Сурталчилгаа (15)
Хаах

Бидний түгээмэл зүүдэлдэг хар дарсан зүүднүүд ямар утгатай вэ?

Хүн бүр заримдаа ямар нэгэн хар дарсан зүүд зүүдлэж, айдастайгаар сэрдэг билээ. Үүнд шүд унах, хайртай нэгнээ алдах гэх мэт олон төрлийн зүүднүүдийг дурдаж болно. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг 10 зүүдний тайллыг хүргэхээр бэлтгэлээ. Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Бидний түгээмэл зүүдэлдэг хар дарсан зүүднүүд ямар утгатай вэ?

1 Шүд унах

Шүд унаж байна гэж зүүдлэх нь амьдрал дээрх харилцаа холбоонд ямар нэгэн тулгамдсан асуудал байгааг илтгэдэг. Учир нь бид бусадтай харилцах үед хамгийн их оролцдог эрхтэн бол ам билээ.

Хэрвээ та дахин энэ төрлийн зүүд зүүдлэхийг хүсэхгүй байгаа бол, ааш зангаа бодолцож, бусадтай харилцах харилцаандаа анхаарч, үг хэлээ бодолтой хэлж байхыг зөвлөе.

Шүд унах

2 Төөрөх

Хаана байгаа болон хаачих ёстой, юуны учир энд хүрч ирснээ мэдэхгүй, төөрч байгаагаар зүүдлэх нь бодит амьдрал дээр шийдвэр гаргаж чадахгүй байгааг илэрхийлдэг байна.

Өөрөөр хэлбэл, та амьдралдаа ямар нэгэн чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон бөгөөд энэ нь танд эргэлзээ төрүүлж, яах ёстой болохоо ойлгохгүй байгаатай холбоотой ажээ.

Төөрөх

3 Өндрөөс унах

Өндрөөс унаж байна гэж олон хүн зүүдэлдэг бөгөөд энэ нь тантай ойр байгаа хэн нэгэн таныг хорлох, эсвэл аврах бодолтой байгааг илэрхийлдэг.

Энэ нь амьдралд тээнэгэлзэж, сэтгэл зовних асуудал их байгаатай холбоотой байх нь ч бий. Мөн таны хэн хүнээс илүүтэйгээр итгэл хүлээлгэж байсан нэгэн итгэлийг тань алдах үед энэ төрлийн зүүдийг зүүдлэх нь элбэг байдаг ажээ. 

Түүнчлэн зарим судлаачид үүнийг сэтгэл гутралтай холбож тайлбарладаг. 

Хэрэв та ингэж зүүдэлвэл, оюун санаагаа цэгцэлж, инээдмийн кино үзэх, дотны найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх зэргээр сөрөг бодлуудаа толгойноосоо авч хаях хэрэгтэй юм.

Өндрөөс унах

4 Маш чухал зүйлийг мартах

Хүүхдээ сургуулиас нь авах, эсвэл өдөр тутмын амьдралдаа зайлшгүй хийдэг зүйлсээ мартаж буйгаар зүүдэлвэл, энэ нь бодит амьдрал дээр хэтэрхий олон ажлыг зэрэг хийдэг, зав чөлөөгүй ажилладагтай холбоотой байдаг ажээ. Хэрвээ та ингэж зүүдлэх болсон бол, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.

Маш чухал зүйлийг мартах

5 Хашгирахыг хүсч байгаа ч, амнаас ямар ч дуу чимээ гарахгүй байх

Ингэж зүүдэлж байгаа нь таны бодит амьдрал дээр ямар нэгэн зүйлийн тухай ярихыг огтхон ч хүсэхгүй байгааг илтгэдэг. Эсвэл таны чин сэтгэл болон хэлж буй сэтгэлийн үгсийг бусад хүмүүс үл ойшоож байгаатай холбоотой байх нь бий.

Хашгирахыг хүсч байгаа ч, амнаас ямар ч дуу чимээ гарахгүй байх

6 Хайртай хэн нэгэн нь үхэх

Хайртай, дотны хүнээ үхэж байна гэж зүүдэлвэл, энэ нь бодит амьдрал дээр тухайн хүн үхнэ гэсэн үг огт биш юм. Үхэл нь ихэвчлэн өөрчлөлт болон ямар нэгэн зүйлд төгсгөл ирж байгааг илтгэдэг. Иймээс хэрэв та хайртай, дотны хэн нэгэн тань үхэж байна гэж зүүдэлвэл хамгийн түрүүнд өөрөөсөө амьдралд болон өөртөө ямар өөрчлөлт гаргахыг хүсч байгаагаа асуух хэрэгтэй юм. Түүнчлэн зүүдэнд тань үхэж буй хүнд та бодит амьдрал дээр баяртай гэж хэлэхийг хүсч буйтай уг зүүдийг холбож, тайлбарлах нь бий.

Хайртай хэн нэгэн нь үхэх

7 Өөрийгөө үхэж байгааг харах

Өөрийгөө үхэж байна гэж зүүдлэх нь таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэвч энэ нь танд одоо байгаа амьдрал болон өөрийгөө өөрчлөх цаг нэгэнт ирснийг илтгэх дохио гэж ойлгож болно. Иймээс өөрөөсөө юуг хэрхэн, яаж өөрчлөх хүсэлтэй байгаагаа асуугаараарай. 

Өөрийгөө үхэж байгааг харах

8 Сүнсэнд даруулах

Нойр хулжиж, арай ядан унтах гэхээр удалгүй сэрж, хэн нэгэн, хаа нэгтэйгээс ажиглаад байх шиг санагдана. Тэрчлэн элдэв сонин дуу чимээ чихэнд сонсогдож, яаж ч хүчлээд өөрийгөө хөдөлгөж, дуугарч чадахгүйгээр үхэл амьдралын заагт гацсан мэт санагдаж байсан уу? Хар дарсан зүүд мэт энэ мэдрэмж өнгөрч, арай ядан ухаарах тэнхэлтэй болоход хамаг бие тамирдаж, ядарсан байх бөгөөд үүнийг сүнсэнд даруулах гэдэг.

Хэрвээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсч байвал ЭНД дарна уу. Мөн сүнсэнд даруулж байсан хүмүүсийн аймшигтай түүхийг уншихыг хүсч байвал ЭНД дараарай.

Сүнсэнд даруулах

9 Аймшигтай өвчин тусч, үхэх

Хэрвээ та зүүдэндээ эдгэршгүй болон аймшигтай өвчин тусах, эсвэл туссан талаараа хэн нэгэнтэй ярилцаж байгаагаар зүүдэлвэл, энэ нь таны бусад хүмүүстэй харилцаж буй харилцаанд асуудал тулгарсныг илтгэдэг байна. Улмаар энэхүү нөхцөл байдал нь зүүдэнд өвчин болж гарч ирдэг ажээ.

Судлаачид хүний сэтгэл зүйн нөхцөл байдал ямар зүүд зүүдлэхэд асар их нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна.

Аймшигтай өвчин тусч, үхэх

10 Танихгүй эртэй секс хийж байх үед гэнэт тэр залуу аав нь болж хувирах

Зүүдэндээ секс хийж байна гэж зүүдэллээ гээд энэ нь ямар ч сексийн харилцаатай холбоогүй байдаг. Мөн бие физилоги болон сэтгэл санааны байдал ч гэсэн, хамаагүй ажээ.

Гэвч ингэж зүүдлэж байгаа нь та аавтайгаа өдрийн ихэнх цагийн хамт өнгөрөөсөн ч юм уу, эсвэл та хоёрын хооронд санхүүгийн ямар нэгэн асуудал байгаатай холбоотой байх нь бий. 

Хэрэв энэ төрлийн зүүд зүүдэлвэл, аавтайгаа ямар нэгэн үл ойлголцох зүйл байгаа эсэхийг тодруулаарай.

Танихгүй эртэй секс хийж байх үед гэнэт тэр залуу аав нь болж хувирах

12
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл