Сурталчилгаа (15)
Хаах

Энэ маскыг 7 хоногт 3 удаа хэрэглэж, үрчлээс болон батганаас салаарай!

Эрүүл, торгомсог, үрчлээсгүй арьстай байхын тулд бид чанартай хоол хүнс идэх, өдөрт 2 удаа нүүрээ арчилж угаах, нүүрнийхээ будгийг арилгаж унтах зэргээр арьсандаа анхаарал хандуулдаг билээ. Гэвч зарим хоол хүнсний найрлаганд агуулагдах бодис болон гоо сайхны бүтээгдэхүүнд байдаг химийн элементүүд бие организмыг хордуулах нь бий. Иймд өнөөдөр бид танд арьсанд үрчлээс үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй маскыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Энэ маскыг 7 хоногт 3 удаа хэрэглэж, үрчлээс болон батганаас салаарай!

1 Маскны ач тус

Энэхүү маскыг бэлтгэхэд танд кокосын тос болон хүнсний сода хэрэг болох болно. Маскаа нүүрэндээ тавьж, бүлээн усаар угаасны дараа үхэжсэн эд эсүүд сэргэж, цусны эргэлтийг дэмжсэнээр, арьсны бөглөрсөн нүхүүд нээгдэж, арьсыг сэргээдэг байна.

Маскны ач тус

Хамгийн гайхалтай нь, та үнэтэй ямар нэгэн бүтээгдэхүүн авч хэрэглэлгүйгээр дээрх маскыг гэртээ хийх боломжтой юм. Ингэснээр эрүүл мэндэд ч ямар нэгэн хор хөнөөлийг учруулахгүй байна.

2 Ямар төрлийн арьстай хүн хэрэглэж болох вэ?

Уг маскны орцонд агуулагдаж буй хүнсний сода болон кокосын тос нь ямар ч төрлийн арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой гэдгийг дуулгахад таатай байна. 

Ямар төрлийн арьстай хүн хэрэглэж болох вэ?

3 Кокосын тос ямар нөлөөтэй вэ?

Кокосын тос нь хуурай, мэдрэмтгий, цочромтгой арьсанд сайн нөлөөтэй байдаг. Энэ нь хүрээлэн буй орчноос үүдэлтэйгээр гэмтсэн арьсыг зөөллөж, чийгшүүлэх ач тустай юм. 

Кокосын тос ямар нөлөөтэй вэ?

4 Хүнсний сода ямар нөлөөтэй вэ?

Арьсыг хуурайшуулж, батга гаргахад хүргэж буй устөрөгчийн хэт их хэмжээ /pH/-г тэнцвэржүүлдэг байна. Түүнчлэн үрэвслийг намдааж, тууралтыг үгүй хийдэг аж

Хүнсний сода ямар нөлөөтэй вэ?

5 Маскыг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Кокосын тос - 1/2 аяга
  • Хүнсний сода - 1/2 аяга

Заавар:

  1. Кокосын тосоо бага зэрэг халааж, шингэн болгоно.
  2. Үүнийгээ хүнсний содатай хольж, зуурмаг болгоно. Ингээд маск бэлэн болох болно.

Маскыг хэрхэн бэлтгэх вэ?

6 Хэрхэн хэрэглэх вэ?

Арьсанд үрчлээс үүсэхээс сэргийлж, илүү торгомсог, зөөлөн болгох маскаа бэлтгэсэн бол, дараах байдлаар хэрэглэнэ. Үүнд:

  1. Маскаа нүүрэндээ тавьж, хаттал нь байлгана.
  2. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаана.
  3. Долоо хоногт 3 удаа маскаа нүүрэндээ тавьж хэрэглэнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

Кокосын тос болон хүнсний содаг хольж бэлтгэсэн энэхүү маскыг туршиж үзээд бодит үр дүнг мэдрээрэй. Кокосын тос нь томоохон хүнсний дэлгүүрүүд болон супермаpкетаар худалдаалагддаг болно. Танд амжилт хүсье!

56
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл