Сурталчилгаа (15)
Хаах

Танд аль зураг нь илүү таалагдаж байна? /Сонжоо/

2017-04-21, 17:10
17,829

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар, хүн бүр аль нэг өнгөтэй холбоотой байдаг бөгөөд тэрхүү өнгө нь тухайн хүний зан чанарыг тодорхойлдог байна. Тиймээс өнөөдөр бид танд зориулж нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та дараах усан будгаар зурсан 5 зургаас аль нэгийг нь сонгох бөгөөд харгалзах тайлбараас нь өөрийгөө ямар хүн болохыг мэдэж аваарай.

Танд аль зураг нь илүү таалагдаж байна? /Сонжоо/

1

Энэхүү зурганд цэнхэр өнгө голлосон бол, ягаан болон улаан өнгө бага зэрэг орсон нь харагдаж байна. Энэ нь та ямар нэгэн бизнес эхлүүлэхдээ гарамгай боловч, хангалттай урам зориггүй учраас үр дүнг нь үзэж чаддаггүй гэсэн үг юм. Жишээ нь, та ямар нэгэн төсөл дээр ажиллаж байх үедээ "аль асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой вэ?" гэдгээ төдийлөн сайн мэддэггүй бөгөөд аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, гарах гарцыг олохдоо бага зэрэг асуудалтай аж. 

Танд нэгэн хэвийн, уйтгартай ажил тохирохгүй гэж ойлгож болно. Түүнчлэн та эрч хүчтэй, хурдтай ажиллах чадвартай боловч, төвлөрөх, бодолхийлэх тал дээр асуудалтай нэгэн юм. Энэ нь таны ажил, амьдралтай холбоотой олон зүйлсэд нөлөөлөх нь бий.

2

Та бол өөрийнхөө төлөө ажилладаг нэгэн юм. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрт хамааралтай зүйлсээ хийдэг бөгөөд бусдын ажилд хошуу дүрэхийг таашаадаггүй. Уг зан чанараараа хамт олон дундаа нэр хүндтэйгээр барахгүй, хүмүүс тантай найзалж, нөхөрлөхийг хүсдэг. Энэ төрлийн хүмүүс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахдаа гаргууд байх нь бий.

Нэг ёсондоо таны энерги, эрч хүч шавхагдашгүй юм. Гэвч хэт их ажлын ачааллаас болж, нойргүйдэх юм уу, эсвэл ядаргаанд орох шинж тэмдгүүд илэрвэл, хөгжим сонсох, унтаж амрах зэргээр алжаал ядаргаагаа тайлах ёстойг бүү мартаарай. 

3

Та бол олон зүйлийг нэг дор зохицуулж, амжуулах хосгүй чадвартай бөгөөд бусдын дунд манлайлагч, удирдагчийн статустай байдаг. Хурдтай ажилладаг боловч, заримдаа үр дүн муутай байх нь бий. Заримдаа уймрах тохиолдол таны амьдралд бишгүй дээ олон гардаг бөгөөд хөрөнгө мөнгөтэй харьцахдаа алдаа гаргах нь бий. Гэвч та ямар ч асуудлын гол зангилааг олж чаддаг. Мөн уйгагүй хөдөлмөрлөдөг зан чанар тань амжилт өөд хөтлөхөд гайхаад байх зүйлгүй юм.

Хангалттай энерги, эрч хүчтэй биш боловч, бууж өгдөггүй занг тань үнэлэх хэрэгтэй. Хэрвээ хүсвэл та энерги, эрч хүчээ хаанаас ч нөхөж авах боломжтой бөгөөд ажлаа хийж байхдаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх нь таны эрхэм зорилго юм. Гэвч шинэ арга барилыг мөрдлөгө болгохыг таашаадаггүй байна.

4

Өөртөө сэтгэл ханамжтай байж, цаг ямагт урагшилж байхыг эрхэмлэдэг. Аливаа зүйлийн үнэнийг мэдэхийг зорьдог бөгөөд заримдаа нүдээ тас аниад, бодолд автах нь бий. Ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгэхдээ яардаггүй бөгөөд аль болох алгуурхан хийхийг эрхэмлэдэг. Энэ нь ч түүнд амар байдгаар барахгүй, ажлын бүтээмж нь өндөр байхад тусалдаг байна. Жижиг зүйлсэд ач холбогдол өгдөггүй бөгөөд бодлоос илүү үйл хөдлөлийг чухалчилдаг.

Энэ төрлийн хүмүүс наадам, уралдаан, тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг бичигдээгүй хуультай байдаг аж. Хангалттай их энерги, эрч хүчгүй ч гэлээ, шавхагдашгүй нөөц бололцоотой хүмүүс юм.

5

Хүмүүс таныг гаднаас нь хараад янз бүрээр дүгнэдэг хэдий ч, та хэзээ ч бусдын итгэлийг алддаггүй. Энэ нь таны бүхнийг өөртөө итгэлтэйгээр хийдэгтэй салшгүй холбоотой юм. Заримдаа та зөвхөн ажлын төлөө төрсөн мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Иймд ажил, амьдралаа хааяа ч болов ялгаж, салгаж байх хэрэгтэйг бүү мартаарай. Түүнчлэн өөртөө итгэх итгэл, төгс төгөлдөр байхыг хичээж байгаа тань бусдын атаархлыг чамгүй төрүүлээд амждаг байна. 

Хэрвээ энэ төрлийн хүмүүс өөрсдөө хүсэх л юм бол, богино хугацаанд урагшилж, хөгжиж дэвшдэг аж. Бусад хүмүүстэй харьцуулахад аливаа зүйлд няхуур байж, удаан бодолхийлдэг бөгөөд өөрийн энерги, эрч хүчээ нөөцөлж, хэрэгтэй зүйлд нь зарцуулахдаа гаргууд сайн юм. Өглөө, оройдоо бясалгал хийвэл тохиромжтой.

24
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл