Сурталчилгаа (15)
Хаах

Ичимдэг эрхтний тухай асуухаас ч ичмээр 7 асуулт

Ээж, эгч нар, найз охидоосоо үтрээ орчимд үүссэн асуудлынхаа тухай асууж, ярилцах нь эмэгтэйчүүдэд бага зэрэг ичгэвтэр санагддаг. Тиймдээ ч чимээгүй ганцаараа шийдэх гэж явсаар буруутаж, асуудал үүсэх нь бий. Харин бид та бүхэндээ тэдгээр ичгэвтэр асуултуудын хариултыг хүргэж, бага ч атугай зөвлөгөө өгөхөөр бэлтгэсэн юм. 

Ичимдэг эрхтний тухай асуухаас ч ичмээр 7 асуулт

1 Шээж байхад сэрэл хөдлөх зүгээр үү?

Эмэгтэй хүний сэрэл төрөл бүрийн зүйлээс болж хөдөлдөг. Энэ нь тухайн хүний онцлог байдалтай холбоотой юм. Тиймээс шээх үед сэрэл хөдлөх нь зүгээр эсвэл зүгээр биш хэмээн тодорхойлох боломжгүй бөгөөд та энэ тохиолдолд суултуур дээр суугаад шээлгүй хэсэг хүлээгээд үзээрэй. Харин энэ үед ч мөн сэрэл хөдлөх мэдрэмж төрж байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, ярилцах хэрэгтэй. 

Шээж байхад сэрэл хөдлөх зүгээр үү?

2 Яагаад доошоо эвгүй үнэртэй, цагаан зүйл гараад байгаа юм бол?

Маш олон эмэгтэйд тус асуудал тулгарч байсан гэдэгт итгэлтэй байна. Доошоо цагаан зүйл гарах нь тийм ч сүртэй асуудал биш бөгөөд гормоны өөрчлөлтөөс болж, ялгардаг аж. Харин энэхүү цагаан зүйл нь эвгүй үнэртэй байвал, ичимдэг эрхтний үрэвсэлтэй, бэлгийн замын халдварт өвчинтэй болсон байх магадлал өндөр болно. Тиймээс эмчид хандаж, үзүүлэх шаардлагатай. 

Яагаад доошоо эвгүй үнэртэй, цагаан зүйл гараад байгаа юм бол?

3 Сарын тэмдэг яагаад сард 2 удаа ирээд байгаа юм бол?

Ямар ч эмэгтэй сард 2 удаа сарын тэмдэг ирээсэй гэж хүсэхгүй. Хэвийн бүсгүйчүүдийн сарын тэмдэг 25-35 хоногт нэг удаа ирдэг. Харин таных ойр ойрхон ирээд байвал, энэ нь "гипотиреодизм" буюу гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Та үүнийг тоолгүй орхиж болохгүй бөгөөд эмчид хандаж, шаардлагатай арга хэмжээг аваарай. 

Сарын тэмдэг яагаад сард 2 удаа ирээд байгаа юм бол?

4 Йогийн үеэр үтрээнээс чимээ гарахыг хэрхэн болиулах вэ?

Йог хийх үед болон огцом хөдөлгөөн хийхэд үтрээнээс хий гарч байгаа мэт, чимээ гаран эвгүй байдалд оруулах нь бий. Энэ нь аарцгийн булчин болон хэвлийн булчин хамтарч, хийг түлхэн гаргаж байгаагаас үүдэлтэй бөгөөд хамгийн гол нь та үтрээндээ хий оруулахгүй байхад хангалттай. Харин таныг дасгал хийж байхад хий гараад байвал тампон хийгээрэй. Ингэснээр үтрээнд агаар орохгүй, хий гарахгүй тул санаа зовох зүйлгүй болно. 

Йогийн үеэр үтрээнээс чимээ гарахыг хэрхэн болиулах вэ?

5 Ичимдэг эртхний ойролцоо батга гарахыг хэрхэн болиулах вэ?

Таны ичимдэг эрхтний ойролцоо гарч байгаа тууралтууд нь батга биш болохыг анхаараарай. Энэ нь умдагны үсээ авахдаа гэмтээж, харшил өгснөөс болж үүссэн товгор зүйлс юм. Иймд та умдагны үсээ авахдаа анхаарч, боломжтой бол ваксдаж байгаарай. 

Ичимдэг эртхний ойролцоо батга гарахыг хэрхэн болиулах вэ?

6 Яагаад миний бэлгийн бага уруул, урт богино байдаг юм бол?

Үтрээг хучиж байрладаг бэлгийн зүүн бага уруул нь дунджаар 2.1 см өргөнтэй, 4 см урттай (давжаа луувантай ижил) байдаг бол, баруун бага уруул нь 1.9 см өргөнтэй, 3.8 см урттай байдаг гэнэ. Үүнээс харахад хоёр уруул нь урт өргөний хувьд бага зэрэг өөр байх бөгөөд таны бага уруулууд урт богино, том жижиг санагдвал, санаа зовох зүйлгүй юм. 

Яагаад миний бэлгийн бага уруул, урт богино байдаг юм бол?

7 Яагаад миний ичимдэг эрхтэн үргэлж загатнадаг юм бол?

Сарын тэмдэг ирэхийн өмнө эмэгтэй хүний биед "эстроген" даавар ихээр ялгардаг. Энэ нь үтрээ орчмыг хуурайшуулж, загатнуулан тухгүй байдал үүсгэдэг байна. Нэг ёсондоо, таны биед "эстроген" дааврын хэмжээ ихэссэнээс болж ичимдэг эрхтэн загатнаж мэднэ. Мөн үтрээний өвчлөл, үрэвслээс болж, хүчтэй загатнаж, хорсоно. Иймд та ямартай ч эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. 

Яагаад миний ичимдэг эрхтэн үргэлж загатнадаг юм бол?

50
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл