Сурталчилгаа (15)
Хаах

Тоглоом нь шоглоом болсон 15 тохиолдол

"Тоглоом тоотой нь дээр" гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой. Бид наргиж, хөгжилдөхдөө нэгнээрээ тоглож, дөнгөх гэж оролддог. Мэдээж энэ нь инээд хөөр бэлэглэж, амьдралд аз жаргалыг авчирдаг. Гэхдээ таны тоглоом хэтэрч, хэн нэгний аминд хүрчихвэл яах вэ? Харамсаад, өөрийгөө үзэн ядаад ч нэмэргүй бөгөөд цаг хугацааг ухрааж болохгүй тул, бодит байдалтай эвлэрч, шийтгэлээ хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Тэгвэл бид та бүхэндээ шоглоом хийснээс болж, амь нас, амьдралаараа хохирсон азгүй тохиолдлуудыг дуулгая. 

Тоглоом нь шоглоом болсон 15 тохиолдол

1 "Зогс" тэмдгийг хааж, харагдахгүй болгосон

Сет Стонерок (Seth Stonerock) болон Дерек Гринли (Derek Greenlee) гэх хоёр залуу өөрсдийн Фейсбүүктээ шинэ дөнгөлтийн бичлэг оруулахаар шийдэж, 2011 оны 8-р сард нэгэн санаа бодож олжээ. Тэд зам дээр байрлах "Зогс" тэмдгийг хүнсний скочоор ороож, харагдахгүй болгосон байна. Харин тэр үед Женна Шэй болон Мэри Спенглер гэх эгч дүү хоёр машинтай явж байгаад, зогс гэх тэмдгийг харалгүй чигээрээ явж, ачааны машинтай мөргөлдсөн аж. Женна газар дээрээ амьсгал хураасан бол, Мэри эмнэлэгт хүргэгдсэн ч, шархаа дийлэлгүй нас барсан юм. Харин хэргийн эзэн Сет Стонерок болон Дерек Гринли нар тус бүр 4 жил 8 сарын хорих ялыг авчээ. 

"Зогс" тэмдгийг хааж, харагдахгүй болгосон

2 Хийн буугаар буудаж, найзыгаа айлгахыг оролдсон

Николас Белл (Nicholas Bell) хэмээх залуу, сайн найз болох Жефрейг айлгах зорилгоор, хийн буугаар түүн рүү бууджээ. Гэтэл энэ нь жинхэнэ буу байсныг залуу даанч мэдээгүй юм. Тэрээр найзынхаа цээжин тус газарт нь буудсан бөгөөд Жефрей ч газар дээрээ амьсгал хураажээ. Томоогүй зангаасаа болж, найзынхаа аминд хүрсэн Николас-д 7 жилийн хорих ялыг өгчээ. Залуу энэ тухайд "Шоронд хоригдохоос илүүтэй найзыгаа өөрийн гараар хөнөөсөндөө харамсаж, одоо хүртэл итгэж чадахгүй байна" хэмээн, шүүх хурлын үеэр хэлж байсан аж. 

Хийн буугаар буудаж, найзыгаа айлгахыг оролдсон

3 Амиа хорлосон болж дүүгээ айлгасан

2013 онд Жордан Морлан (Jordan Morlan) хэмээх эр охин дүүгээрээ тоглохоор шийдэж, гэрийнхээ гадна өөрийгөө дүүжилсэн мэтээр жүжиглэжээ. Охин дүү нь ахыгаа харан балмагдаж, гэртээ орон ээжийгээ дуудсан байна. Харин ээж нь " Тэр дахиад л тоглоом хийж байгаа юм, тоох хэрэггүй " гэжээ. Гэсэн хэдий ч, охин зүгээр сууж чадалгүй ах дээрээ очиж, тоглож байгаа эсэхийг нь шалгах гэтэл, тэр үнэхээр дүүжлэгдчихсэн, олсноос мултарч чадахгүй, хөл нь салгалж байжээ. Тэд яаралтай залууг суллаж, түргэн тусламж дуудсан бөгөөд залуу тухайн үед амьд байсан боловч, удалгүй амьсгал хураасан байна.

Амиа хорлосон болж дүүгээ айлгасан

4 Жолоочийг айлгах гэсэн оролдлого

Бусдаар тоглоом хийж, айлгах хүсэлтэй хүмүүсийн азгүйтэл үүгээр дууссангүй. Рэнди Тенли гэх залуу алмас чөтгөрийн хувцас өмсөж, ойн замаар явах машинуудыг айлгахаар шийджээ. Залуу хүлээж байгаад, хажуугаар өнгөрөх машины хажууд гүйж, муухай дуугаар араас нь орилсон байна. Харин өнөөх машинаас 2 залуу гарч ирэн, мангас дүрд хувирсан эрийг зодож, уулын уруу шидсэн аж. Түүнийг ойд зугаалж явсан хэсэг хүүхдүүд олж, цагдаад мэдэгдсэн бөгөөд хэдийн амьсгал хураасан болохыг мэдэгдсэн байдаг. 

Жолоочийг айлгах гэсэн оролдлого

5 Хойд аавыгаа чадах гэсэн ч бүтэлгүйтсэн

Хойд аав, ээж хоёр нь маргалдсаны дараа, Брэд Дэвис багагүй бухимдаж, аавыгаа чадахаар шийджээ. Тэрээр 58 настай хөгшин эрийн араас гүйж очиж, том дотоожийг нь огцом дээш нь татаж орхисон байна. Түүний араас аав нь "энийгээ буцаагаад хэвэнд нь оруул" хэмээн орилж байсан ч, залуу тоолгүй орхиж явжээ. Харин түүнийг гэртээ эргэж ирэхэд, хойд аав нь дотоожоо доош буулгаж чадалгүй, давчдаж бухимдсаар, зүрхний шигдээсээр нас барсан байсан юм. Залуу ердөө л хойд аавыгаа дөнгөх гэсэн боловч, энэ нь хүн амины хэрэг болж хувиран, шоронд суухад хүргэсэн аж.  

Хойд аавыгаа чадах гэсэн ч бүтэлгүйтсэн

6 Шүүгээнээс гарч ирээд буудуулсан

18 настай Премила Лал (Premila Lal) шүүгээндээ нуугдаж, удахгүй ирэх найз Неррик болон дүүгээ цочоохоор шийджээ. Тэрээр гэрт нь хүн орж ирмэгц, хачин дуу авиа гаргаж, тэднийг айлгах гэж оролдсон байна. Охин хэсэг хөлийн чимээ сонсож байгаад, тэднийг ямар ч чимээ гаргахгүй болохоор нь шүүгээнээс гарч ирэхэд, охиныг найз Неррик нь буудаж унагаажээ. Неррик буудсан хүнээ найз Премила болохыг нь мэдээгүй бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч, амийг нь аварч чадаагүй юм. 

Шүүгээнээс гарч ирээд буудуулсан

7 Алиалагч болж айлгахыг хичээсэн

Аймшигт алиалагчийн хувцас өмсөж, гартаа хутга барьсан хүнээс хэн ч гэсэн айх нь гарцаагүй. Игор хэмээх залуу алиалагчийн дүрд хувиран, гартаа хутга барьж, оройн цагаар гудамжаар алхах хүмүүсийг айлгахаар шийджээ. Тэрээр дүрдээ орж, чангаар инээж, хүмүүсийг хөөж байв. Харин нэгэн эр түүнийг харангуутаа шууд л буудаж, газар дээр нь хөнөөсөн байна. Игор өөрийн саваагүй зангаас болж, амь насаа алдана гэж санаагүй л болов уу. 

Алиалагч болж айлгахыг хичээсэн

8 "Тог тог, хаалгаа!"

16 настай Марк Дрюес хэмээх хүү орой болгон, айлуудын хаалганы хонхыг дарж, зугтдаг байжээ. Түүнийг яагаад ийм зүйл хийдэг байсныг хэн ч мэдэхгүй. Харин 2003 оны нэгэн сэрүүхэн үдэш тэр буруу айлын хаалгыг тогшиж, амиа алдахад хүрсэн юм. Гэрийн эзэн Жей гэгч хүүг хаалга тогшиход нь зэвсэгт халдагч гэж бодон гал нээж, 16 настай хүүгийн амийг авч одсон юм. Жей 52 долоо хоног шоронд хоригдож, Маркын аав ээжид нөхөн төлбөр болгож, 750,000 доллар өгсөн байдаг. 

"Тог тог, хаалгаа!"

9 Сум нэвтэрдэггүй хантааз

Марк Рамиро болон Дарнель Мишель хэмээх хоёр найз, архи ууж согтоод, сум нэвтэрдэггүй хантааз үнэхээр хүний амь аварч чадах эсэхийг шалгахаар шийджээ. Мишель хантааз өмсөн зогсож, харин Рамиро буудахаар болсон байна. Рамиро буугаа цэнэглэж дуусаад, найзыгаа чиглүүлэн буудсан боловч, хантаазгүй буюу хамгаалалтгүй хэсэгт нь сум онож, Мишель амиа алдсан аж. Харин Рамиро хүн амины хэрэг үйлдсэн хэмээгдэж, 15 жилийн хорих ялыг сонсчээ. 

Сум нэвтэрдэггүй хантааз

10 Бодит амьдрал дээрх Ромео болон Жульет

11 настай Тайсон Бенз өөрийн найз охин болох 13 настай Лилиг амиа хорлосон гэдгийг цахим сүлжээнээс олж мэджээ. Хүү хайртай охин нь амиа хорлосон тул, тэр ч мөн ижил хувь тавилантай байх ёстой хэмээн бодож, өрөөндөө өөрийгөө дүүжилсэн байна. Гэтэл энэ бүхэн ердөө худал, найзуудынх нь тоглоом байсныг хөөрхий хүү мэдэлгүй, харамсалтайгаар амь насаа алдсан юм. 

Бодит амьдрал дээрх Ромео болон Жульет

11 Найзыгаа усанд шидсэн

2016 онд хэдэн найзууд Португаль улсаар зугаалсан байна. Тэд голд сэлж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байсан бөгөөд усанд орох дургүй нэг найзыгаа гол руу шиджээ. Залуус наргиж, хөгжилдөж байгаад өнөөх найзыгаа гэнэт харагдахгүй болсныг анзаарсан байна. Тэд цагдаа дуудаж, хайгуулж хийсний эцэст залуугийн цогцсыг олжээ. Хохирогчийн гэр бүлийнхэн гомдол гаргаж, найзуудыг нь буруутгаагүй бөгөөд ердөө л осол байсан гэж үзсэн билээ. 

Найзыгаа усанд шидсэн

12 Гэмт хэргийн бүлэглэлээр оролдсон

Райан Вилсон гэх залуу найзынхаа хамтаар "Vice Lords" гэмт хэргийн бүлэглэлийн залуустай таарч, тоглоом хийж, "Чиний үс ч үнэхээр өвөрмөц юмаа" гэхчлэн наргисан байна. Харин тэдний хөнгөн наргиа залууст огтхон ч таалагдаагүй тул, шууд л буугаа гаргаж, духанд нь сум зоож орхижээ. Залуус өөрсдийн наргиаг үхэлд хүргэнэ гэж бодоогүй нь лавтай. 

Гэмт хэргийн бүлэглэлээр оролдсон

13 Найзыгаа дөнгөх гэсэн оролдлого, өөр нэгний амийг авч одсон

Сахилгагүй Эрик Морелли найзынхаа гэрийн хажуугаар өнгөрч яваад, түүнийг кино үзэж байгаад унтсан болохыг харжээ. Тэрээр зүгээр өнгөрч чадалгүй түүнийг дөнгөхөөр шийдэж,  "бенгалийн гал" асааж, цонхоор нь шидээд зугтаасан байна. Гэтэл хэн ч сэрж, унтраагаагүй тул, гэрт гал гарч, найзынх эгч болох Кристин амь насаа алдсан аж. 

Найзыгаа дөнгөх гэсэн оролдлого, өөр нэгний амийг авч одсон

14 Хатан хааны дүрд жүжиглэж, утсаар ярьсан

Гүнгийн авхай Кейт Миддлетон (Kate Middleton) анхны хүүхдээ тээж байхдаа, VII-р Эдварт хааны эмнэлэгт очиж, үзүүлсэн байна. Харин тухайн үед нэгэн радио нэвтрүүлгийнхэн тус эмнэлэг рүү залгасан бөгөөд өөрийгөө Английн хатан хаан байна гэж, дуудлагыг авсан сувилагчид хэлжээ. Сувилагч итгэж, өөрийгөө хичнээн азтай болохыг гайхаж, Хатан хааныг хүндэлж явдаг болохоо ч илэрхийлсэн байна. Харин энэ нь ердөө л радио нэвтрүүлэг төдийгүй бүсгүйг дөнгөсөн гэдгийг сувилагч сүүлд олж мэдэн, үүнээсээ маш их ичиж, амиа хорлосон байдаг билээ. 

Хатан хааны дүрд жүжиглэж, утсаар ярьсан

15 Найзыгаа шийтгэж тоглосон

2014 оны 12-р сард Сергей Касперийг ангийн найзууд нь хүнсний скочоор, хөдөлж чадахгүй болтол нь ороожээ. Тэд Сергейг харж инээлдэж, тоглоомонд хожигдсон тул шийтгэл болгож, хүлсэн нь энэ аж. Гэтэл удалгүй хүүгийн царай ягаарч, газар унасан бөгөөд ангийн найзууд нь түүнийг жүжиглэж байна хэмээн бодож, тоолгүй орхисон байна. Харин байдал нэг л эвгүйтэж, сүүлдээ Сергей хөдлөхөө болихыг харсан хүүхдүүд түргэн тусламж дуусан ба тэднийг ирэхэд Сергей хэдийн амьсгал хураасан байжээ. 

Найзыгаа шийтгэж тоглосон

Та энэхүү мэдээллээс тоглоом, шоглоом хийх нь хичнээн аюултай болохыг ойлгосон болов уу. Хэдхэн хоромын хөгжилдөөн, инээдэм, хэн нэгний аминд хүрч мэднэ гэдгийг бүү мартаарай!

146
таалагдаж байна

46
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл