Сурталчилгаа (15)
Хаах

Хар өнгийн хувцсыг тансаг харагдуулах 12 арга

Хар өнгийн хувцас өмсөх дуртай охид бүсгүйчүүд олон байдаг. Харин үүнийг зөв тохируулан өмссөнөөр, та эрхэмсэг, ялдам харагдахын зэрэгцээ, өөрийн загварын мэдрэмжээ бусдад гайхуулах боломжтой. Бид та бүхэндээ хар өнгийн хувцсыг хэрхэн тансаг харагдуулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та тус зааврын дагуу хувцасласнаар, энгийн нэг хар хувцсыг эгэлгүй тансаг, чамин харагдуулж чадна. 

Хар өнгийн хувцсыг тансаг харагдуулах 12 арга

1 Гоёл чимэглэл зүүх

Сүр ихтэй гоёл чимэглэл нь таны хар өнгийн хувцсыг илүү гоёмсог, эрхэмсэг харагдуулна. Мөн хар өнгийн хувцас өмссөн бол тод өнгийн цүнх, эсвэл гутал өмсөж, хувцсаа илүү өнгөлөг болгож, тодотгоорой.

Гоёл чимэглэл зүүх

2 Сул хувцас өмсөх

Хар өнгийн сул загвартай, нэвсгэр хувцас нь таныг гоолиг, халуухан харагдуулах бөгөөд эрхэмсэг байдлыг нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь та хувцсаа тохируулж өмсөх ёстойг анхаараарай. 

Сул хувцас өмсөх

3 Арьсан материалтай хувцас

Савхин хар өнгийн өмд, хүрэм, бариу юбка нь таныг хамгийн дэгжин, халуухан нэгэн болгож өөрчилнө. Хажуугаар өнгөрөх хүн бүхний харцыг булаах төдийгүй загварын мэдрэмжийг давхар гайхуулах болно. 

Арьсан материалтай хувцас

4 Хар цагаан өнгийн хослол

Хар болон цагаан өнгө нь хоорондоо төгс зохицож, гайхалтай харагдуулдаг. Эдгээр өнгөний хослол нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд ямар ч хүнийг үзэсгэлэнтэй харагдуулж чаддаг гэдгээрээ онцгой юм. Та ч бас хар өнгийн хувцсыг цагаан өнгөтэй хослуулж, эрхэмсэг дэгжин байдлыг мэдрээрэй. 

Хар цагаан өнгийн хослол

5 Загварлаг хувцаслалт

Загварлаг төрхийг бий болгоход хамгийн ихээр тохирох өнгө бол яахын аргагүй "хар" юм. Та тус өнгийн хувцсыг ашиглаж, ямар ч төрлийн загварыг бүтээж болно.  

Загварлаг хувцаслалт

6 Царай төрхийг тодотгох

Та хар өнгийн хувцас өмсөж байгаа тохиолдолд нүүрээ будаж, үсээ янзлах хэрэгтэй. Учир нь хар өнгийн хувцас таны ядарсан царайг улам бүр тодотгож, онцгүй харагдуулдаг. Тиймээс дутуу нойртой хоносон, нүүрэн дээр батганууд гарсан тохиолдолд хар өнгийн хувцас өмсөхөөс татгалзаарай. 

Царай төрхийг тодотгох

7 Уруултай хослуулах

Дээр дурдсанчлан хар өнгө нь будаагүй, ядарсан царайнд тийм ч сайхан зохидоггүй. Иймд хар хувцас өмссөн атлаа, нүүрээ будаж чадаагүй бол уруулаа улаан өнгөөр хөнгөн будаарай. Энэ нь царайг гэрэлтүүлж, хар өнгөтэй уусгаж, сайхан харагдуулна. 

Уруултай хослуулах

8 Өнгөлөг чимэглэлтэй хослуулах

Хар өнгийн хувцас дээр тод өнгийн чимэглэл зүүх нь хамгийн тохиромжтой. Эдгээр нь таны хувцсыг амилуулж, загварлаг, эрхэмсэг харагдуулах аж. 

Өнгөлөг чимэглэлтэй хослуулах

9 Хар өнгийг бусад өнгөтэй холихоос бүү ай

Та хар өнгийн хувцсыг хөх, саарал, цэнхэр, ногоон, улаан зэрэг тод өнгөтэй хослуулж өмсөхөөс бүү эмээгээрэй. Энэ нь таныг загварын мэдрэмжтэй, өнгөлөг харагдуулах бөгөөд бусдаас ялгаруулж, хүн бүхний харцыг булаах нь гарцаагүй. 

Хар өнгийг бусад өнгөтэй холихоос бүү ай

10 Онгорхой загвартай хувцас

Онгорхой загвартай хар өнгийн хувцас нь таныг халуухан болоод үзэсгэлэнтэй харагдуулна. Ялангуяа нуруу гарсан загвартай хар өнгийн хувцас нь биеийн галбирыг өв тэгш, гоолиг болгодог. 

Онгорхой загвартай хувцас

11 Тохирох чимэглэлийг сонгох

Алтлаг өнгийн гоёл чимэглэл хар өнгийн хувцастай төгс зохицдог. Хувцасны үнэ цэнийг нэмэгдүүлж, гайхалтай харагдуулах болно. 

Тохирох чимэглэлийг сонгох

12 Торон хувцас

Хар өнгийн торон хувцас сүүлийн үед трэнд болж, охидын хамгийн өмсөх дуртай хувцас болоод байгаа юм. Энэ нь таны эмэгтэйлэг шинж байдлыг нэмэгдүүлж, эрчүүдийн харцыг булаах аж. 

Торон хувцас

Хувцас бурхан, бие чөтгөр хэмээн ярьдаг. Үүнтэй адилаар та хувцсаа тохируулж өмссөнөөр хамгийн үзэсгэлэнтэй, дэгжин харагдаж чадна. Тиймээс ямар хувцас өмсөхөд бус, хэрхэн тохируулж өмсөх тал дээр анхаарлаа хандуулаарай. 

66
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл