Сурталчилгаа (15)
Хаах

Цээжнээс цэрийг ховхолж, гадагшлуулах үр дүнтэй 5 арга

Цээжинд цэр хуримтлагдаж гадагшлахгүй байх нь ханиалгах, цаашлаад амьсгалахад хүндрэл үүсгэдэг. Энэ нь даамжирсаар "хатгаа" болон хүндрэх нь бий. Иймд бид та бүхэндээ цээжнээс цэрийг ховхолж, түргэн хугацаанд гадагшлуулах үр дүнтэй аргуудыг танилцуулъя.

Цээжнээс цэрийг ховхолж, гадагшлуулах үр дүнтэй 5 арга

Та доор аргуудыг зааврын дагуу туршиж үзсэнээр, хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Гэвч бага насны хүүхдэд хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авч,  болгоомжтой байхыг сануулъя.

 

1 Турмерик буюу Куркума

Куркумаг эмчилгээний зорилгоор маш олон өвчин, эмгэгийг анагаахад хэрэглэдэг. Энэхүү ургамлыг давстай хослуулан хэрэглэснээр хоолойн өвдөлт, үрэвслийг үүсгэдэг нянг устгаж, эмчилдэг.

Орц:

  • 1 цайны халбага куркума
  • 1/2 цайны халбага давс
  • 1 жижиг аяга халуун ус

Хийх арга:

1 жижиг аяга халуун усанд, 1 цайны халбага куркума, болон 1/2 цайны халбага давсыг хийж уусгана. Бэлдсэн уусмалаа орой 6 цагаас өмнө, өдөрт 3-4 удаа дуустал нь ууж, хэрэглэнэ. Үр дүнд хүрэх хүртлээ үргэлжлүүлэх бөгөөд оройн цагаар уухыг хориглоно.

Турмерик буюу Куркума

2 Цагаан гаа

Цагааг гаа нь дархлааны системийг сайжруулахаас гадна, бактерийг устгаж, олон төрлийн өвчнийг анагаах тустай шидэт ургамал юм. Тус ургамлын найрлаганд ч мөн ижил цэр ховхолж, суллах эмчилгээ багтсан байдаг.

Орц:

  • 6-7 зүсэм цагаан гаа
  • 1 цайны халбага хар перец
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 аяга ус

Хийх арга:

Усаа гал дээр тавьж, буцалгах хэрэгтэй. Ус буцлаад ирмэгц дээр нь 1 цайны халбага хар перец, 6-7 зүсэм цагаан гааг хийгээрэй. Ингээд галаа унтрааж, халуун ширмэн дээр 5-7 минут орчим, таглаж хандлана. Амт нэмэх үүднээс 1 цайны халбага зөгийн балыг нэмж болно.

Цагаан гаа

3 Алимны цуу

Алимны цуу нь биеийн "pH" балансыг тэнцвэржүүлэх, биеийн дархлаа сэргээх, цэр ховхлох үйлчилгээтэй.

Орц:

  • Шүүгээгүй цэвэр алимны цуу
  • 1 аяга халуун ус

Хэрэглэх арга:

1 аяга халуун усанд ойролцоогоор 2 цайны халбага алимны цууг хийнэ. Бэлдсэн уусмалаараа хоолойгоо зайлах хэрэгтэй бөгөөд өдөрт 3-4 удаа давтаарай.

Алимны цуу

4 Уураар утах

Цээжний цэрийг утлагын тусламжтай ховхолж болно. Та энэхүү аргыг дээрх аргуудтай хамтад нь хэрэгжүүлвэл, илүү үр дүнтэй. Энэ нь таныг давхар тайвшруулахаас гадна, элдэв арьсны өвчлөлөөс сэргийлдэг.

Орц:

  • 1/2 цайны халбага ганга өвс
  • 1/2 цайны халбага хатаасан розмарин цэцэг
  • 4-5 аяга буцалсан халуун ус

Хийх арга:

Буцалсан халуун усанд, дээр дурдсан эмийн ургамлуудаа хийж ууранд нь ам, хамраа ойртуулна. Ингээд алчуураар толгойгоо бүтээж 5-10 минут орчим утах хэрэгтэй. Тус аргыг өдөрт 3-4 удаа давтаарай.

Уураар утах

5 Зөгийн бал болон нимбэгний уураар утах

Зөгийн бал болон нимбэг нь биеийн дархлааны системийг сайжруулж, цэр ховхлох үйлчилгээг үзүүлдэг. Мөн ханиаданд онцгой тустай билээ. 

Орц:

  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 цайны халбага нимбэгний шүүс

Хийх арга:

Буцалсан халуун усанд, дээр дурдсан найрлагуудаа хийж ууранд нь ам, хамраа ойртуулна. Ингээд алчуураар толгойгоо бүтээж дээр дурдсан аргаар утлага хийх хэрэгтэй. Гэвч халуун ууранд ам хамраа түлэхээс болгоомжлоорой.

Зөгийн бал болон нимбэгний уураар утах

Та дээрх аргуудыг туршиж үзсэнээр, хүссэн үр дүндээ хүрээд зогсохгүй давхар биеийн эсэргүүцлээ сайжруулах боломжтой.

68
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл