Сурталчилгаа (15)
Хаах

Та үүнийг хийж чадахгүй бол, хэзээ ч амжилтанд хүрэхгүй!

Ажил үйлс нь бүтэмжтэй, сайн сайхан яваа хүмүүсийг хараад бид дотроо битүүхэн атаархаж, яаж ийм амжилттай яваа учрыг нь гайхшран хоцордог. Түүнчлэн, зарим нь тэдгээр хүмүүсийн амжилтын цаана маш том нууц байгаа мэтээр хоорондоо шивэр авир ярилцдаг нь ч нууц биш. Гэвч үнэндээ санаанд ч оромгүй энгийн зүйлс, үргэлж агуу байсаар ирсэн билээ.

Та үүнийг хийж чадахгүй бол, хэзээ ч амжилтанд хүрэхгүй!

1 Тэд бүх зүйлдээ төгс биш

1976 онд алдарт "Apple" компанийг үүсгэн байгуулагчид болох Стив Жобс (Steve Jobs), болон Стив Возняк (Steve Wozniak) нар видео тоглоомын хөгжлийг сайжруулахаар "Атари"-д ажиллаж байжээ. "Атари" нь та бидний сайн мэдэх видео тоглоомыг үүсгэгч компани бөгөөд анх 1971 онд байгуулагдсан юм. Залуус гар нийлэн анхныхаа ажлыг авсан бөгөөд Воз (Woz) хэмээх нэрээрээ алдаршсан, Стив Возняк програмчлалын ажлыг бие даан хийсэн гэдэг. Учир нь Стив Жобс энэ ажилд өөрийгөө тохирохгүй гэж үзсэн бөгөөд түүний оронд гадаад сурталчилгаа болон бусад ажилдаа түлхүү анхаарч байв. Воз 6 сар, 4 хоногийн турш нойр хоолгүй зүтгэсээр, "Break out" нэртэй видео тоглоомыг бүтээжээ. Энэ нь, хүн бүр бүх зүйлдээ төгс биш, гагцхүү өөрийн авъяас чадварыг таньж, тохирсон ажлаа хийвээс заавал амжилтанд хүрдгийн жишээг харуулсан юм.

Тэд бүх зүйлдээ төгс биш

2 Тэд өөрт нь юу хэрэгтэй, юу хэрэггүй болохыг сайн мэддэг

Таны харж байгаа зураг бол энгийн буюу амьдралд урсгалаараа ханддаг хүмүүсийг харуулсан юм. Тэд өөрт нь юу хэрэгтэй, юу хэрэггүй болохыг ялгалгүй бүх зүйлд анхаарлаа хандуулдаг. Энэ нь жинхэнэ хүчин чармайлт гаргах зүйлийг нь сулруулж байдаг гэсэн үг.

Тэд өөрт нь юу хэрэгтэй, юу хэрэггүй болохыг сайн мэддэг

3 Амжилттай яваа хүмүүс

Тэд бүхнийг урьдаас толгойндоо төсөөлөн боддог. Нэг ёсондоо толгойн дахь бодлоо цэгцэлж, юуг хийх, яах ёстойгоо сайтар эргэцүүлдэг юм. Харж байгаачлан, хийх ёстой болон өөрт байгаа зүйлсийг, нэн түрүүнд хийх ёстой болон хэрэгтэйгээс нь эхлэн жагсаадаг. Харин үлдсэн хэрэггүй бодлоо толгойноосоо бүр мөсөн арчиж хаядаг юм. Тэдгээр зүйлсэд цаашид анхаарах хэрэггүй болохоор тэр шүү дээ.

Амжилттай яваа хүмүүс

4 Юу ч болж байсан, үнэнийг эрэлхийлдэг

Хамгийн чухал зүйл бол үнэн юм. Тэд үүнийг яс махандаа тултал шингээдэг бөгөөд энэ нь бүхнийг байх ёстой байранд нь аваачдаг гэдэгт итгэдэг. Мөн өөрийн бодолдоо тууштай байхыг эрмэлздэг. Хэрвээ тэд нэгэнт л шийдсэн бол түүний барьж авсан зүйл нь хичнээн боломжгүй байсан ч эцсийг нь заавал үздэг. Нэг ёсондоо боломжгүй зүйлээс ч гэрэл гэгээг түрүүлээд харсан гэсэн үг юм. Тиймдээ ч "Хамгийн их зовлон шаналал, өвдөлтөөр олж авсан мэдлэг, яаж ч уруудаж сүйрсэн бай тухайн хүнийг аврах болно." хэмээх үгийг зорилтоо болгодог.

Юу ч болж байсан, үнэнийг эрэлхийлдэг

5 Ургуулан бодох чадвар дээд зэрэг хөгжсөн

Амжилтанд хүрсэн хүмүүс энгийн хүмүүсээс юугаараа ялгагддагийг та мэдэх үү? Энэ бол ямар ч уран бүтээлчээс илүүтэй бодитоор төсөөлөн бодох чадвар юм. Тэд ирж болох эрсдэл болон саад бэрхшээл бүрийг урьдаас төсөөлж, харсан байдаг. Тиймдээ ч ирж болох саад бүхэнд бэлтгэлтэй байдаг гэхэд болно. Америкийн автомашины зах зээлд ноёрхдог "Tesla Motors", "Ford Motors" компаниудыг байгуулагдахаас ч өмнө буюу одоогоос 132 жилийн өмнө  Германы автомашин зохион бүтээгчид болох Готлиб Даймлир, Карл-Бенз нар хамгийн анх өөрөө хөдлөх тэргийг бүтээсэн. Хүмүүс тухайн үед ямар нэгэн хөдөлгөгч хүч, морьгүйгээр өөрөө явдаг тэрэг бүтээж болохыг зүүдлээчгүй явсан билээ. Харин тэд бидний ертөнцөд маш том нээлтийг хийж чадсан юм. Үүнээс харахад ирээдүйнхээ төлөө том сэтгэж, түүнийгээ бодит мэт төсөөлөн зүтгэх хэрэгтэй нь харагдаж байна.

Ургуулан бодох чадвар дээд зэрэг хөгжсөн

6 Мөнгөнөөс илүүтэй цаг хугацааны үнэ цэнийг ойлгодог

Бид мөнгө олохын тулд, цаг хугацааг ашигладаг гэдгээ мэддэг. Хэрвээ бидэнд амжилтанд хүрэх хугацаа байхгүй бол мэдээж бүх зүйл оргүй хоосон байх болов уу. Цаг хугацаагаар мөнгийг авч болно. Харин мөнгөөр хэзээ ч цаг хугацааг авч болохгүй шүү дээ. Хүн ядуу төрж болно. Гэвч хэзээ ч ядуу чигээр үхэж болохгүй. Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж энэ дүрмийг баримталдаг. Бидний сайн мэдэх "KFC"-гийн үүсгэн байгуулагч, Харланд Дэвид Сандерс (Harland David Sanders) хэлэхдээ: "Татварын газрын нэгэн эр надад 5 жилийн өмнө, чамайг үхэхэд, улсаас 900 мянган долларын нөхөн төлбөрийг өгөх болно гэсэн. Харин би түүнд, хэрвээ бурхан намайг 3 жил илүү амьдруулбал, би 900 мянган доллараас хэд дахин ихийг улсдаа хандивлах болно гэсэн юм." хэмээжээ.

Мөнгөнөөс илүүтэй цаг хугацааны үнэ цэнийг ойлгодог

7 Заримдаа хэлэхээсээ илүү сонсох нь чухал

Балчир үрсийн үзэх дуртай шилдэг хүүхэлдэйн кинонуудыг бүтээсэн Волт Дисней (Walt Disney), 22 насандаа ажилладаг газрынхаа захирлыг шүүмжилж, ажлаасаа халагдсан байдаг. Тэрээр маш олон удаа "MGM" студид ажилд орохыг хүссэн ч, түүнийг хүлээж аваагүй юм. Гэвч тэрээр өөрийн хүссэн зорилгодоо хүрч алдар нэрд хүрсэн. Өөрт тулгарсан саад бэрхшээл бүрийнхээ ард гарсны дараа тэрээр заримдаа хэлэхээсээ илүү сонсох нь чухлыг ойлгосон гэдэг.

Заримдаа хэлэхээсээ илүү сонсох нь чухал

8 Үзэл бодол нийлэх хамт олныг бүрдүүлэх

Хамгийн гол нь зөв хамт олныг бүрдүүлэх нь, нийт ажлын 80 хувийг бүрдүүлдгийг тэд ойлгодог. Тиймээс та хамтран ажиллах багтаа:

  • Эерэг хандлага, бүтээлч сэтгэхүйтэй
  • Өндөр ур чадвартай
  • Хувьсан, өөрчлөгдөх авъяастай

Эдгээр чадварын хүмүүсийг нэгтгэх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь та бүхний зорилго нэг, сэтгэл шулуун байх хэрэгтэйг санаарай. 

Үзэл бодол нийлэх хамт олныг бүрдүүлэх

9 Үргэлж хөгждөг

Хүнд 1 хувийн авъяас, 99 хувийн хичээл зүтгэл хэрэгтэй хэмээн алдарт зохион бүтээгч Томас Эдисон (Thomas Edison) хэлсэн байдаг. Тиймдээ ч үргэлж өөрийгөө хөгжүүлж, шинийг сурч байх хэрэгтэй юм. 

Үргэлж хөгждөг

10 Тэд хэзээ ч, хэнээс ч зөвшөөрөл хүсдэггүй

Хэрвээ та өөрөө шийдэх л юм бол, хэнээс ч зөвшөөрөл ирэхгүйгээр зоригтой алхмыг хийх хэрэгтэй. Бидний сайн мэдэх Харри Потер номын зохиолыг бичсэн Жоанна Роулинг (Joanne Rowling), амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үед, галт тэргэн дотор зохиолынхоо санааг олж байсан гэдэг. Улмаар зохиолоо хэвлүүлэхээр олон хэвлэлийн газраар орсон ч, тэд бүгд нүүрээ буруулсан юм. Гэвч нэгэн жижиг хэвлэлийн газраар номоо хэвлүүлсэн нь өдгөө түүнийг тэрбумтан болгосон билээ.

Тэд хэзээ ч, хэнээс ч зөвшөөрөл хүсдэггүй

11 Алдар нэрийн араас хөөцөлддөггүй

"Эхлээд тэд чамайг үл ойшооно. Дараа нь тэд чамайг хараад шоолно. Харин тэд чамтай тэмцэлдэх үед чи дийлэх болно." хэмээн Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэгч Махатма Ганди (Mahatma Gandi) хэлж байсан удаатай. Үүний нэгэн адилаар амжилттай яваа хүмүүс хэзээ ч алдар нэрийн хойноос хөөцөлддөггүй аль болох эгэл байхыг юу юунаас илүү эрхэмлэдэг байна.

Алдар нэрийн араас хөөцөлддөггүй

12 Тэд үргэлж суралцдаг

"Сургууль дээр заадаггүй зүйлийг амьдрал чамд зааж өгөх болно." гэж АНУ-ын "Ford" компанийг үүсгэн байгуулагч Хенри Форд хэлж байжээ. Энэ нь ч үнэн бөгөөд амжилтанд хүрсэн хүмүүс амьдралаас өдөр тутам суралцаж, их зүйлийг мэдэж авсаар байдаг аж. Дэлхийн тэрбумтнуудын нэг Уоррен Баффетт хэлэхдээ: "500 хуудас ном өдөрт уншдаг байсан. Энэ нь надад асар их зүйлийг өгсөн." гэжээ. Тэр ч бүү хэл фэйсбүүкийг үндэслэгч Марк Зюкерберг өдөрт 600-1000 хуудас ном уншдаг байв. Өөртөө хөрөнгө оруулж, суралцахад цаг гаргаснаар амжилтын түлхүүрийг гартаа атгаж буй хэрэг аж.

Тэд үргэлж суралцдаг

123
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл