Сурталчилгаа (15)
Хаах

Таны хөлснөөс эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл үүнийг түрхээд үзээрэй!

Зуны халуун наранд явсаар хөлс урсаж, биеэс эвгүй үнэр гарах нь бий. Энэ нь эргэн тойронд байгаа хүмүүст таагүй сэтгэгдлийг төрүүлж, таныг эвгүй байдалд оруулах бөгөөд хамгийн төвөгтэй асуудлуудын нэгд тооцогддог билээ. Харин бид хөлрөлтийн асуудлаасаа болж өөртөө итгэх итгэлээ алдан, хэн нэгэнтэй харилцаа үүсгэхээс эмээж явдаг хүмүүст зориулан хөлсний эвгүй үнэр дарах хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Таны хөлснөөс эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл үүнийг түрхээд үзээрэй!

1 Өдөр бүр шүршүүрт орох

Та лаванда цэцэг, гаатай саванг ашиглаж, биеэ угаагаарай. Энэ нь таны биеийн анхилам үнэрийг нэмэгдүүлж, эвгүй үнэрийг дарах болно. 

Өдөр бүр шүршүүрт орох

2 Үсээ цэвэрхэн байлгах

Тослогтсон үснээс эвгүй үнэр гарч, таны санааг зовоодог уу? Тийм бол бид танд гэртээ хийж болох, үсний тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг бэлдмэл хийх аргыг танилцуулъя. Та 1 халбага хүнсний содыг устай хольж бэлтгээд, хуйхандаа түрхэж, иллэг хийгээрэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, тосоор бөглөгдсөн нүхийг нээх болно. Дараа нь үүнийгээ усаар зайлна. Одоо харин 2 хоолны халбага алимны цууг аяга устай хольж үсэндээ түрхэх хэрэгтэй. 

Энэхүү байгалийн гаралтай үс арчилгааны бэлдмэл нь бүх төрлийн үсэнд тохирох бөгөөд таны үсийг сайхан үнэртэй торгомсог болгож, тослогийг тэнцвэржүүлнэ. 

Үсээ цэвэрхэн байлгах

3 Усанд орсны дараа суганы үсээ авах

Илүүдэл үснээс болж, эвгүй үнэр биеэс гарах нь бий. Та усанд орсны дараа суганы үсээ хусч, хөлс дарагч түрхээрэй. Ингэснээр та бүх л өдрийн турш, суганы хөлс, таагүй үнэрээс хол байх боломжтой. Гэхдээ өдөрт 2 ба түүнээс дээш удаа хөлс дарагч түрхэж болохгүйг анхаараарай. 

Усанд орсны дараа суганы үсээ авах

4 Шүдээ тогтмол угаах

Та шүдээ тогтмол угааж, амнаас гарах эвгүй үнэрээс зайлсхийгээрэй. Ингэхдээ хоол идсэний дараа шууд шүдээ угааж болохгүй бөгөөд ойролцоогоор 30 минут хүлээсний дараа шүдээ угааж болно. Харин шүдээ угаах боломжгүй атлаа амнаас таагүй үнэр гараад байвал бохь зажилж болно. 

Шүдээ тогтмол угаах

5 Зөв хооллох

Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь хөлрөлтийг улам ихэсгэж, хөлсийг эвгүй үнэртэй болгодог муу талтай. Иймд аль болох давс, болон сул чанартай хоол хүнсийг хэрэглэж байвал зохимжтой. Мөн их хэмжээний ус ууж, хүнсний ногоо, жимсийг түлхүү идэж хэрэглээрэй. 

Зөв хооллох

6 Эвгүй үнэр арилгах байгалийн арга

Мөн та хөлсний эвгүй үнэрээ дарахын тулд үнэтэй хөлс дарагч, сүрчиг авахын оронд нэг зүсэм нимбэгээр хөлөрч байгаа хэсгээ арчихад хангалттай. Мөн хөлрөлт ихтэй хэсгээ хүнсний соданы зуурмагаар үрж, цэвэрлээрэй. Ингэснээр таны хөлрөлт багасч, эвгүй үнэр гарах нь багасах болно. 

Эвгүй үнэр арилгах байгалийн арга

Та эдгээр аргуудыг хэрэглэж, "толгойны өвчин" болсон хөлсний эвгүй үнэрээс салаарай!

 

31
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл