Сурталчилгаа (15)
Хаах

Эдгээр цацлагуудыг хэрэглээд нөсөө толбо, батганаасаа салаарай!

Зуны нар шарсан халуун цаг агаарт, арьс хамгийн ихээр гэмтэж, өвчилдөг билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хуурай арьсыг эмчилж, нүүрэн дээр гарсан тууралт, нөсөө толбыг үгүй хийх ач тустай цацлаг /spray/-уудыг хэрхэн хийх тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү цацлагуудыг гэрийн нөхцөлд хийх боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Эдгээр цацлагуудыг хэрэглээд нөсөө толбо, батганаасаа салаарай!

Дараах цацлагуудыг хийж хэрэглэхэд, танд зориулалтын цацлагын сав хэрэг болох үүнийг дууссан бүтээгдэхүүний саваар орлуулах эсвэл дэлгүүрээс шинийг авч болно. Ингэснээр та дэлгүүрээс зориулалтын өндөр өртөгтэй чийгшүүлэгч цацлагыг авах ямар ч шаардлагагүй юм. Учир нь үр дүн нь танд тэр даруй мэдрэгдэх болно. 

 

1 "Антиоксидант"-аар баялаг ногоон цайтай цацлага

Нүүрэн дээр гарсан батгыг арилгаж, арьсны тослогыг үгүй хийх ач тустай.

Орц:

  • Буцалсан ус - 2 аяга
  • Ногоон цайны ханд - 2 ширхэг
  • Витамин Е тос - 3 дусал

Хийх заавар: 

  1. Буцалсан усандаа ногоон цайны хандаа хийж, 1 цагийн турш байлгана.
  2. Бага зэрэг хөргөөрэй.
  3. Саванд хийж, витамин Е тосоо дээрээс нь хийгээд холиорой. Ингээд таны цацлага бэлэн болох болно.

"Антиоксидант"-аар баялаг ногоон цайтай цацлага

2 Өргөст хэмхтэй цацлага

Арьсны нүхжилтийг багасгаж, өвчний үрэвслийг намдаана.

Орц:

  • Өргөст хэмх - 2 ширхэг
  • Ойн самар

Хийх заавар: 

  1. Өргөст хэмхийнхээ хальсыг авна.
  2. "Блендер"-т хийж, сайтар хольж, шүүс болгоно.
  3. Үүнийгээ саванд хийж, дээрээс нь ойн самраа хийгээд, сайтар холино.

Өргөст хэмхтэй цацлага

3 Ягаан усан цацлага

Нүүрэн дээр гарч буй тууралт, үрэвслийг намдаах үйлчилгээтэй.

Орц:

  • Ягаан ус - 1/2 аяга
  • Яргуйн тос - 1 цайны халбага

Хийх заавар: 

  1. Ягаан ус болон яргуйн тосоо саванд хийж, холино.
  2. Дараа нь цацлагынхаа саванд хийж хэрэглэнэ.

Ягаан усан цацлага

Дээрх 3 төрлийн цацлагыг хийж хэрэглэснээр, олон эерэг нөлөөг үзүүлэх бөгөөд бид та бүхэндээ тэдгээрээс онцлон, заримыг нь сонирхуулъя. 

1. Арьсны нүхжилтийг багасгана

Арьсны нүхжилтийг багасгаснаар, өвчин үүсгэхэд хүргэж буй нянг устгах ач тустай юм. 

2. Батга арилгана

Тосорхог арьстай хүмүүсийн хувьд зуны улиралд батгаших нь элбэг байдаг. Иймд ногоон цай уух юм уу, эсвэл дээр дурдсан ногоон цайны цацлагыг ашиглах хэрэгтэй аж. Түүнчлэн нүүрний арьсыг нарны хурц туяанаас давхар хамгаалах тустай.

3. Үрэвсэл намдаана

Зуны халуунаас болж, арьс тань хэдийнээ өвчилсөн бол, та балжин гарам цэцэг, зуун настын ургамал, ягаан ус зэргийг хэрэглэж, үрэвслийг намдааж болох юм. 

4. Арьсыг хуурайшуулахгүй

Зуны халуунд арьс хуурайших нь элбэг байдаг. Харин үүнээс ангижрах арга зам бол, тогтмол ус уух, мөн усан цацлага хэрэглэж хэвших явдал юм. Үр дүнд нь шингэний дутагдалд орохоос сэргийлж, арьс хуурайшихаа болих юм. 

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл