл, тень илүү тогтоцтой болж, өдөртөө арилахгүй юм. 

Хөмсөг: Вазелинаас бага зэргийг авч хөмсөгний саманд түрхээрэй. Дараа нь үүгээрээ хөмсгөө самнаж өгвөл, будагны тогтоцыг нэмэгдүүлдэг. 

Сормуус: Орондоо орохоос өмнө сормуусандаа вазелинаас нимгэхэн түрхэж өгөөрэй. Энэ нь сормуусыг ургуулахаас гадна, өнгөлөг болгож өгдөг.

Нүүрний будаг арилгах: Хөвөнд вазелинаас багахыг шингээж, нүүрний будгаа арилгаж болно. Энэ нь будгийг маш сайн арилгахаас гадна үрчлээсийг бууруулах давуу талтай юм. 

Уруул: Уруул тань хагарч хуурайшаад байвал, вазелинаас багаханыг түрхэж болно. Таны уруулыг зөөлөн, булбарай болгох аж. 

Царай төрх

3 Үс

Үсний хэвийг хадгалах: Вазелинаас бага зэргийг авч гарандаа түрхээд, үсээ угаас нь эхлэн үзүүр хүртэл нь түрхэж өгөөрэй. Энэ нь үсний хэвийг хадгалах болно. Гэхдээ хэтрүүлж хэрэглэхээс сэргийлээрэй. 

Үсний үзүүрийг сэргээх: Үсний үзүүрт вазелин түрхэж, 15-20 минут байлгаарай. Дараа нь үсээ угааж, вазелинийг арилгана. Энэ нь үсний үзүүрийг эмчилж, давхар өнгийг нь сэргээх болно. 

Үсний маск: 1-2 халбага вазелиныг 4-5 дусал эфирийн тостой хольж, үсэндээ түрхээд, 1-2 цаг байлгаарай. Дараа нь үсээ угааж, хатаана.

Үсний будагнаас арьсаа хамгаалахҮсний будаг мэдээж арьсанд халтай. Гэхдээ хичнээн болгоомжтой будсан ч, дух, хүзүү, чихээ будаг  болгох нь бий. Харин та үсээ будахаасаа өмнө дух, хүзүү, чихэн дээрээ вазелин түрхвэл дараа нь, будаг наалдсан ч, хялбархан арилдаг юм. 

Үс

4 Хумс арчилгаа

Хумс будах: Хумсаа будах явцад, илүү гаргаж будахгүйн тулд вазелиныг тойруулан түрхэнэ.  Дараа нь илүү гаргаж будсан хэсгийг цэвэрлэхэд маш хялбар байх болно.

Хумс бэхжүүлэх: Орой бүр унтахынхаа өмнө хумсандаа бага зэргийн вазелин түрхэж, бэхжүүлээрэй. 

Хумс гялалзуулах: Хумсны будгаа арилгаж, цэвэрлэсний дараа вазелин түрхэж хэвшээрэй. Энэ нь таны хумсыг гялалзуулах тустай. 

Хумс арчилгаа

5 Бусад

Арьсан эдлэл цэвэрлэх:  Өнгөө алдсан савхин цүнх, түрийвч, цүнхээ заавал өндөр үнэтэй арьс өнгөлөгчөөр арчих хэрэггүй. Ердөө л вазелин түрхээд зөөлөн даавуугаар арчихад хангалттай.

Гацсан цахилгаан янзлах: Хэрэв хувцас, цүнхний тань цахилгаан гацсан бол бага зэрэг вазелин түрхээд, дахин онгойлгох гээд үзээрэй. 

Тавилга өнгөлөх: Модон тавилга, ширээг цэвэрлэхдээ вазелин түрхэж, хэсэг хугацааны дараа зөөлөн даавуугаар арчих хэрэгтэй. Урьд өмнөхөөсөө илүү гялалзаж, өнгө орох болно.

Нүүрний будагны толбо арилгах: Нүүрээ будах үед санамсаргүй тохиолдлоор хувцсаа будаг болгож орхивол, толбон дээрээ вазелин түрхэж, 10 минут байлгаад угаагаарай. Мөн вазелинаар нүүрнийхээ будгийг арилгаж, цэвэрлэж ч болох юм.

Бусад

118
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл