Сурталчилгаа (15)
Хаах

Хүйтэн ус уувал таны биед ийм сөрөг нөлөөтэй

Хүн өдөрт 1.5-аас 2 литр ус уух хэрэгтэй гэж үздэг бөгөөд ингэснээр бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах, мөн шингэний дутагдалд орохоос давхар сэргийлж байдаг. Гэвч хүмүүс ихэвчлэн хүйтэн ус уудаг бөгөөд энэ нь буруу юм. Ингээд хамтдаа эрдэмтдийн баталсан хүйтэн усны сөрөг нөлөөг мэдэж авцгаая. 

Хүйтэн ус уувал таны биед ийм сөрөг нөлөөтэй

1 Хүйтэн ус ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хүйтэн ус уухын хамгийн их хор хөнөөл бол, хоол боловсруулах эрхтний тогтолцоог алдагдуулж, хямраах явдал юм. 

Эрдэмтэд үүнийг баталсан бөгөөд тэдний үзэж буйгаар дулааны улиралд халууцах, ам цангах зэргээс болж, хүйтэн ус уух нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. 

Дулааны улиралд хүмүүс хэт халуунаас болж, ам нь цангадаг бөгөөд үр дүнд нь хүйтэн ус уудаг билээ. Гэвч энэ нь ходоод гэдэсний замын өвчин тусах үндэс болдог аж. Өөрөөр хэлбэл, хүйтэн ус нь хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг байна. 

Хүйтэн ус ямар сөрөг нөлөөтэй вэ?

2 Ямар усыг уух хэрэгтэй вэ?

Түүнчлэн хүйтэн болон мөстэй ус ууснаар, биеийн дулаан 36.6 градус болдог бөгөөд ингэснээр дулааны тэнцвэржилт алдагдаж, хоол хүнснээс шим тэжээлийг биедээ авч чадахгүйд хүрдэг аж. Мөн хүний биед чухал хэрэгтэй эрдэс бодисууд болох "микро элементүүд"-ийн дутагдалд орох нь бий. 

Халуунд хүйтэн ус уух нь, ханиад томуу тусах гол үндэс болдог. Хэт хүйтэн ус нь мэдрэлийн эсийг гэмтээж, үр дүнд нь зүрхний хэмийг алдагдуулж, амь насанд аюул учруулдаг аж. Иймд эрдэмтэд хэт хүйтэн эсвэл хэт бүлээн биш, тасалгааны температурт байлгасан усыг уух хэрэгтэйг зөвлөж байна. 

Ямар усыг уух хэрэгтэй вэ?

Тaнд эрүүл, энхийг хүсье!

67
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл