Сурталчилгаа (15)
Хаах

Б.Цогтгэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн ая тухыг хангах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс шат дараатай арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээвэр, зам, барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудалд өнөөдөр ажиллалаа.

Б.Цогтгэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн ая тухыг хангах ёстой

Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, ХНХЯ-ны мэргэжилтнүүд, Жайка олон улсын төслийн баг болон Дүлий Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны төлөөллүүд болон хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэд оролцсон юм.

Тэд зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалттай танилцах үеэрээ үйлчилгээ авах явцад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаараа саналаа хэлж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаа танилцуулан, шийдэж өгөхийг хүслээ. Тухайлбал олон улсын гэдэг утгаараа стандарт зай талбай сайжирсан хэдий ч бие засах газрын толины налуу, угаалтуурын өндрийн стандарт, бариул, тулгуур зэргийг илүү боловсронгуй болгох санал гаргаж байв. Мөн шалган нэвтрэх үйл ажиллагаанд нэмэлт зориулалтын пост гаргаж өгснөөр илүү ая тухтай зорчих боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.

Дэд сайд Б.Цогтгэрэл дээрх санал хүсэлтүүдийг хүлээн авч, Шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтын өмнөх захиргааны албан тушаалтнуудад цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын стандартын дагуу хийж, гүйцэтгэх хэрэгтэйг санууллаа.

Дэд сайд Б.Цогтгэрэл дээрх санал хүсэлтүүдийг хүлээн авч, Шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтын өмнөх захиргааны албан тушаалтнуудад цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын стандартын дагуу хийж, гүйцэтгэх хэрэгтэйг санууллаа.

Түүнчлэн тус яамнаас автомашины зогсоолдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын талбай гаргасан байна. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандсан үйлчилгээг сайжруулж, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох боломжийг нь хангахад анхаарч ажиллаж эхэллээ.

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл