Сурталчилгаа (15)
Хаах

Умайн хүзүүний хорт хавдрын тухай бүсгүйчүүдийн мэдэх ёстой 6 зүйл

Жил бүр 4000 гаруй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын өвчнөөс болж, амь насаа алддаг. Бүсгүйчүүд өөрсдийн эрүүл мэнддээ тавих анхаарлаа сулруулж, шинж тэмдгүүдийг үл тоосоор өвчнийг хүндрүүлэн, амь насанд аюултай болгодог байна. Бид өнөөдөр та бүхэндээ умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх болон бага дээр нь тус өвчнийг оношлох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Умайн хүзүүний хорт хавдрын тухай бүсгүйчүүдийн мэдэх ёстой 6 зүйл

1 Пап тест өгөх

"Пап тест" гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрыг шинжлэх нэгээхэн арга юм. Эмч нар 20 гарсан бүсгүйчүүдийг 3 жилд нэг удаа, 30 гарсан бүсгйүчүүдийг 5 жилд нэг удаа Пап тест өгөхийг зөвлөдөг байна. Ингэснээр та өөрийгөө эрүүл байгаа эсэхийг мэдэж, өвчнөө бага дээр нь эмчлүүлэх боломжтой.  Хорт хавдартай дөрвөн эмэгтэй тутмын гурав нь сүүлийн таван жилд Пап тест өгөөгүй эсвэл хэзээ ч өгч байгаагүй нь тогтоогдсон байдаг. 

Пап тест өгөх

2 Хүний "папилломавирус"-ын халдвар

Хүний "папилломавирус"-ын халдвар  буюу ХПВ-ийн янз бүрийн байдлаас үүдэж, умайн хүзүүний хавдар үүсэх нь бий. ХПВ-ийн халдвар нь замбараагүй бэлгийн харьцаанаас бий болж, биеийг өвчлүүлдэг. 30-65 насны эмэгтэйчүүдийг ХПВ-ийн шинжилгээг 5 жил тутам хийлгэж байх шаардлагатай. 

Хүний "папилломавирус"-ын халдвар

3 Бэлгэвч хэрэглэх

Тохиолдлоор бэлгийн хавьталд орох тохиолдолд, заавал бэлгэвч хэрэглэж байгаарай. Эс бөгөөс бэлгийн замын халдвар авч, умай орчмоо өвчлүүлэх аюултай. АНУ-ын нийт эрчүүдийн 45 хувь нь ямар нэгэн байдлаар хавдрын вирусыг тээж явдаг гэх бөгөөд сексийн хамтрагчдаа вирус тарааж, өвчлүүлдэг гэх судалгаа бий. Эрчүүд тус вирусыг зөвхөн дамжуулдаг ба өөрсдөө өвчилдөггүй. 

Бэлгэвч хэрэглэх

4 Тарилга хийлгэх

9-26 насны охид бүсгүйчүүд нийтдээ 3 удаа тарилга хийлгэж, халдвар авахаас сэргийлж, дархлаагаа дэмждэг. Та тус наснаас хэтэрсэн хэдий ч төлбөр төлөн тарилга хийлгэж, өвчнөөс урьдчилан сэргийлж болох юм. 

Тарилга хийлгэх

5 Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Бүсгүй таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, сексийн дараа бага зэрэг цус үзэгдэх нь умайн хүзүүний хорт хавдрын шинж байж болох юм. Та яаралтай эмчид хандаж, шинжилгээ өгөөд үзээрэй. 

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

6 Муу зуршлаас салах

Хэрэв та "хүний папилломавирусын халдвар"-тай бол тамхи татах, согтууруулах ундаа уухаас татгалзаарай. Энэ нь умайн хүзүүний хавдартай болох магадлалыг эрс нэмэгдүүлдэг төдийгүй дархлааны системийг муутгадаг байна. 

Муу зуршлаас салах

65
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл